x

Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч

Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Бага тойруугийн 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Гэтэл тус байрны айлуудаас барилгын компанитай тохиролцоонд хүрч чадаагүй нэг айлыг үлдээгээд, хоёр хажуу талаас нь байрыг нураасан зураг хоёр өдрийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тиймээс 26 дугаар байрны үлдсэн ганц оршин суугч болох Г.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Болсон үйл явдлын талаар тодруулна уу. Танайхаас бусад айл тохиролцоонд хүрчихсэн гэсэн үг үү?

-Тийм. Би 2025 оны есдүгээр сард манай байртай холбоотой дахин төлөвлөлтийн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ингээд хэрэг үүсгээд, шалгагдаад явж байх хооронд Улаанбаатар орон сууцжуулалтын удирдлага, албан тушаалтнууд, Хот байгуулалт, хотын стандартын газарт “26 дугаар байрыг нурааж өгөөч” гэх албан бичиг хэд хэдэн удаа өгсөн юм билээ. Тэгээд ямар нэгэн ойлгомжгүй шалтгаанаар нураах зөвшөөрөл нь гарчихсан. Ерөнхийдөө захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсээд явж байхад манай байрыг нураачихсан гэсэн үг. Одоо 26 дугаар байранд ганцхан манайх л үлдсэн. Бусад айлын хэсгийг аль хэдийнэ нураачихсан.

Манайх байрнаасаа нүүгээгүй байгаа. Хүүхдүүдийнхээ өвлийн хувцас, хөргөгч, плетка аваад гарсан. Бусад эд хогшлоо аваагүй. Ус, цахилгаан таслаад, барилгын 80-90 орчим хувийг нураачихсан учраас угаасаа хүн амьдрах боломжгүй шүү дээ.

-Та яагаад барилгын компанитайгаа тохиролцоонд хүрч чадаагүй юм бэ?

-Тохиролцъё гэхээр зөвхөн мөнгө яриад байгаа юм. Хүний эрхийг зөрчиж, янз бүрийн гэмт хэргийн шинжтэй халдлага хийчхээд, үүндээ хариуцлага хүлээгээгүй. Хуульгүй улсад амьдарч байгаа юм шиг бүх зүйлийг хүчээр шийдэх гэдэг. Надад янз бүрийн зүйл амлаж байгаа. Жишээлбэл, байрных нь түрээсийг төлье, шинэ байр худалдаж авч өгье ч гэсэн. Анх манай байрныхан энэ компанийг дахин төлөвлөлтийн тендерийг хууль зөрчиж авсан гэх үндэслэлээр шүүхэд өгч байсан юм. Дахин төлөвлөлт хийж буй үйл явц нь дэс дарааллын алдаатай байсан. Хоёрдугаарт, Улаанбаатар, Бага тойруугийн хэмжээнд долоон давхраас илүү барилга, орон сууц барихыг хориглосон тогтоол, захирамжуудыг яагаад дагахгүй байна вэ гэх шаардлагыг ч тавьсан. Түүнээс биш янз бүрийн байдлаар шантааж хийж, их хэмжээний мөнгө нэхсэн зүйл байхгүй.

Жишээ нь, манай байр 53 өмчлөгчтэй. Үүнээс 39 нь айл өрх, үлдсэн нь нэг давхрын аж ахуйн нэгжүүд байсан. Гэтэл шинээр барих байр нь 16 давхар шилэн фасадтай. Энэ шилэн фасадан дотор хүүхэд, эмэгтэйчүүд, настай хүмүүс амьдарч чадах уу. 260 айлын багтаамжтай байр гэсэн зураг үзүүлж байсан. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд халаалт, дулаан, цахилгааны асуудал ямар хурцаар тавигдаж байгаа билээ. Ийм байхад 50 айлын байрыг нураагаад, 260 айлын байр баривал энэ чинь нийслэлээс зохион байгуулж, зөвшөөрч буй ажил мөн үү гэх асуулт гарч ирж байна шүү дээ.

-Та сая гэмт хэргийн шинжтэй халдлага хийсэн гэлээ. Хутгатай хүн оруулж танайхыг дарамтлуулдаг байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн. Миний санаж байгаагаар гурваас таван удаагийн иймэрхүү тохиолдол гарсан. Хутга барьчихсан, согтуу болж жүжиглэсэн хүн өглөө эрт үүдэнд зогсож байдаг байсан. Хурц үзүүртэй буюу сүх, хутга барьсан хүнийг зэвсэглэсэн гэж нэрлэнэ биз дээ. Иймэрхүү зүйлээр зэвсэглэсэн хүмүүс орцны хаалгыг лоомбоор эвдээд, гэрийн цахилгаан, интернэтийг тасалж байлаа. Түүнчлэн гэрийн үүдэнд хараалын агуулгатай зан үйл хийгээд явсан ул мөр нь хяналтын камерт бичигдээд үлдчихсэн. Энэ бүх тохиолдол дүрс бичлэгээр нотлогдчихсон байхад манай харьяаллын цагдаагийн газар өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. Хүн итгэхийн аргагүй ийм зүйлийг зүгээр л нэг барилгын компани хийхгүй шүү дээ. Цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм. Хажууд нь Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Элчин, НҮБ байхад санхүүгийн чадамж, байгууллагын үндсэн хөрөнгө, оффисгүй жижигхэн компани ийм зүйл яагаад ч хийж чадахгүй.

-Дээрх барилгын компани нь санхүүгийн чадамж, байгууллагын үндсэн хөрөнгө, оффисгүй жижигхэн компани юм уу?

-Тийм. Энэ барилгын компанийг эсэргүүцэж буй нэг гол шалтгаан энэ юм. Ямар ч санхүүгийн чадамжгүй компани юм билээ. Барилгын компани, Улаанбаатар орон сууцжуулалт, оршин суугчид гээд гурван талт уулзалт хийж байсан юм. Энэ үеэр бидэнд 2023, 2024 оны санхүүгийн аудитаар шалгуулсан тайлангаа үзүүлсэн. Гэтэл орлогын эх үүсвэр гэсэн чинь нэг кофе шоп л бичигдсэн байх жишээтэй. Тэгээд өөр ямар ч орлогын эх үүсвэр байгаагүй. Байгууллагын өмч хөрөнгө гэсэн чинь хоёр компьютер, нэг принтер гэж бичигдсэн байсан. Санхүүгийн ямар ч чадамжгүй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа хариуцуулах юм. Эргээд бидний байрыг өгнө гэдэг ч эргэлзээтэй байна. Дээр нь ийм жижиг компани тийм том төслийг яаж бүтээн байгуулах вэ.

-Та Хүний эрхийн үндэсний комисст хандаж үзсэн үү?

-Хүний эрхийн үндэсний комисст хандаж үзсэн ч миний эсрэг ажилласан. Ажилчид нь бол зөв сэтгэлтэй хүмүүс байсан. Анхандаа бидний талд ажиллаж, бичиг баримт бүрдүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө ч өгсөн. Гэтэл нэг өдөр бидний эсрэг зүйл яриад ороод ирсэн. “Ашиглалтын шаардлага хангахгүй газар амьдарч байгаа та өөрөө хүүхдүүдийнхээ эрхийг зөрчсөн. Ийм, ийм асуудлаас болоод та буруудах юм байна шүү” гэж хэлсэн.

Хүний эрхийн үндэсний комисс 26 дугаар байрны оршин суугчийн эсрэг ажилласан зүйл байхгүй

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас дээрх асуудлыг тодрууллаа.

-Бага тойруугийн 26 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажил дээр хүний эрхийн зөрчил байна уу. Тус байрны нэг айлыг үлдээгээд барилын бусад хэсгийг нураачихсан байна шүү дээ?

-Хүн зохистой орон байраар хангагдах эрхтэй. Саяхан олон нийтийн сүлжээгээр явсан 26 дугаар байрны дахин төлөвлөлттэй холбоотой нураалтын зургийг харахад ашиглах боломжгүй нөхцөл байдалтай болгочихсон байсан. Нийтийн орон сууц төвлөрсөн дулаан, усан хангамж болон ариун цэврийн байгууламжтай байх ёстой. Гэтэл тухайн зураг дээрх шиг нөхцөл байдалтай үлдээсэн нь өөрөө төвлөрсөн ахуйн хангамжуудыг байхгүй болгочихсон гэсэн үг. Тэгэхээр 26 дугаар байрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Тиймээс нэгдүгээрт, хүний зохистой орон байраар хангагдах эрхийг зөрчиж байна. Хоёрдугаарт, хүний өмчлөх эрхийн асуудал бий. Тухайн байр өөрийн зорилго, чиг үүргээ бүрэн хангасан тохиолдолд өмчлөх эрх хангагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн байранд хүн ороод амьдрахад хэвийн нөхцөлтэй байх ёстой. Гэтэл тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр энэ нөхцөлийг алдагдуулж байгаа нь өөрөө хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж буй хэрэг юм. Урьдчилсан байдлаар ийм хүний эрхийн зөрчил байж болзошгүй гэж харж байна.

-Тохиролцоонд хүрээгүй үлдсэн нэг айл буюу 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүх хүний эрхийн үндэсний комисс бидний эсрэг ажилласан гэх байр суурьтай байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн 26 дугаар байртай холбоотой гомдол санал ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс хэн нэгэн иргэний эсрэг ажиллана гэсэн зүйл байхгүй. Тухайн иргэний нөхцөл байдал дээр үнэлэлт, дүгнэлт өгөөд нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Дахин төлөвлөлтөд өртөж буй орон сууцны бодит үнийг тогтоох, харилцан зөвшилцөлд хүрсний дараа албадан буулгах ажлыг хэрэгжүүлээч ээ гэх агуулгатай албан бичиг явуулсан юм. Иргэдийн зүгээс ийм асуудлыг шууд таслан зогсоогоод, өмчлөх эрхийг нь хамгаалах гэх мэт зүйлийг хүсдэг.

26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүхийн гомдолтой холбоотойгоор нийслэлийн орлогч дарга Т.Даваадалай “Зах зээлийн ханш гэж тодорхой мөнгөн дүн бий. Үүнийг гурав, дөрөв нугалсан үнийн дүнг нэхэмжилсэн учраас зөвшилцөлд хүрч чадаагүй” гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний эдийн засгийн зардалтай. Нэг байр, эсвэл айлд их хэмжээний нөхөн төлбөр өгвөл төсөл өөрөө дампуурах эрсдэлтэй гэх тайлбарыг ч ирүүлсэн.

Хүний эрхийн үндэсний комисс энэхүү төслийг хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн болохоос нийслэлийн зөв, иргэний буруу гэх дүгнэлт гаргаагүй. Хүний эрхийн үндэсний комисс 26 дугаар байрны оршин суугчийн эсрэг ажилласан зүйл байхгүй. Иргэн бүртэй зөвшилцөлд хүрэх ёстой гэх шийдлийг л санал болгосон. Бидний санал болгосон шийдлийг хэрэгжүүлээгүй учраас тухайн айлыг үлдээх шийдвэр гаргасан юм байна гэж ойлгосон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 16 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 16 цаг 56 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 16 цаг 57 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 16 цаг 58 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 18 цаг 55 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 19 цаг 1 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 19 цаг 4 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 19 цаг 20 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 19 цаг 23 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 19 цаг 25 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 21 цаг 52 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 53 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 21 цаг 54 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 57 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 21 цаг 58 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 22 цаг 42 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 23 цаг 9 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 23 цаг 12 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 23 цаг 13 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 23 цаг 15 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г... Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц та... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн т... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Иран улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос т...
Top