x

Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өнөөдөр (2026.02.13) Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байх, дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өсөх тусам өгөөж нэмэгдэх санхүүгийн загварыг сонгосон гэдгийг онцлов.

Сонгон шалгаруулалтаар шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг тодруулсан тохиолдолд асуудлыг УИХ-д танилцуулна. Бүх үйл явц УИХ, Засгийн газрын хяналт дор, олон нийтэд нээлттэй, ил тод, олон улсын зарчмын дагуу хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу:

-"Ард түмний баялгийг ард түмний өгөөж болгох томоохон сонгон шалгаруулалт болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордын баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлолт явуулж, жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулах хүчин чадалд хүрсэн.

Бортээгийн орд нь цанхийн урд хэсэгт байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байна.

Мөн компанийн зүгээс ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Нийт хуулах хөрсний хэмжээ 868.3 сая м³, нийт уулын цулын хэмжээ 1 тэрбум 171.3 сая м³ гэж тооцоолсон. 424.2 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон. Бортээгийн ордын нийт нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс бөгөөд одоогийн баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлож буй хатуу коксжих болон сул коксжих нүүрстэй харьцуулахад чанарын үзүүлэлт доогуур байна.

Тодруулбал, чанарын гол үзүүлэлт болох үнслэгийн хэмжээ 22–25 хувь, илчлэг нь ойролцоогоор 6000 ккал, дэгдэмхий бодисын агууламж 33–35 хувьтай байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоо олборлож буй баруун, зүүн цанхийн хэсгүүдэд Бортээгийн ордоос илүү чанартай хатуу коксжих болон 3/1 коксжих нүүрс олборлож байгаа.

УИХ-ын 103 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчийг урих замаар уул уурхайн баялгийг иргэд, олон нийтэд өгөөжтэй болгох үндсэн агуулга тусгагдсан. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, ажлын хэсэгт танилцууллаа. Ажлын хэсгээс уг асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн.

Хөрөнгө оруулагчийг урихдаа бүтээгдэхүүн хуваах загварыг судалсан боловч Монгол Улсад газрын тосны салбараас бусад салбарт хэрэгжиж байгаагүй, хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонноос багагүй хэмжээний нүүрс олборлож, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу борлуулж байгаа тул бүтээгдэхүүн хуваах загвар тохиромжгүй гэж үзсэн.

Мөн ашиг хуваах загварын хувьд хөрөнгө оруулагч талын зардлыг хянах асуудал үүсэх эрсдэлтэй тул оновчтой хувилбар биш гэж дүгнэсэн.

Иймээс Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа орлого хуваах загварыг баримтлахаар санал боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний борлуулалтын нэгж үнэ болон өртгөөс хамааран борлуулалтын орлогоос хүртэх хувийг нэмэгдүүлэх буюу (Revenue sharing+price sensitive) гэсэн загвараар хөрөнгө оруулагчийг урих, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан" гэв.

Сонгон шалгаруулалтыг нэг сарын хугацаанд зарлах бөгөөд дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой аж. Хөрөнгө оруулагч компанид дэд бүтэц, ажлын байр бий болгох, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр барих шаардлагыг тавьж байгаа аж. Сарын хугацаанд ирсэн материалуудыг дээр дурдсанчлан Засгийн газар, УИХ-д танилцуулах юм байна. Нийт 1000 онооны шалгуур үзүүлэлтүүдээр ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээг хийнэ. Ингээд 700-аас дээш оноо авсан аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийхээр баримт бичгийг бэлтгэжээ.

Хөрөнгө оруулагчаа шалгаруулсны дараа хөрс хуулалтыг энэ ондоо багтаад эхлүүлэх боломжтой гэж тооцож байгаа ба 2028 онд ордын бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээр тооцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.198)
    Бортэгийн орд гэдгийг чинь Амарбаясгалан идчихсэн гээд яриад байсан ? Ашиглаагүй байсан юм уу? Ойлгосонгүй!!! Зочин
    2026 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top