x

УИХ-ын гишүүд шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллалаа

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар энэ сарын 9, 13-нд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Археологи, Физик технологи, Геологи, Биологийн хүрээлэнд ажиллалаа.

УИХ-аас 2024 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, шинжлэх ухааны салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн бөгөөд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд шинжлэх ухааны салбарын дунд хугацааны хөгжлийн зорилго, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг анх удаа тодорхойлсон юм.

Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг үе шаттай нэмэгдүүлж, 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Судлаачдаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хангалтгүй байсан талаар танилцуулав. Тодруулбал, 2024 оны байдлаар шинжлэх ухааны салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар дэлхийн дунджаас 20 дахин бага, эрдэм шинжилгээний ажилтны цалин улсын дунджаас 1.75 дахин доогуур байгаа нь мэргэшсэн хүний нөөц гадагшлах гол шалтгаан болж байгааг дурдлаа.

Санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаас шалтгаалан судалгаа, хөгжүүлэлтийн ажлын цар хүрээ, үр дүн хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд шинжлэх ухааны үр өгөөжийг улс орны хөгжилд бодитой ашиглах боломжийг бууруулж байгааг тэмдэглэв. Мөн судалгааны байгууллагуудад техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, барилга байгууламжийн засвар, сайжруулалт шаардлагатай байгааг онцолсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top