x

УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хүсэлтийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гарсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа танилцуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэхээр ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэв.

“Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж ажиллуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийхэд анхаарч ажилласны үр дүнд ахиц гаргалаа.

Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга нь төв байр суурьтай, олон талын оролцоог хангаж, парламентын гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзэл бодлыг уралдуулах бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Ийм учраас өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдийнхээ дуу хоолой, оролцоог хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хичээсэн.

Сөрөг хүчний зүгээс улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг улс төрийн нам, эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг Монгол Ардын нам эрүүлээр хүлээж авч, ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргасан. Ингээд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орон, нийт ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Цаашид Улсын Их Хурал дахь олонхын бүлэг парламентын даргаа нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал олонхоороо шийдвэрлээд, дараагийн парламентын даргыг сонгох нь зөв жишиг болж үлдэнэ гэж бодож байна. Улс төрийн намын дарга хэдий ч парламентын даргын индрээс аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр Та бүхний дуу хоолойг оролцуулж, ажлын хэсгүүдэд ч Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулж, Та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй мэтгэлцэх эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Парламентын даргаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж, өндөр хариуцлага оногдуулж, хамтарч ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын даргыг үг хэлсний дараа санал хураалт явуулсан. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 101 гишүүний 81 нь буюу 80.2 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэж байхаар, тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

 Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top