x

Цагаа түлх, Ерөнхий сайд аа!

-Цамцаа тайл, хонгор минь... гэлээ гэгчээр "Цаг аа түлх, Ерөнхий сайд аа".

    Эрчим хүч тасалдан тог тасалж сандаргасан үед цагнийхээ голыг нэгээр нэмж эргүүлээд л улс орнхоо эдийн засагт бүтэн цагийн бүтээмж нэмж боломж таны “бугуйнд” зүүлттэй байна. Өдрийн ихэнх цагийг ажил түгжрэл хоёрт өнгөрөөж, гэртээ зөвхөн унтах гэж л ирдэг Улаанбаатарынхны гэр бүлд бүхэл цагийн чөлөө учрал нэмэх боломж таны өрөөний хананд бэхлээтэй харагдана.

    Энд “DST” (Daylight saving time) буюу манайхны хэрэглэж заншснаар “Зуны цагийн хуваарь”-таа эргэж орох тухай ярьж байна. Аль ч утгаараа “Байгалийн гэгээг тултал нь ашиглах” утгатай эл реформ бол “Бидний улс БНМАУ, Таны МАН нам МАХН” байх үед хүн төрөлхтний хөгжлийн алхамд нийцүүлэн хийсэн сайхан шинэчлэлийн нэг. 

    Бөмбөрцгийн умарт хагаст зуны улирал ирснээр өдөр уртасч, хүмүүн амьтны сэрүүн байх цаг нэмэгддэг билээ. Буддын ном сонирхон судалдаг хүний ойлголтоор бол, “Эх болсон зургаан зүйл хамаг амьтнаас дээр хөх тэнгэр, дор бараан дэлхий үүдэн тогтсны завсарт оршдог хэсэг нь эрт босч, орой унтдаг болно” гэсэн үг. 

   Байгаль дэлхий цагийн хуваариа шинэчлээд хаячихаар өвөлжингөө 07,00-д босч болоод байсан атал 04,00-д нар гарчихаад хэвтэж болохоо байчихдаг.

   Хүн төрөлхтөн ажил албаа энэхүү хувиралд зохицуулсаар иржээ. Эхний удаад цагаасаа эрт босч, хуучнаасаа орой унтах гэхчлэнгээр тааруулжээ. Манай өвөг дээдэс бугуйндаа цаггүй ч гэртээ “нарны цаг” буюу байгалийн цагтай байв. Тэр нь “Нар тоононы цамхраанд байхад”, “Нар ханын толгойд тусах”, “Нар ханын элгэнд буух” гэхчлэнгийн “зүү ба тоотой” бөлгөө.

  Хонь хариулж яваа хүүхэд тойрог зураад голд нь шилбүүрээ хатган, сүүдэр-зүүгээр нь гэрийн хаана нар байгааг мэднэ. Шинжлэх ухаанд үүнийг Гномон гэх ба МУИС-ын хичээлийн II байрны булангийн цамхагт саяхныг болтол нэгэн нарны цаг байж л байлаа. 

   Дэлхийн улс орнууд, хот балгад эхэндээ, өөрийнхөөрөө л зуны цагийн хуваарь зохиогоод аргалж хэсэг явжээ. Гэвч, зам тээвэр, дэд бүтцээр глобальчлагдахын хэрээр нийт дундаа ойлгомжтой цагийн хуваарь гаргах хэрэгтэй болжээ. Ялангуяа төмөр замын тээвэрт цагийн хуваарь ба аюулгүй байдал нэг утгатай болоод ирсэн аж.

  Цагийн хуваариа жилд хоёр засахын оронд цагийнхаа зүүг түлхэж, ухраагаад л болчих юм байна гэдэг санаа XVIII зуунаас дуулдаж эхэлсэн гэнэ. Харин ХХ зуунаас жинхэнэ ажил хэрэг болжээ. 

  Сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь наад зах нь “Ажил хуучнаасаа эрт 8 цагт эхэлнэ” гэж стресстэхийн оронд, “ажил эрт, гэхдээ 9 цагтаа л эхэлнэ” гэж тайван хүлээж авах хоёрын хооронд байх нөлөөнөөс эхэлнэ. 

   БНМАУ-д, ХХ зууны 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгууллага бүр хоёр янзын цагийн хуваарьтай болсон ба нэгийг нь зун, нөгөөг нь өвөл хэрэглэдэг байв. 

    Харин 1985 оноос “Зуны цагийн хуваарь”-т улсаараа шилжснээр хөгжингүй орнуудын нийтлэг уламжлалыг дагажээ. Шинээр цагийн хуваарь бичиж хадах хэрэг гарахгүй болов. Хавар намрын “өдөр шөнө тэнцэх” заагийг баримжаалан, амралтын өдөр тааруулж, цагаа хөдөлгөнө. Хүмүүс нь нь үүндээ дасан, амьдралынх нь нэгэн хэмнэл болоод “Хүүхдүүд ээ, эртхэн унтаарай. Маргаашаас эхлэн эрт босно”, “Өнөө шөнө цаг ухрах учраас өглөө ханатлаа унтана” гэхчлэн ярьдаг байв.

   Зуны цагийн хуваарьт шилжихийг 2000-аад оны зааг хүртэл хэрэглээд, нэг орхиж, эргэж нэг сэргээснээ, буцаажээ. Буцаасан шалтгаан нь хэдэн эмч “цаг шилжүүлэхээр зарим хүний даралт ихэсч байна” гэсэн сонин шалтаг зааж, түүнийг нь Засгийн газар уухайн тас хүлээн авчээ. Тэр эмч нар нь өнөөгийн “вакцин эсэргүүцэгч, сүлжээний эм сурталчлагч” нар биш, жинхэнэ мэргэжлийн эмч нар байсан гээд бодохлоор, тухайн үеийн “ЕС” нь туслахууддаа “иймэрхүү санал гаргах хэдэн эмч олоод ир” л гэсэн биз дээ хэмээн бодогдох.

    Хэрвээ цагийн өөрлөгдөхөөр иргэд нь “харвачих” гээд байдагсан болжгэм, Европ, Америк орох ч бүр хөг нь өнгөрөөд “Дорнодоос Улаанбаатар орох аминд халтай, нийслэлээс Баян-Өлгий хүрэх насанд цөвтэй” болдог юм байгаа биз дээ? Учир нь Дорнод бүс нийслэлээс нэг цагаар түрүүлж, баруун хязгаар Улаанбаатараас бүтэн цагаас хоцордог шүү дээ.

    Иймээс, өдрийн гэрлийг ариглах (DST) зуны цагийн хуваарьтаа шилжээд зогсохгүй, өргөнөөс өргөн, уудмаас уудам нутагтай Монгол улсаа цагийн гурван бүсээр нь албан ёсоор хуваагууштай. 

   Баянтүмэнгээс Алтай таван Богд орчихоод, энд үдшийн 10 цагт биш 12-д гэгээ тасрана гэдэгт дасаж ядахын оронд, Баруун хязгаарт 10 цаг арай орой болно гэж бодох нь сэтгэл зүйд хялбар. Харин тэнд даралт ихэсч байвал цаг түлхнээс бус харин агаарын даралт багасснаас үүдэлтэй гэдгийг дунд сургуулийн хүүхэд хэлээд өгчихнө.

   Нөгөө талаас, юухан хээхнээр ч болов бахархах дуртай бидэнд сайхан шалтаг гарна. Ядаж л өнөө хэдэн сая гэдэг билээ жуулчнаа ирэхээр хөтөч нь Ховдод буунгуутаа,

-Хүндэт зочдоо, манай орон уудам нутагтай тул цагийн өөр бүсэд ирлээ. Иймээс цагаа түлхэнэ үү. Харин Халх голд очоод хоёроор ухраахаа мартуузай гэхлэн пээдийхэд таашаалтай бус уу? 

(Харин, зэвсэгт хүчний анги салбарууд цагийн бүсээс үл хамааран Улаанбаатарын цагаар явдаг байсан нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах онцлогтой холбоотой юм билээ)

    Ерөнхий сайд аа, Та цагаа түлхчихвэл өчүүхэн зардалгүйгээр, МАН-ынхаа ХХ зуунд хийсэн зөв зүйтэй шинэчлэлийн нэгийг сануулан сэргээсэн гавъяатан болно. Улмаар, эрчим хүчний хомсдолтой өнөө үед байгалийн гэрлийг түлхүү ашиглан бүтээмж нэмэх бололцоо олгоно. Ядарсан эдийн засагт чинь амь тээх дэм өгнө. 

   Түүнчлэн, замын түгжрэлд хамаг цагаа бараад, ар гэртээ зөвхөн унтах боломжтойгоор харьдаг нийслэлийн иргэддээ том бэлэг барина. Нийслэлчүүд ажил эрт тараад, харьцангуй эрт харьж, гэртээ байх цаг нь нэмэгдэнэ. Тэр хэрээр халуун бүлээрээ хамт байх цаг уртасч айл гэрийн аж жаргал дүүрэн болно. Үр хүүхдийнхээ хүмүүжил, хичээл сургуульд нөлөөлөх боломжийг ч хэлээд яах вэ?

    Ямар ч Ерөнхий сайд, Засгийн газрын эхлүүлсэн ажлын үр шимийг дараа дараагийнх нь хүртэж, ургацыг нь хураан магтуулдаг уламжлалтай. Өнөөгийн Засгийн газрыг ч тийм л хувь заяа хүлээж байгаа. Угаасаа тэгдэг юмыг ч яалтай билээ?

   Харин Зуны тоололд шилжүүлсэн тохиолдолд өөр. Тэр Ерөнхий сайд “Зуны тоололд буцаан шилжүүлсэн” гэж ярьсаар үлдэнэ. За яах вэ, эсэргүүцчихмээр дэл сул юм хайж явдаг, хэдэн “поп” нарт, хэл ам татлах жаахан шалтаг гарна л биз?

   Ингэхэд, та нар яагаад өөрсдийг нь дэмждэг хэсгийг огт тоодоггүй, харин эсэргүүцдэг талынхны аяыг харж явдаг юм бэ? Сүүлдээ, эрх баригчдын хийж буй зөв юмыг нь ч гэсэн дэмжих хэрэг байна уу даа гэж бодогдох боллоо, айн!!!

Б.Цэнддоо /baabar.mn/ 2026.II.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 1 цаг 23 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 цаг 29 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 цаг 31 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 1 цаг 33 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 1 цаг 34 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 1 цаг 35 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 1 цаг 37 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 25 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 5 цаг 26 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 5 цаг 27 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 5 цаг 27 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 27 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 5 цаг 28 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 5 цаг 29 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 7 цаг 23 мин Аюулгүй байдал эхний дүрэм 8 цаг 11 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 9 цаг 2 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 9 цаг 5 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 9 цаг 6 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 6 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top