x

Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ

“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйл ажиллагаа 2023-2026”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Боловсролын дэд сайдаар ахлуулсан орон тооны бус зөвлөл хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойллоо.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг 2026 онд хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг Боловсролын яам мэдээлэв. Үүнд:

  • Эхийн хэвлийд ураг бүрэлдэх үеэс эхлэн амьдралын эхний 1000 хоногт хүүхдийн хөгжил, өсөлтийг дэмжих, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр, гарын авлага боловсруулах, хэрэгжүүлэх
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн цахим дэвтэрт 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн мэдээллийг эцэг эх заавал оруулах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах
  • 2-6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлж, цогц хөгжлийг дэмжих
  • Хүүхэд хөгжил, хамгааллын салбар дундын үйлчилгээг мэдээллийн системд уялдуулах

2026 онд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2027-2030”-г боловсруулан батлуулж, салбар дундын бодлого, хэрэгжилтийн уялдааг ханган ажиллах юм.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын дарга нар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөлөл багтдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 14 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 15 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 16 цаг 26 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 16 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 17 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 17 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 17 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 18 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 18 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 18 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 19 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 19 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 19 цаг 50 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 20 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 20 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 20 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top