x

Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноогоор 182 орноос 124-т бичигджээ. Үүний өмнө манай улс 33 оноогоор 180 орноос 114-р байрт бичигдэж байсан юм.

Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас 2026 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн үр дүн, мэдээллийг www.transparency.mn вэбсайт, албан ёсны сошиал медиа сувгаараа цацлаа.

АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийг оноогоор үнэлж эрэмбэлдэг. Дэлхийн дундаж оноо 100-аас 42-т хүрч, сүүлийн арав гаруй жилийн хамгийн доод түвшинд буусан нь уруудах хандлага үргэлжилж байгааг харуулж, цаашид тогтмол ажиглан хянах шаардлагатайг илтгэнэ. Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд 180 улсаас гуравны хоёроос илүү нь буюу 122 улс 50-иас доош оноо авчээ. Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.

Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлан нь авлигатай тэмцэх манлайлал урт хугацаанд доройтож, ахиц дэвшил хязгаарлагдмал хэвээр байгааг харуулсан түгшүүртэй дүр зургийг харуулж байгааг онцолжээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн ч тогтвортой бус, түр зуурын шинжтэйг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хэрэгцээ тулгарч байна. Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэйг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага мэдээлэв.

Бизнесийн орчны үнэлгээнүүд буурахад хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудал багтжээ.

Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлт харуулж байна. 

Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, түвшинд хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эдлүүлэхэд анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсад зайлшгүй шийдэх чиглэлүүдийг онцолсон байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, засах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулах нь олон улсын оновчтой туршлага гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ambrose Macquoid (105.113.8.209)
    GHOSTTRACKHACKERS БОЛ ШИЛДЭГ ХАКЕР АНХААРУУЛГА: Луйварчид таны шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгийг хулгайлахын тулд юу ч хийхээс буцахгүй! Гэхдээ би GHOSTTRACKHACKERS танд АЛДАГДСАН ХӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ ОЛГОХОД тусалж чадна гэдгийг баталж байна! Хуурамч брокерт хөрөнгө оруулалт хийж, яаралтай мэс засалд минь зориулж 187,000 долларын ашиг амласны дараа би 58,000 долларын хадгаламжаа алдсан гэж бодсон. Гэхдээ GHOSTTRACKHACKERS надаас бууж өгөөгүй. Тэд миний мөнгийг олж, буцааж авахын тулд цуцалтгүй ажилласан. Хэдэн сарын турш шаргуу хөдөлмөрлөсний дараа тэд миний 58,000 долларын бүх хөрөнгө оруулалтыг амжилттай эргүүлэн авсан! GHOSTTRACKHACKERS-ийн ачаар надад хоёр дахь боломж олдсоныг мэдэж байгаа тул би одоо эрүүл мэнд, эдгэрэлтдээ анхаарлаа төвлөрүүлж чадна. Луйварчид бараг минийх шиг амьдралыг чинь сүйтгэхийг бүү зөвшөөр! Хэрэв та үүнтэй төстэй нөхцөл байдалд байгаа бол GHOSTTRACKHACKERS-тэй холбоо барихаас бүү эргэлзээрэй. Тэд онлайн луйврын эсрэг тэмцэлд таны манлайлагч байх болно. Тэдэнтэй холбогдоно уу. Имэйл хаяг: ghosttrackhackers@gmail.com, та үүнд баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна.
    2026 оны 02 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 54 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top