x

Й.Клебо өвлийн Олимпын түүхэн дэх хамгийн олон алтан медальт тамирчин боллоо

Норвегийн цаначин Йоханнес Клебо эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын багийн буухиа төрөлд түрүүлснээр тамирчны замналдаа өвлийн Олимпын 9 дэх алтан медалиа хүртлээ.

Өчигдөр болсон 4х7,5 км-ийн зайн буухиа төрлийн уралдаанд Норвег, Франц, Италийн багууд эхний гурван байрт шалгарсан байна.

Өдгөө 29 настай Клебогийн хувьд энэ медаль бол Милан-Кортинагийн өвлийн Олимпоос хүртсэн 4 дэх алтан медаль юм. Өмнө нь тэрбээр ойрын зайн сонгодог төрөл /спринт классик/, 10 км-ийн зайн уралдаан ба скиатлоны төрлүүдэд түрүүлсэн бөгөөд Олимп дуусах хүртэл багийн ойрын зайн төрөл, бөөн гараатай уралдаан, сонгодог тэшилтийн 50 км-ийн зайд өрсөлдөх тул алтан медалийн тоо нэмэгдэх магадлалтай.

9 дэх алтан медалиа хүртсэнээр Й.Клебо өвлийн Олимпын наадмын түүхэн дэх хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчнаар тодорч байна. Тэрбээр 2018 оны Пёнчаны өвлийн Олимп, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод аваргалсан бөгөөд алтан медалийн тоогоор нутаг нэгт биатлонч Уле-Эйнар Бьорндален, цаначин Бьорн Дэли, Марит Бьорген нарыг /тус бүр 8 алттай/ гүйцэж түрүүллээ.

Харин өвөл, зуны Олимпоор тооцвол, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс 23 алтан медаль хүртсэнээр бүх цаг үеийн тамирчдыг тэргүүлдэг. Түүний араас тус бүр 9 алтан медальтай ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина, Америкийн хөнгөн атлетикч Карл Льюис, Америкийн усанд сэлэгчид болох Калеб Дрессел, Марк Спитц, Кэти Ледеки нар, Финландын хөнгөн атлетикч Пааво Нурми нар бичигдэж байна.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top