x

Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй!

Эмма Инамутилла Теофелус бол Намиби Улсын парламентын гишүүн бөгөөд Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн сайдын хүндтэй албыг хашиж буй залуу үеийн төлөөлөл болсон 29 настай улстөрч эмэгтэй юм. Багаасаа улстөрд орсон энэ эрхэм бүсгүйтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Та Африк тивийн хамгийн залуу төрийн сайдад тооцогдох болов уу. Яагаад улс төрд орохоор шийдсэн бэ? Парламентийн гишүүн, сайдын албан тушаал сахих хүртэлх замнал тань хэрхэн өрнөв? Ер нь улс төрд залуучуудын оролцоо яагаад чухал юм бэ?

Африкт надаас насаараа залуу нэг сайд Ботсвана улсад бий. Би 23 насандаа улс төрд албан ёсоор орсон. Ерөнхийлөгч агсан Хаге Г.Гейнгоб намайг анх улс төрд хөтөлж оруулж байсан бөгөөд эхлээд парламентын гишүүнээр сонгогдож, улмаар 2020 оны 3-р сард би улсынхаа Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд сайдаар томилогдож байв. Улс төрд орохоос өмнө би хуулийн сургуулиа төгсөөд хувийн компанид мэргэжлээрээ ажиллаж байсан. Дараа Хууль зүйн яамны Гадаад харилцааны хэлтэст ажилласан туршлагатай.

Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. 13 настайдаа хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, 2010 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулахын төлөө Үндэсний Ассамблейд өргөдөл гаргаж явсан. Энэ санаачилга маань явсаар байгаад 2015 онд хүчин төгөлдөр хууль болж батлагдсан. 

Нийгэмд идэвхтэй байхын хэрээр би бодлого боловсруулах орчинд ойртож очиж байсан.

Тухайлбал, Виндхукийн (Намиби Улсын нийслэл хот) Хүүхдийн хотын дарга, Хүүхдийн парламентын дэд даргаар сонгогдож ажиллаж байхдаа нэлээд туршлага хуримтлуулсан. Мөн ахлах сургууль, их сургуулийн мэтгэлцээнд байнга идэвхтэй оролцож байгаад оюутны улс төр, цаашлаад улс төрийн намд элсэн орсон. Энэ бол миний улс төрийн товч замнал буюу улс төрд залуусын оролцоо яагаад чухал болохыг харуулах түүх гэж хэлмээр байна. 

Залуучууд хорвоо ертөнцийг өөр өнцгөөс харж, ахмад үеийнхэнд харагддаггүй олон санаа, санаачилгыг гаргаж чаддаг. Хамгийн гол нь залуусын оролцоо тэдэнд өөрсдөд нь бусдад “харагдах”, хүлээн зөвшөөрөгдөх боломж, дуу хоолой өгдөг юм шүү.

Намиби, Монгол шиг өргөн уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай улсуудын хувьд цахим хуваагдлыг багасгах, алслагдсан хот сууринд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд цахим стратеги ямар чухал үүрэгтэй байж чадах вэ?

Үндэсний цахим стратеги (NDS) бол улс орны цахим хуваагдлыг арилгах бодлогын том алхам. Ялангуяа хүн ам цөөнтэй орнуудын хувьд энэ маш чухал. Намибийн хувьд ой мод, хоёр том элсэн цөл, бартаа саад ихтэй олон км үргэлжилсэн том уул нуруутай тул цахим үйлчилгээ, харилцаа холбоо, технологийг орон зайнаас үл хамааран хүмүүст хүргэх ёстой. Бид улсынхаа цахим стратегийг нэг жил гаруйн өмнө эхлүүлсэн бөгөөд цахим хуваагдлыг багасгах зорилтыг түргэсгэхэд тусалсан. Манай улсын залуус энэхүү цахим стратегийг боловсруулахад гол оролцогчид байсныг онцолж хэлмээр байна. 

Таны улс төрийн манлайлал хүйсийн төлөөллийн тод жишээг илэрхийлдэг. Намиби Улсын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн дарга, Засгийн газрын гуравны нэг, парламентын гишүүдийн бараг тал нь эмэгтэйчүүд байна. Энэ амжилтын нууц юу вэ?

Намиби Улс хүйсийн төлөөллийг төрийн албанд бэхжүүлэх олон том ажлыг тасралтгүй хийсэн. 

Эрх баригч SWAPO нам (South West Africa People’s Organization буюу Өмнөд Баруун Африкийн Ард Түмний нам) 20 жилийн өмнө парламент руу эрэгтэй, эмэгтэй гишүүдийг тэнцүү тоогоор илгээх “ЭРЭЭН ТАХЬ” загварыг амжилттай хэрэгжүүлсэн.

Үр дүнд нь парламентын хоёр танхимд эмэгтэйчүүдийн төлөөлөл эрс нэмэгдэж чадсан. Эрэгтэйчүүдийн дэмжлэгийн ачаар эмэгтэйчүүд тухайлбал, Ерөнхийлөгч Доктор Нэтумбо Нанди-Ндайтва намынхаа нэр дэвшигч болж ард түмнээс шууд сонгогдсон анхны эмэгтэй ерөнхийлөгч болж чадсан.

Гэхдээ энэ бүх процесс амархан ажил огт биш. Бид олсон ололтоо бататган хамгаалж, залуу эмэгтэйчүүдийг улс төрд оруулах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байгаа. Хамгийн гол нь хүйсийн төлөөлөл зөвхөн төрийн өндөр албан тушаал төдийгүй нийгмийн бүх салбарын бүхий л түвшинд жигд байх ёстой. Тэр бүү хэл зөвхөн эрэгтэйчүүдэд тохиромжтой гэж үздэг мэргэжил, жижиг бизнес, том корпораци, шашны байгууллагуудад ч энэ өөрчлөлт хэрэгтэй байна. Улс орны бүх салбар эмэгтэйчүүд, охидыг нийгмийн салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх учиртай.

Та Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Залуу манлайлагч”-аар сонгогдсон. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар болон улс төрд хийж буй ажлаараа ямар өв үлдээхийг хүсэж байна вэ?

2025 онд Дэлхийн залуу манлайлагчаар шалгарсан маань надад том урам өгсөн. 

Хүн өдөр бүр өөрийнхөө өвийг бүтээж явдаг.

Намиби Улсад интернетэд холбогдсон хүн бүр, цахим хэрэглээг өдөр тутмын дадал болгож чадсан ахмад хүн бүр, онлайн боловсрол авсан хүүхэд бүр миний бүтээсэн өв байх том зорилтыг би өөртөө тавьж ажиллаж байна. Намиби Улсыг чанартай бас хүртээмжтэй цахим дэд бүтцээр хангаж, ирээдүйд үл ганхах бат бөх хууль эрхзүйн орчинтой болгож, энэ бүх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх бодлогыг баталж, цаасан дээрх төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг болгож чадвал энэ бүхэн миний эх орондоо, бусдад үлдээх өв минь байх болно.

Намиби, Монгол зэрэг хүн ам багатай улсууд дэлхийн цахим орчилд дуу хоолойгоо хэрхэн хүчтэй хүргэж, бусдад нөлөөлж чадах вэ?

Жижиг улсууд бид бодит байдлаасаа тасарч болохгүй. Нөхцөл байдлаа гоёчлохгүй байгаагаар нь тогтмол баримтжуулж, бодит өгөгдөл бүхий мэдээллийг дэлхийн цахим орчилд нийлүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид бусадаас хоцрохгүйгээр дэлхийн цахим орон зайд өөрсдийн зорилгоо биелүүлэх боломжтой. Хамгийн гол нь энэ талбарын үйл ажиллагаанд тасралтгүй тогтвортой оролцоотой байж, нэгдсэн дуу хоолойгоор ярьж чадвал бид богино хугацаанд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөнө шүү гэж хэлмээр байна.

Монгол улс 1960-аад онд SWAPO намд санхүүгийн тусламж үзүүлж, Намибийн тусгаар тогтнолд хувь нэмэр оруулсан түүхийг сонссон. Энэ түүхэн холбооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Тийм ээ! 

Өмнөд Баруун Африкийн Ард Түмний Байгууллага (СВАПО) нь Германы колоничлол болон арьс өнгөөр ялгаварлан захирах дэглэм бүхий Өмнөд Африк Улсын эсрэг өрнөсөн урт удаан, хүнд гашуун тэмцлийн үеэр Монгол зэрэг олон сайн санаат улс орноос тусламж авч байсан билээ.

Бидэнд өгсөн тусламж, хандив, өглөг бүрийг дүрвэгсдийн хуаранд хүргэж, Чөлөөлөх Арми маань эрх чөлөө, шударга ёсны төлөө дахин тэмцэх хүчээ зузаатгаж байсан. Үүгээр зогсохгүй Куба зэрэг улсуудын өнчин хүүхдүүдийн боловсролд манай улс энэхүү тусламжийг зарцуулж тусалж байсан. 

Эцэст нь 1990 оны гуравдугаар сард Намиби Улс тусгаар тогтнолоо олж чадсан. Бид хамтдаа тэр хүртэл тэмцсэн юм. Намибийн ард түмэн өнөөдөр өөрийн цахим ирээдүйг бүтээх эрх чөлөөний тухай ярьж чадаж буй нь бидний энэхүү эрх чөлөөг олж авахад тусалсан анд нөхөдтэй салшгүй холбоотой. Иймээс Намибийн ард түмэн бид тусгаар тогтнолд хүргэсэн найз нөхөддөө үүрд талархах учиртай.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологи болон инновацийн салбарт Намиби, Монголын ирээдүйн хамтын ажиллагааг та хэрхэн харж байна вэ?

Манай хоёр улс харилцан суралцаж, энэ салбарт орон зайгаа бэхжүүлж, залуусын инновацид суурилсан төслүүд дээр хамтран ажиллах боломжтой. Магадгүй залуусын хооронд шууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой хувилбар байж болох юм.

Намиби Улсын үндэсний ондоошил, улс гүрний тань тодотгол юу вэ?

Намиби Улсын үндэстний ижилсэл өнөөдрийг бүтээхэд зарцуулсан асар их золиос, харилцан үйлчлэл, энэрэл нигүүлсэл болон эр зориг дор гүнзгий суурилсан. Энэхүү үнэт зүйл цаг хугацааны урсгалд хувьсан өөрчлөгдөхдөө зөвхөн илүү сайхан ирээдүй рүү чиглэж, үеэс үед улам хүчтэй болж бэхжин, ард түмнээ улам эв нэгдэлтэйгээр нэгтгэн хөгжүүлнэ гэдэгт итгэдэг.

В.Ганзориг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ 1 цаг 7 мин Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна 1 цаг 14 мин Дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ 1 цаг 21 мин Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 1 цаг 26 мин А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй 1 цаг 32 мин Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай 1 цаг 39 мин Монгол үндэстнээ авран хамгаалъя 2 цаг 2 мин Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Чагнаадорж хоёр... 2 цаг 20 мин Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 2 цаг 50 мин Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 2 мин 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна 20 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо 20 цаг 13 мин Улаанбаатар хот ЕСБХБ-ны "Ногоон хотуудын хөтөлбөр"-ийн нөлөөллийн судалгаанд оролцоно 20 цаг 14 мин Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 онд Улаанбаатар хотноо болно 20 цаг 15 мин УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо 21 цаг 39 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 22 цаг 4 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 22 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 22 цаг 24 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 22 цаг 24 мин Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 22 цаг 24 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top