x

Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, цаг агаарын аюулаас сэрэмжлүүллээ

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Он гарсаар өнөөдрийг хүртэл /2026.01.01-02.16/ 519 удаагийн ахуйн хүрээний гал ттүймрийн дуудлага бүртгэдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна.

Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөсөн цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, 2 иргэн амь насаа алдсан.

Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгааллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.

Мөн зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байж, цахилгааны хэт ачааалал үүсгэлгүй, асаасан лаа, хүж, зул зэргийг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top