x

"Монголын сайхан бичигтэн" уралдааны шилдгүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" олон улсын 29 дүгээр уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд өнөөдөр боллоо.

Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших хэлэхдээ, "“Монгол бичиг бол монгол үндэстний хэл соёл, сэтгэлгээний өв санг тээгч төдийгүй хүн төрөлхтний бичиг соёлын түүхэнд монголчуудын оруулсан хосгүй өв билээ. Энэхүү нандин өвийг орчин цагт түгээн дэлгэрүүлж, үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх зорилгоор “Монголын сайхан бичигтэн” уралдааныг зохион байгуулж ирсэн.

Анх цөөхөн оролцогчтой эхэлж байсан уралдаан маань жил бүр өргөжин тэлж, өдгөө дотоод, гадаадаас мянга гаруй бүтээл тогтмол хүлээн авдаг олон улсын уралдаан болоод байна.

Энэ уралдааны шагнал гардуулах ёслолд Монгол төрийн тэргүүн өөрийн биеэр оролцдог уламжлал тогтсон нь уралдааны үнэ цэнийг нэмж, үндэсний бичиг соёлын зүтгэлтнүүд болон тэднийг залгамжлагч хүүхэд, залуусын урмыг тэтгэсэн үйл явдал болж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгын төлөө бидэнтэй хамт байгаа эрхэм зочид, 2025 оны олон улсын уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв.

Эх орны өнцөг булан бүрд амьдарч буй найман настай балчраас зуун нас зооглосон ахмад буурал хүртэл оролцсон энэхүү уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо.  Мөн тэрбээр “Монголын сайхан бичигтэн” уралдааныг 29 жилийн турш амжилттай зохион байгуулж, олон улсын үйл ажиллагаа болгон өргөжүүлэн хөгжүүлж, монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд гүн талархал илэрхийлэв. Түүнчлэн, “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэгэн тулгуур, монгол үндэстэн оршин тогтнохуйн баталгаа болсон монгол хэл, бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол хүн бүрийн бахархал, монгол үндэстний оюун санааны дархлаа юм. Тиймээс цаашид жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд төр засгаас онцгойлон анхаарах болно” гэдгийг тэмдэглэв.

Үндэсний бичиг, соёлоо өөрийн улс болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, авьяас чадварыг нийтэд таниулах зорилготой энэхүү уралдаанд энэ жил найман ангиллаар Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүд, мөн АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын БҮгд Найрамдах Буриад Улсаас нийт 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. 

Оролцогчдын тоогоор Хөвсгөл, Увс, Баянхонгор аймаг тэргүүлжээ.

Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн I хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 103 настай Монгол Улсын гавьяат багш С.Жигмэдсүрэн гуай байв. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн ахмад настан Б.Ням-Очир нар оролцжээ. Харин хамгийн бяцхан оролцогчоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1“а” ангийн сурагч Д.Амина тодорсон байна.

Уг уралдааныг Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжин хамтран ажилласан юм. "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 18-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүдийг танилцуулж байна.

Нэг. Насанд хүрэгчдийн ангилал:

1.     Э.Бямбасүрэн-“Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч

2.   Н.Отгонсүрэн-МУИС-ийн ХУС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн БМХУЗ-ын боловсрол хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан

3.      Ж.Ариунзул- МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түшний оюутан

4.      Б.Билгүүнсаран- Архангай аймгийн МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 3 дугаар түвшний оюутан

5.      Ж.Энхжаргал - “UB Лабаротори” эмнэлгийн ажилтан

Хоёр. Мэргэжлийн багш нарын ангилал:

Б.Цэрэндэжид-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш

Н.Цолмон-Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш

Э.Ганцэцэг-Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш

Б.Долгормаа-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш

Б.Уранбилиг-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш  

 Гурав. “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилал:

1.      Алтансан- БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч

2.      Булгутова Арюна-ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч

3.      А.Мэргэнбат-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч

4.      Б.Хасчимэг-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч   

5.      Ц.Оюунбилиг-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уран бичээч

Дөрөв. Уран бичлэгийн ангилал:

1.      Д.Оюун-Эрдэнэ-Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш

2.      Л.Ишдорж-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ЕБС-ийн сургуулийн технологийн багш

3.      А.Оч-Нийслэлийн БГД-ийн 38-р сургуулийн 7-гийн “2” ангийн сурагч

4.      П.Саранбилэг-МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн магистрант

5.      Г.Ганзориг-Өмнөговь аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарын гишүүн, уран бичээч

Тав. “Сайхан бичигтэн анги” ангилал:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” ангийн хамт олон

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9-ийн “В” ангийн хамт олон

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9-ийн “Г” ангийн хамт олон

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Маналсүрэнгийн бэлтгэсэн 10-ын “А” анги

 Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Даваадуламын бэлтгэсэн 12-ын “А” ангийн хамт олон

Зургаа. Бичвэрийн бус бүтээлийн ангилал:

Ж.Гэрэлмаа-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш

Б.Бямбасүрэн-Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” ЕБС-ийн МХБУЗ-ын багш

Б.Уянгацэцэг-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 8-ын “А” ангийн сурагч

С.Баярмөнх-МУБИС-ийн МХБУЗБ-ийн 4 дүгээр түвшний оюутан

Б.Ундрах-Завхан аймгийн Сантмаргаз сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш

Долоо. 1-7-р ангийн сурагчид:

Р.Даваасүрэн-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 6-гийн “Г” ангийн сурагч

Э.Маргадмаа-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” ЕБС-ийн сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч

Б.Ариунбаатар-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн сургуулийн 3-ын “Д” ангийн сурагч

Б.Баяржаргал-Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн 7-гийн “Б” ангийн сурагч

Х.Сарнай-Нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн 7-гийн “С” ангийн сурагч

8-11-р ангийн сурагчид:

Б.Алимансаран-Нийслэлийн ХУД-ийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч

Х.Амин-Эрдэнэ-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” ЕБС-ийн 9-ийн “В” ангийн сурагч

Д.Золзаяа-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 11-ийн “А” ангийн сурагч

Д.Цолмон-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын “Титэм” ЕБС-ийн 11-ийн “Г” ангийн сурагч 

Г.Цолмон-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн 10-ын “Б” ангийн сурагч 

Нэрэмжит шагнал:

1. “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналтан-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “а” ангийн хамт олон

2. Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналтан-Увс аймгйин Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч А.Хонгорзул

3. Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналтан-Баянхонгор аймгийн Богд сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Н.Пүрэвсүрэн

4. МУГЖ Р.Анхнямын нэрэмжит шагналтан-Нийслэлийн ХУД-ийн 34 дүгээр сургуулийн МХБУЗ-ын багш Г.Даваанасаны бэлтгэсэн 11-ийн “Г” ангийн хамт олон

5. “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналтан-АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган

6. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн нэрэмжит шагналтан-Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Б.Болорсайханы бэлтгэсэн 8-ийн “Г” ангийн хамт олон тус тус тодорсон юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 13 цаг 0 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 13 цаг 6 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 58 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 14 цаг 8 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 15 цаг 50 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 18 цаг 18 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 18 цаг 28 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 18 цаг 35 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 18 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 18 цаг 50 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top