x

“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээх “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эрдэмтэн, доктор, зохиолчид батламжаа гардан авснаар албан ёсоор эхэллээ.

Энэхүү бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж, бүтээлийг туурвих түүхч эрдэмтэд оролцов. 30 боть бүтээх ажлыг Шинжлэх ухааны академид төвлөрүүлэн хийх бөгөөд Монгол Улсын бүрэн түүхийг 1 боть (1954), 3 боть (1966-1968), 5 (2002) ботиор хэвлүүлж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулан иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг ийнхүү эхлүүлж байгаа нь энэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлд гардуулав.  

Батламж гардуулах үеэр тус номын ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын  түүх 30 боть нь Монголын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор  бичигдэж буй төрийн албаны түүх юм. Монголын түүхийн туршид монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын  түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа  үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага юм. 2024 оны арваннэгдүгээр сард Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын түүхийг 30 ботиор нэгтгэн бүтээх ажлыг эхлүүлсэн. Түүхийг 1934, 1950, 1954, 1968, 1984, 2003 онд үе шаттай бичиж хэвлүүлэхдээ мөн л ШУА дээр төвлөрүүлж ирсэн уламжлалтай. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний боловсон хүчний чадавх эрс сайжирч, судалгааны суурь бааз бэхжсэн. Монголчууд өөрсдийн түүхийг төрийн захиалгаар олон ботиор бүтээж ирсэн уламжлалтай. Манж Чин улсын үед хааны зарлигаар “Гадаад Монголын аймгуудын түүх” зэрэг олон боть бүтээл туурвисан бол Монгол Улсын Богд хааны зарлигаар 11 боть бүтээл хийж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 5 боть түүх хэвлэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 30 боть түүх бүтээх ажил үргэлжилж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь эртнээс уламжлан ирсэн төрт ёсны баялаг түүх, үндэсний хэл, өв соёл юм. 30 боть ном нь үе үеийн түүхч, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, мөн Монголын түүхийн талаар олон улсын эрдэмтэн мэргэдийн туурвисан бүтээлүүдийг нягтлан нэгтгэсэн шинжлэх ухааны үнэт мэдлэгийн сан болно. Эх орныхоо тусгаар тогтнолын нэгэн тулгуур болсон түүхийг ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх энэхүү их үйлсийг бүтээлцэж ирсэн эрдэмтэн судлаач та бүхний нэр төрийн хэрэг. Монголын түүхийн 5 боть бүтээлийг 2003 онд эхлүүлснээс хойш даруй хорь гаруй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд манай эрдэмтэн судлаачид арвин их бүтээл туурвиж, олон шинэ эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцөө бэхжүүллээ. Иймээс манай судлаачид түүхээ дахин нэгтгэн баяжуулж, маргаантай асуудлуудад мэргэжлийн түвшинд хариу өгөхүйц шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт бүхий цогц бүтээл туурвихаар зорин ажиллаж байна. Өнөөдөр Монголын нийт түүхч, эрдэмтэн судлаачдын хувьд эх орныхоо их түүхийг олон ботиор туурвих хангалттай туршлага, чадавх бүрдсэнийг онцлон тэмдэглэе” гэв. 

“Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч эрдэмтдээс академич 9, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, магистр 14 оролцож байна. “Монгол Улсын түүх 30 боть” нь Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 ботиос бүрдэнэ. 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 12 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 18 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 27 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 14 цаг 13 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 14 цаг 15 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 14 цаг 16 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 17 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 14 цаг 20 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа 17 цаг 42 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно 17 цаг 44 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа 17 цаг 44 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө 17 цаг 45 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр боллоо 17 цаг 46 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа 17 цаг 46 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна 17 цаг 47 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ 17 цаг 48 мин Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 49 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг түр хааж шинэчилнэ 17 цаг 50 мин Алт болон бусад үнэт металлын үнэ өслөө 20 цаг 11 мин ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ 20 цаг 13 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top