x

Бодох цаг

Монголчууд алдаа оноо, хэрүүл тэмцэл, сорилт, онцлог үйл явдлуудаар дүүрэн нэгэн жилийг үдэж байна. Гэхдээ олон нийт гарч буй гал морин жилийг яагаад ч юм сайн сайхныг, ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлийг дэлтэй салхиндаа тээсээр гадаа ирээд уяан дээр нь үүрсэж байна хэмээн чин сэтгэлээсээ итгэж, догдлол дүүрэн хүлээж байх шиг санагдана. Тийм ээ, нийтийн сэтгэл зүй нэг л өөрбайна. Энэ нь монголчууд мориндоо хайртай, мөн социализмыг халсан шинэ хувьсгал ч морин жилд явагдсантай холбоотой сэтгэл хөдлөл байж болох юм. 

Аливаа жил улиран одох цагаар бүгд л өнгөрсөнөө дүгнэж цэгнэдэг. Улс орон ч ялгаагүй. Мэдээж дарга нар маань мэндчилгээндээ арай зөөлөн, илүү гэгээн юм уншиж таарна. Харин бүгдээрээ сайнтай саартай үнэн дээр асуудлаа харж сурах чухал байна. 

Том төсөл болгоноо тоос манаргасан хэрүүлээр булдаг Монгол

Өнгөрч буй жилд Монгол Улсын Засгийн газар Франц улсын “Орано Майнинг” хувьцаат компанитай ураны салбарт хайгуул, олборлолт хийх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь монголчуудын талцаж хэрэлддэг том сэдвийг илүү хүчтэй босгож ирлээ. Энэгэрээ бол өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн 14 мега төслийн нэг юм. Гэрээнд монголын талаас тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт наргарын үсэг зурсан. Одоо Л.Оюун-Эрдэнэ явж, бусад нь дараагийн засгийн газарт ажиллаж байна.

Энэ төсөл бол тэртээ 1997 оноос хайгуулын ажил нь эхэлсэн төсөл юм. Хамгийн удаан явж, хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан төсөл гэсэн үг. Манай улс ойролцоогоор 1.32 сая тонн ураны нөөцтэй. Түүнээс 90,000 тонн ураны нөөц бүхий Зөөвч-Овоо, Дулаан уул, Өмнөтийн ордуудыг ашигласнаар Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч орон болох боломжтой гэж эдийн засгийн шинжээчид үзэж байгаа. Мөн энэхүү гэрээ нь Монгол Улсыг дэлхийн цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэхэд томоохон алхам болно.Гэсэн ч өнөөдрийг хүртэл манай байгаль хамгаалагчид, уул уурхайн бизнесийг эрчимтэй эсэргүүцдэг хэсгийхэн уг төслийг эсэргүүцсэн хэвээр байна. Дараагийн нэг том үйл явдал 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байлаа. Үнэндээ энэ бүтээн байгуулалтын ажил 16 жил мөн л монголын талаас болж гацсан тул БНХАУ-ын талаас тавьсан “Гурвыг цогцоор” саналыг хүлээн авч Тавантолгойн бүлэг ордоос хоёр ордыг 16 жил БНХАУ-ын компаниар олборлуулахаар болсон. Мөн 16 жил нэг үнээр нүүрсээ борлуулах гэрээг хийсэн учраас олон нийтийн зүгээс асар их буруутгалыг хүлээж буй.

Мэдээж үүн дээр одоо харбины гэрээ гэх том хэрүүл нэмэгдэнэ. Үнэн хэрэгтээ алтан дээр сандайлж, амандаа мөнгөн халбага зууж төрсөн хэмээн өөрсдийгөө үздэг бид болж бүтэж байгаа юмаар маруухан, басхүү дотоодын их хэрүүл тэмцэлдээ тээглэсээр зогсож байна. Энэ бол бидний хамгийн том муу тал маань. Жишээ нь, одоо дэлхийн том зэс үйлдвэрлэгчдийн жагсаалтадбидний байр суурь бараг алга гэхэд болно. Зэс эрдэнийн орон гэж өөрсдийгөө магтан дуулдаг Монгол, зэсээсээ болж 30 жил тэмцэлдсэн Монгол энэ орон зайд үл харагдах болжээ. Гэхдээ л аминд орж ирсэн зэсийнхээ ачаар л өнөөдөр дэнжигнэж байна. Дээрээс нь нүүрснийэкспорт буурснаас болж эдийн засгийн маань гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбарын орлого багаслаа. Гэсэн ч 2026 онд 1.9 сая тонн зэсийн баяжмал,90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байгаа. 

Өнгөрөгч онд нүүрсний экспортоор олдог манай орлого 3.1 тэрбум доллараар буурсан. Бас улаан буудайнтариалалтын хэмжээ 10 орчим хувиар буурч, нийтургацынхаа 12 хувийг бид алдсан гэдгээ бид мөн санах ёстой. Ингээд бодит түгшүүр зовиураа тоочоод байвал зөндөө юм байна. Гол зүйл, бидний хувьд эдийн засгийн суурь асуудлууд маань хүнд. Ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гээд сууриараа хүнд. Энэ зовлонгоосоо болоод эдийн засгийн тогтвортой өсөлтгүй орон болчихсон. Өсөлтгүй учраас өрсөлдөх чадваргүй. Өрнөөс өрний хооронд аж төрдөг. Энэ онд ахиад л бид бондуудын эргэн төлөлтөд шахагдана. Тийм болохоор дотоод дахь хэрүүл хараал, төслүүдийг тойрсон болсон болоогүй гацааг зогсоох ёстой. Төслүүдээ урагшлуулахаас өөр арга байхгүй. Бизнесийн орчин дахь соёлоо өөрчлөх ёстой. Хөрөнгө оруулалтын орчноо самарч хаядаг улс төрийг халах ёстой. Хөрөнгө оруулалтуудыг бүх салбартаа шинээр татах ёстой. Дэлхий дахины байдал ч өмнөх жилээс сайжрах төлөв харагдахгүй байна гэж эдийн засагчид хэлцгээж байгааг эрхбиш анзаарч байгаа биз.

Бид өөрсдийн байгаа байдлаа ерөөсөө мэддэггүй. Үнэндээ бид хориод жил нүүрсээ экспортолж амьдарч ирлээ. Экспорт маань хөөрхий дэлхийн жишгийн дэд бүтэцгүй явагддаг. Бид нүүрсээ автомашинаар зөөдөг. Эрдэнэтийн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг л төмөр замаар тээвэрлэдгийг эс тооцвол 80 сая тонн нүүрсийг авто замаар гэлдрүүлж байгаа. Үүнийг эцэслэх гэж өчнөөн ажил болж байгаа ч, Харбины гэрээ хэмээн улаан хэрүүлийн сэдэв болгон босгож ирж, сонгууль угтсан томоохон улс төрийн интертаймент явагдах нь тодорхой харагдаж байна. 

Бид хэрүүлээс өөр юм хийдэг улс орон болохгүй бол үнэхээр хэцүүдэх нь. Монголын заяаг зэсийн орлого, алтны нөөц хоёр нь авч явж байна. Гэхдээ хэдий болтол вэ. Хугацаагүй юм гэж энэ орчлонд байхгүй шүү дээ. 

Геополитикийн хувьд бурхан биднийг дураараа тонгочих боломжоор хязгаарлагдмал, даруулгатай зурсан. Биднийг аяг ааш, цус цөс, хүсэл мөрөөдлөөс мааань шалтгаалахгүй бодит орчлон тойрч байна. Зөвхөн өмнөд хөрш болох Хятад улсад нүүрсний хэрэглээ буурч байгаа гэдгийг өдөр бүр бид санах ёстой. Энэ бидний хувьд юу гэсэн үг билээ !!! 

Дээрээс нь бид шатахуун түлшний хамаарлаас хэзээ гарах вэ. Лавтайяа хоёр гурван жил энэ байдал үргэлжилнэ. Хойд хөрш маань өөрсдөө эдийн засгийн хоригт байгаа. 

Энэ бол бидний бодит байдал. Ийм хөрсөө тооцохгүй алийн болгон мал шиг аашилцгааж, манай танай болон дотроо зулгаалдаж явах юм бэ. Залуучууд маань залхаад энэ улсаас гарахын төлөө л тэмүүлцгээж байна шүү дээ. 

Хулгайч нараа хуйгаараа сонгодог Монгол

Өнгөрөгч жил монголын улс төр бужигнаанаар дүүрэн байлаа. Сүүлийн аравны турш тасралтгүй төр барьсан эрх баригч намын дотоод хагарал туйлдаа хүрч, хатуу хуваагдал үүсэв. Энэ нь хурцадсаар Засгийн газраа огцруулж, УИХ-ын даргаа ч солиход хүрсэн юм. Хэдэн өдөр Монгол Улс үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүнтэй байж үзэв. Юу болсон бэ гэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн баруун зүүн хоёр гартаа хөтөлсөөр улс төрд оруулж ирсэн Л.Оюун-Эрдэнэ,Д.Амарбаясгалан нараа явуулахаар шийдсэн юм. Мэдээж энэ хэмжээний шийдвэрийн эргэн тойронд дагалдах олон үзэгдлүүдтэй сценари явагдаж таарна. Энэ бүхнийг сөрөн, хүний өөрийн нийлэн боссон энэ том шуурган дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шийдэл гаргасан юм. Мэдээж тийм ч их найдаагүй болов уу. Гол нь намын даргын хувьд зургийг нь зурж, жагсаалтыг нь гаргаж УИХ-д хөтлөн оруулж ирсэн намын гишүүдээ хэрхэхийг нүдээрээ харахыг хүссэн байх. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон юм. Түүнийг цахим орчинд өнөөдрийн лай ланчигийн гол буруутнаар цоллон, хайр найргүй чулуугаар нүүлгэн буй ч шүүхээс албан ёсоор нотлогдсон ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Д.Амарбаясгалангийн тухайтад ч мөн адил. 

Одоо эрх баригч МАН-ын дарга буюу УИХ-ын даргаар Н.Учрал, Ерөнхий сайдаар Г.Занданшатар нар ажиллаж байна. Улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч, гадаад нөхцөл байдлын хувьд ч тун хүндхэн нөхцөл байдалд Г.Занданшатар ажил хүлээж авсан. Түүний эхний ажил 2025 оны төсөвт тодотгол хийж, 2.3 их наяд төгрөгөөртанасан явдал байлаа. Мэдээж энэ арга эдийн засгийг сайжруулахгүй. Гэхдээ хамгийн түрүүнд барьж авахаас өөр аргагүй л “арга” байв. Одоо монголын төр ч, хувийн хэвшил ч, иргэд нь ч мөнгөгүй цагаан сартай золгож байна. 

Хувь заяаны сонин тохиолоор, сонин цаг үед залуур дээр түрэгдэн гарч ирсэн Гомбожавын Занданшатар лидерийн хувьд Ерөнхий сайдын албан тушаалд жижгэдэх улстөрч биш. Гагцхүү хожим түүхэнд ямраар үлдэх нь өөрөөс нь тийм ч их шалтгаалахгүй удирдамжаар тоглох болсон нь л түүний зүг хараа бэлчээхэд хүргэдэг. Тэр одоо эрээвэр хураавар бүтэцтэй, хүний ч биш, бас өөрийн ч биш Засгийн газрыг толгойлон ажиллаж байна. Махран зүтгэж буй түүнд олон нийтийн ам одоогоор тийм ч муу биш байгаа харагдана. 

Удахгүй дараалсан хоёр том сонгууль болно. Эхний сонгууль Ерөнхийлөгчийн сонгууль. Бүр нэг торгонд боож далд хийсэн чамин Дүр хаанаас ч юм гаргаж ирдэггүй л юм бол эдний хувьд ялалтын тухай ярихад хэцүү. Яаж ажиллахыг намын шинэ даргын баг мэднэ. 

Эрх баригчдын хувьд ард түмнээсээ ичгүүр сонжуургүй хулгай хийсэн. Жирийн хурган дарга нарынх нь гэрээс л тэрбум тэрбумаараа хулгайн мөнгө гарч ирдэг явдал жишиг болсон. Жижиг, дунд, ер нь ямар ч үйлдвэрлэлийн хөгжил гэж яриад ч нэмэргүй болсон. Учир нь өөрсдөөхөнгөлттэй зээлүүдийг замаас нь хулгайлчихсан байсан. Энэ бол хамгийн уучилшгүй явдал байлаа. Тэд боловсролын зээлийн санг, эрүүл мэндийн даатгалын санг цөмийг нь хулгайлсан. Бодолд бөхийсөн борог амьдралаа өөрчлөх гэж итгэл найдвар тээн хичээж байсан иргэн хүн өөрийнх нь боломжийг хулгайлсан улстөрчдийг уучилж чадахгүй. Уучилж болохгүй. Уучилж болохгүйг ч өглөө бүхэн бид сануулах болно. 

Монгол орон бол парламентын засаглалтай орон. Энэ бол бидний нэжгээд бахархдаг, нийтээрээ хайрлан хамгаалдаг үнэт зүйл. Гэсэн хэрнээ бид парламентын сонгуульдаа хамгийн хариуцлагагүй ханддаг. Энэ бол бидний ул суурьгүй, тогтворгүй, туйлшрамтгай чанарын тод илрэл.

Алдаагаа засаж чаддаг ард түмэнтэй улс оронд л ирээдүйн тухай хүчирхэг мөрөөдөл байж болно. Тийм болохоор өнөөдрийн энэ өдрүүд бол бидний бодох цаг юм...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ-ын Дотоод хэргийн яам: 2022 оноос хойш 92 мянга гаруй Украин иргэн орогнол хүсжээ 1 цаг 4 мин Украины талд тулалдаж буй гадаадын хөлсний цэргийн тоо 20 мянгад хүрчээ 1 цаг 10 мин Бодох цаг 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 1 цаг 26 мин Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрмийг өөрчилсөн нь буруу 1 цаг 32 мин Сансарт анх удаа тархи-компьютерын интерфэйс төхөөрөмжийг туршжээ 1 цаг 36 мин ДНБ өнгөрсөн онд 11.5 хувиар өсөж, 89.9 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 38 мин Гавьяат тамирчин Т.Тулга Бишкект төрийн дууллаа эгшиглүүллээ 2 цаг 55 мин Сар шинээр Урт цагааны далд зогсоол үнэ төлбөргүй ажиллана 3 цаг 12 мин Senzu А.Мөнхболд "Passion UA" багт зээлээр тоглохоор боллоо 3 цаг 13 мин Хоёрдугаар сарын 16-25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 15 мин Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, цаг агаарын аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 40 мин "Манай зогсоол танд нээлттэй" уриалгад 34 байгууллага нэгджээ 5 цаг 35 мин Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана 5 цаг 35 мин Норвегийн тамирчин Анна Стрём олимпын хос алтан медальтай боллоо 5 цаг 36 мин Мөрөн суманд тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ 5 цаг 38 мин Фемке Кок 500 метрийн зайд Олимпын дээд амжилт тогтоон түрүүллээ 5 цаг 42 мин Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ 5 цаг 43 мин УИХ-ын гишүүд шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллалаа 5 цаг 45 мин Й.Клебо өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн олон алтан медальт тамирчин боллоо 7 цаг 56 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Г.Занданшатарын задалсан бэлгийг задгайлж үзэхэд... АЖ Д.Баттөмөр: Б.Явуухулан гуайн хоёр хайртай шүлэгт аялгуу ... Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрм... Бодох цаг Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүрг...
Top