x

"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай хийсэн тохиролцоо

Хэдхэн хоногийн өмнө Тэргүүн шадар сайдын ам алдсан "зул задрав" /наадмын морьд эргэж, түрүү морьд сугарахыг ингэж нэрлэдэг/ бололтой. Засгийн газар стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхойлох, түүнийг эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай хийсэн хэлэлцээ амжилттай болжээ. Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран, “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, талууд гарын үсэг зурсан байна. 

Хувийн хэвшлийн эзэмшилд байсан эдгээр ордуудын 34 хувийг төрд авах асуудал бүр өмнөх Засгийн газрын үеэс яригдаж, үүний тулд Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд хүртэл өөрчлөлт оруулсан боловч хувь эзэмшлийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Өнгөрөгч оны наймдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс явуулсан хэлэлцээний анхны үр дүн өчигдрийн гарын үсэг зурах ажиллагаа боллоо.

Нэг зүйлийг тодруулахад, хуульд хэдийгээр "34 хувийг төр үнэ төлбөргүй авна" гэж тусгасан боловч энэ нь хэрэгжүүлэхэд тун чиг хүндрэлтэй, бүрхэг заалт юм. Учир нь ашигт малтмалын орд дээр төрийн хувь эзэмшил тогтоох асуудал нь зөвхөн тухайн ордын нөөц буюу баялгийг эзэмшихтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, компанид хувь эзэмшиж байгаа хэрэг биш юм. Тэр тусмаа тэр нь үнэ төлбөргүй байх боломжгүй. 

Төр байгалийн нөөцийн 34 хувийг эзэмшиж байгаа боловч түүнийг олборлох, ашиглахад тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа юм. Оюутолгойн орд дээр яг л ийм асуудал үүссэн. Тэгээд 34 хувийнхаа зардлыг хөрөнгө оруулагч талаас зээлж аваад өрөнд орсон байдаг. 

Өчигдөр гарын үсэг зарим компанийн /"Ачит ихт" зэрэг/ зүгээс ч гэсэн өмнө нь "34 хувиа үнэгүй өгье өө, үйл ажиллагааг маань хэвийн явуулаад өгөөч ээ" гээд байхад Засгийн газар авч чадахгүй, хаяж чадахгүй өдий хүрсэн шалтгаан ч гэсэн тэр. 34 хувийг чинь үнэгүй өгье, харин та нар зардлаа хариуцаарай л гэнэ шүү дээ. Тэр мухардлаас өчигдөр гарчих шиг боллоо. Юутай ч тэгж ойлгогдохоор мэдээллийг өчигдөр Засгийн газрын ХМОНХГ-аас түгээсэн байна. Хүчээр авчираад гарын үсэг зуруулаагүй нь бол тодорхой. 

Дээрх мэдээллээс үзвэл юун түрүүнд "төр хувь эзэмших" асуудалд цэг хатгасан юм байна гэж ойлголоо. Төрийн өмчийн хувь эзэмшлийг АМНАТ-аар орлуулахаар болж байгаа юм байна. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэдэг нь хүрздэж байгаа шороо болгоноос төлбөр авна аа л гэсэн үг. Үүн дээр улс, орон нутагт төлж байгаа татвар, бусад татвар, хураамжууд нэмэгдээд нийт үр өгөөжийг 60 хувьд хүргэх тохиролцоо хийсэн юм байна.

Гэхдээ эдгээр тооцооллыг бүрэн нарийвчилсны дараа УИХ-аар оруулж тогтоол батлах юм байна. Энэ хаврын чуулганаар орно гэсэн үг. Хэрвээ дундуур нь хэтийдсэн популизм яваад хөрөнгө оруулагч нараа, хувийн хэвшлийнхнээ жигшээчихгүй бол шүү дээ. Үүн дээр манай хууль тогтоогч нар илүү ул суурьтай хандах байх гэж найдъя.

Оюутолгойн ордын 34 хувийг ч мөн АМНАТ-аар орлуулах асуудлыг манай талаас тавьж байгаа боловч ингэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Үүн дээрээ талууд тохиолцоонд хүрээгүй байгаа бололтой юм.

Харин дотоодын аж ахуй нэгжүүдтэйгээ хийсэн тохиролцоо амжилттай болсон нь сайн хэрэг. Нэгэнт эхэлсэн энэ ажил улс төржилтөөс ангид, эдийн засгийн бодит үндэслэл, тооцоолол дээр суурилах ёстой. Хамгийн гол нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг гаргуунд гаргахгүй, хууль зөрчихгүй байх явдал.  

Өчигдрийн мэдээллийг дагуулаад "2030 он гэхэд Баялгийн сангаас иргэн бүрийн дансанд 10 сая төгрөг хийж өгнө" гэдэг мэдээлэл явсан. Таван жилийн дараа хүртэх үр өгөөжийн тухай ярьж байна л даа. Уг нь таван жилийн дараа хүртэх үр өгөөжөөс илүү Баялгийн сангийн нээлттэй, хяналттай байдал иргэдэд илүү чухал байгаа юм. Санд хуримтлагдсан мөнгийг юунд зарцуулах, хэрхэн хуримтлуулж арвижуулах вэ гэдэг асуудал. 

Жишээ нь, дээрх аж ахуй нэгжүүд дээр АМНАТ-ын хувиа тохирчихвол Баялгийн сангийн хуримтлалыг жилдээ нэг удаа тоолдог биш, өдөр тутам харж, хянаж байх боломжтой болно. Цоргоор ус урсах мэт л мөнгө орж ирдэг болно. "Өсөх зоос", "Энержи ресурс" өдөрт хэдэн тоннын олборлолт хийсэн, тэр хэмжээгээр Баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ. Тэр нь ил харагдаж, хянагдаж байх ёстой гэсэн үг. Яг л хөрөнгийн бирж дээрх хувьцааны хөдөлгөөн шиг.

Тэгэхгүйгээр "Таван жилийн дараа ашиг хуваана аа" гээд хав дарчихвал, эсвэл Баялгийн санд хуримтлагдсан мөнгөөр төсвийн цоорхой нөхөөд, сонгуулийн пиар хийгээд, хувь хишиг тараагаад явчихвал Баялгийн сан байснаасаа байгаагүй нь дээр болно. Зул задарч болох ч жаргаж болохгүй биз дээ. 

Яг үнэндээ монголчууд Баялгийн сантай болоод цөөнгүй жилийн нүүр үзсэн, их наядаар тоологдох хуримтлал яригддаг ч гэлээ өнөөдрийг хүртэл тэрийг нь жинлэж үзсэн, нээгээд харчихсан нэг ч иргэн алга...

Б.СЭМҮҮН 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 11 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 51 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top