x

М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан байдлыг хамгаалах ёстой

МАН-ын дотоод тэмцэл хурцдаж, Засгийн газрыг дахин огцрууллаа. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал улс орны хөгжил болоод ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаачийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад социологич М.Энхбадралтай ярилцлаа.

-Г.Занданшатарын Засгийн газар огцорчихлоо. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд хоёр жил ч хүрээгүй байхад эрх баригчид хоёр удаа Засгийн газраа солив. Тэд сайд нар солихоос өөр ажил хийхгүй байгаа нь том зургаараа улс орны амьдралд ямар хор уршигтай вэ?

-Мэдээж засаглалын бүтэц үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллах боломжгүй болох нь улс орны хөгжилд сөрөг талтай. Гэхдээ ардчилсан улсын хувьд Засгийн газар нь огцрох бол тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ нь улс төрийн намууд өөрсдөө хэр зэрэг хариуцлагатай, ямар чадавхтай байгаа вэ гэдгийн л жишээ. МАН, эрх баригчид ийм байна. Үр дүн нь ингэж илэрч байна. Тухайлбал, 2024 оны сонгуулиар эрх баригч болсон МАН Засгийн газраа анхнаасаа бие дааж байгуулаагүй, хамтарч байгуулснаас эхлээд засаглалын зарчим алдагдаж эхэлсэн. Сонгуулиар дангаараа Засгийн газраа бүрэлдүүлэхүйц хэмжээний олонх болсон нам засгаа бүрдүүлээд сөрөг хүчнийхээ хяналтад үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам болоод ХҮНамыг нэгтгэж, УИХ-ын 94 хувийг хамарсан, данхар, сөрөг хүчингүй парламентыг бүрдүүлсэн нь Монголын улс төр, засаглалын хувьд маш хортой сөрөг нөлөөг дагуулсан. Судалгаа тооцоогүй мега төслүүд, өргөтгөсөн Засгийн газрыг дагасан олон тооны шаардлагагүй албан тушаал, тэдний бүтцийг тэжээх өргөн хэмжээний төсөв бол өнөөдрийн энэ хямралыг үүсгэсэн эхний алхам нь байсан. Товчхондоо тухайн цаг үедээ засаглалын дүрмийн дагуу зөв шийдээгүй асуудал бүр хожим нь хямрал болон илэрч байна. МАН-ын хагарал, дотоод зөрчлүүд илэрч, ээлжлэн гэмт хэргүүдийнхээ тухай зарлаж байна. Үр дүнд нь иргэдийн итгэл шаланд унаж, Монголын хамгийн том гэмт бүлэглэл нь МАН гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иргэдийн засаглалд итгэх итгэлийг алдана гэдэг ардчилсан засаглалд хамгийн том хор хөнөөл болно.

-Засгийн газрыг ойр ойрхон сольж байгаа нь бодлогын залгамж чанарт хэрхэн нөлөөлдөг вэ. Ялангуяа дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд, мега төслүүд тасалдах эрсдэлтэй юу?

-Мега төслүүд тасалдах тухай асуудлыг эрсдэл бус боломж гэж харж болно. Учир нь шинэ Ерөнхий сайд улсын эдийн засгийн бодит нөхцөл байдлаа дахин үнэлээд, хэрэгжих боломжгүй, үр ашиггүй мега гэгдэх төслүүдийг хойшлуулах, цуцлах боломж үүсч байна. Өмнөх засгуудын пиарт хөтлөгдөх бус бодит нөхцөл байдлаа иргэддээ танилцуулж, нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлж ажиллавал энэ засгийн насыг илүү урт болгоно.Тэгэхээр энэ нь бас боломж байна л даа. Мега төсөл гэж танилцуулсан төслүүдийн дийлэнх нь эдийн засгийн хувьд болоод нийгмийн үр нөлөө эргэлзээтэй. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед нэрлэгдсэн мега төслүүдэд дарга нарын мөрөөдөл, сэтгэл хөдлөл гэмээр зүйл их бий. Мөрөөдлийн, эсвэл мөнгө идэх арга гэмээр хэт үрэлгэн төслүүдийг хаах хэрэгтэй

Тухайлбал, бид эдийн засгийн ийм нөхцөлд 2.4 их наяд төгрөгөөр Туул гол дээгүүр 32 км зам барих уу, эсвэл улс орны хувьд тэргүүлэх тулгамдсан асуудлууд болох цахилгаан эрчим хүч, түлш, нефтийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад гол зорилгоо болгох уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Олон улсын байдлаас шалтгаалаад одоо хэрэгжүүлэх төсөл бүрийн өртөг нэмэгдэх нь тодорхой байна. Иймд мега төслүүдийн хувьд тасалдах эрсдэл гэхээсээ илүү эрэмбэлж, таслан зогсоох ёстой цаг нь болжээ.

-Сайд нар байнга солигдох нь төрийн албаны институцийн чадавх, мэргэжлийн тогтвортой байдалд ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ?

-Төрийн захиргааны институци нь бие даасан, улс төрөөсөө харьцангуй бага хамааралтай үйл ажиллагаагаа явуулж чаддаг улс орнуудын хувьд бол нөхцөл байдал өөр. Монгол Улсын хувьд дарга дагасан овог, аймаг мэт бүтэц нэгэнт бий болсон. Дарга хаана томилогдоно, албатууд нь дагаад тухайн бүтцэд бүгд шилжээд очдог. Ийм нөхцөлд бодлогын залгамж чанарыг хангах боломж маш сул. Гэхдээ энэ тохиолдол буюу Г.Занданшатарыг Н.Учралаар сольж буй шилжилтийн шалтгаан нь МАН-ын үнэмлэхүй эрх мэдлийг барьж буй бүтцийн өөрчлөлт биш учраас сайд нар их хэмжээгээр солигдохгүй, харьцангуй бага өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна. Товчхондоо Г.Занданшатарын Засгийн газрыг Н.Учрал шилжүүлэн авах маягийн, багахан өөрчлөлттэй засаг байх болов уу.

-Ер нь улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлдөг бол?

-Зөвхөн дотоод улс төрийн хувьд гэлтгүй гадаад орчин ч тун таагүй цаг үе тохиож байна. Н.Учралын хувьд сүүлийн 10 жил дэх хамгийн хүнд цаг үед Засгийн газрыг удирдах хүн болж магадгүй байна. Тиймээс Засгийн газартаа хамтрахгүй ч гэсэн сөрөг хүчнүүдтэй тогтвортой байдлын хувьд ойлголцох, хүний эрхийг хүндэтгэж, иргэдтэйгээ итгэлцэл бүрдүүлж, балансыг барьж ажиллах буюу улстөрчийн хувьд том ур чадвар шаардах ажилтай нүүр тулж байна. Гадны хөрөнгө оруулагчид тухайн улсаа маш сайн судалж байж хөрөнгө оруулдаг. Мэдээлэл сайтай талууд Г.Занданшатараас Н.Учралд шилжих засагт бодлогын радикал өөрчлөлт төдийлөн гарахгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс энэ шилжилт том эрсдэл дагуулахгүй. Н.Учрал ч УИХ-ын дарга болох үеэсээ эдийн засгийг чөлөөлөх, бизнесийн эрх чөлөө зэргээр Засгийн ажлынхаа гол үзэл санааг түгээсэн гэж харж байна.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, сайд нарын томилгоо нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байна гэж шинжээчид хэлж байна. Тэд улс орны амьдралаас илүү улс төрийн тохироог чухалчилж байна уу?

-Эдийн засаг өссөн, сайн байгаа гэж зөвхөн эрх баригчид л өөрсдөө хэлж чадах байх. Тухайлбал, томоохон төслүүдэд тавьж буй шалгуурыг харвал Монголын эдийн засгийг хөгжүүлье гэхээсээ илүү тухайн төслөөс шамшигдуулах, хэр их идэж ууж болохоор байна гэдгээр нь шалгуур тавьсан юм уу гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хяналтгүйгээр, хаалттай хүрээнд хэрэгжүүлээд, тэндээсээ асар их мөнгө зувчуулдаг тийм системдээ тохируулсан төслүүдийг л хүчээр зүтгүүлж байж. Алдагдсан боломжуудаа тооцвол дэндүү харамсам дүр зураг гарна. Хоёрдугаарт, МАН-ын дотоод зөрчлөөс үүдэлтэй, зөрчилдөгч талуудаас ээлжлэн маш олон мэдэгдэл гаргалаа. Тэдний ярианд гарсан гэмт хэргүүдийг тоолбол МАН бол Монголын хамгийн том гэмт бүлэглэл юм байна аа гэж дүгнэхүйц дүр зураг харагдаж байна. Тэдгээрийг мөшгөж, хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа зүйл огтоос байхгүй. Тиймээс засаглалд итгэх иргэдийн итгэл тэднээс болж маш их унасан. Улстөрчдийн, эрх баригчдын хариуцлага шалан дээр байна. Эндээс тэднийг улс орны хөгжлийг бодож байна гэж хэлэх бол ямар ч үндэслэл алга.

-Олон улсад давтамжтай засаг солигддог жишээ хэр байна вэ. Улс төрийн хямралаас гарсан жишээ хэлж өгөхгүй юу?

-Засаг солигдож байгаа нь асуудлын зөвхөн илрэл. Өвчний шинж тэмдэгтэй адил. Суурь шалтгаан нь улс төрийн намын хөгжил, төлөвшлийн асуудал. Иймд бид намуудыг үзэн ядахаасаа илүүтэйгээр яаж сайжруулах вэ гэдэг дээр шийдэл гаргах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль батлагдаад намууд санхүүгээ тайлагнадаг, дотоод ардчилал нь бэхэждэг тал руу бага ч гэсэн урагшилж байгаа нь чухал. Дотоод ардчиллын хувьд наад зах нь намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ ямар шалгуур, дүрмээр хэрхэн шалгаруулж нэр дэвшүүлж байна вэ гэдгээс эхэлнэ. Иймд богино хугацаандаа засаг солигдож байгаа нь асуудал мэт боловч урт хугацаандаа бол улс төрийн намын хөгжил нь асуудал давтагдах уу үгүй юу гэдгийг шийднэ. Монголд улс төрийн намуудын чадавх хариуцлага ийм сул байгаагаас шалтгаалж асуудал даамжирч парламентын институцийг сулруулах аюул руу орж эхэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль нь хариуцлагагүй намуудаар шалтаглан парламентын институцийг ганхуулж, улс төрийн эрх мэдлийг атгаж байгаа цөөнхийн гарт парламентыг өгөх ийм том аюулыг бодитоор авчирч байна. Энэ хууль иргэдийн сонголтоор баталгааждаг парламентын дархлааг намын удирдлага, эрх мэдэлтэй цөөнх бүтцэд шилжүүлэх бодит эрсдэлтэй. Эрх чөлөөтэй байя гэвэл гишүүдэд дуртай үгүйгээс үл хамааран парламентын бие даасан байдлыг хамгаалах ёстой. Олон давтамжтай засаг солигдох гэдэг бол өөрөө улс төрийн хямралын илрэл нь юм. Бодит суурь шалтгаан нь институцүүдийн чадавхуудын асуудал. Нэгдүгээрт, улс төрийн намууд, цаашилбал парламентын институцийн чадавх яригдаж байна. Бидний нийтлэг эрх ашиг бол механик байдлаар буюу хуйвалдаан, хүчээр бүрдүүлсэн хуурамч тогтвортой байдал бус харин эсрэгээрээ ил тод, нээлттэй, хариуцлагатай, институцийн чадавх дээр суурилсан тогтвортой байдлыг бүрдүүлэх явдал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Robert Alfred (194.107.160.193)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.32.91)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
    2026 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 1 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 23 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 33 мин Ормузын хавх 49 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 59 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 19 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 16 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 24 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 40 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 51 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 0 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 10 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 24 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 29 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 30 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 35 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 49 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top