x

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ

Билгийн тооллын XVII жарны сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр зохион байгуулдаг уг барилдааныг анх 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээх нэртэй эхлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүйг эс тооцвол 61 дэх жилдээ болж байна. Энэ жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн дөрвөн аварга, зургаан арслан, нэг гарди, 10 заан, 16 харцага, 28 начин, нийт улсын цолтой 66 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Сар шинийн баярт зориулсан барилдаанд 27 жилийн дараа дархан аварга цолтой хоёр бөх зүүн, барууныг магнайлан зодоглохоор бүртгүүлснээрээ онцлогтой.

Тодруулбал, хамгийн сүүлд 1999 оны “Согтох төгөлдөр” хэмээх шороон туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар зодоглож байсан түүхтэй юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл дархан аваргууд зүүн, баруун жигүүрийг манлайлаагүй байлаа. Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь нар 256 бөхийн тэргүүлэн барилдах нь ээ. Өнөөдөр сар шинийн баярт зориулсан барилдааны нэг болон хоёрын даваа болно. Харин маргааш 13:00 цагт гурвын даваанаас эхлэн барилдаан үргэлжилнэ.

Ташрамд дурдахад, сүүлийн хоёр жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай дараалан түрүүлсэн юм. Сүүлийн 10 жилд улсын аварга Ч.Санжаадамба, О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр, арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, гарди Д.Рагчаа, начин Э.Мөнхжаргал нар тус бүр нэг түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Архангай тав, Ховд дөрөв, Хөсвгөл аймгаас нэг түрүүлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Wefred Zero (217.79.118.167)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 22 | Хариулах
  • Wefred Zero (217.79.118.167)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top