x

Стилийн шүтээн болсон вангийн ахайтан, гүнж нар

Хэдхэн хоногийн өмнө өмнө нь Меган Марклын өмсдөг байсан Smythe брэндийн польтогоор Блейк Лайвли  гоёсон байсныг папараци нар зурагт буулгажээ. Лайвлийн адил  мэргэжлийн байсан Меган сарын дараа  Британийн ханхүүгийн эхнэр болно.  Гэхдээ тэр энгийн хүмүүс ба загварын стиль трендэд нөлөө үзүүлээд эхэлсэн байгаа. Энд хэдэн арван сая хүмүүсийн  стилийн шүтээн болсон  вангийн ахайтнууд ба гүнж нараас танилцуулья.

ГРЕЙС КЕЛЛИ

Жүжигчин байгаад хааны  гэр бүлийн  гишүүн болсон нь ёстой л  ид шидийн үлгэр гэмээр. Матрын арьсан Hermes цүнх,  бээлий, алчуур, дөрвөлжин хээ, сувданд дуртай байсныгаа тэр Диорын стилиэр хийж өгсөн юм. Монакогийн  вангийн ахайтан  цэгц цэмцгэр мэдрэмжээс гадна учрыг нь олж, хужрыг тунгааж чаддаг нэгэн байлаа. Энэ бүгд нь моодонд нөлөөлөөд төдийгүй түүний олон тооны бишрэгчдийг хүмүүжүүлж өгчээ.

ДИАНА

Диана  гүнж юу өмсөхөө  өөрөө шийддэг байсан ба тэр нь түүнийг загварын шүтээн болгосон билээ.  Цагаан ордонд  Жон Траволтатай  бүжиглэхдээ гоёсон байсан хар  даашинз багагүй дуулиан босгосон юм. Язгууртнууд хар өнгийг гашуудалд өмсч байсан  юм. Британи дизайнеруудын шинэ үе, хурц тод илэрхийлэл, намхан өсгийтэй шаахай  зэргийн сонголтууд тухайн цагтаа  зоригтой шийдвэр байсан ба энэ нь огт алдаагүй билээ. Түүний нээлттэй ардчилсан стиль нь 80-90-ээд оны загварын ерөнхий чиг хандлагыг өөрчилсөн юм.

“Диана бүхнийг өөрийнхөөрөө хийсэн ба түүнийг дагах хүмүүсийн тоо их байлаа. Тэр үед хэт  ямбалаг байсан моодыг Диана  нээлттэй,  анхаарал татахуйц болгож өгсөн юм” гэж фэшн-шинжээч Кика Роша үнэлсэн байдаг.

 

СТЕФАНИЯ

Хайр сэтгэл, сэтгэл зүрхний илэрхийллээрээ Дианагийн гол өрсөлдөгч байсан, жинхэнэ поп од, наяад оны фэшн-шүтэн бишрүүлэгч бөгөөд Грейс Келлийн охин загварын ертөнц гэж юу байдгийг сайн  мэднэ.  Өсвөрийн насандаа  тэр Dior  брэндийн  ерөнхий дизайнер Марк Боаны туслахаар  ажиллаж эхэлсэн байв. Дөнгөж 18-тай байсан ч Стефаниягийн чадвар нь  хэд хэдэн хүнийг орлохоор байсан гэдэг. Удалгүй тэр  загварын ордны багийн жинхэнэ гишүүн нь болсон байлаа.  Бүх зүйл сайнаар явж байсан ч гүнж рок-шикийг илүүд үзсэн байв. Нүдний шил, жийнс, мансуурал түүний талбай байлаа.  Гэхдээ гүнжийн стиль хэзээд үлгэр болж иржээ.

 

КЕЙТ МИДДЛТОН

Хаан ширээнд хамгийн хамааралтай болсон хүний хувьд Кейт Миддлтонд олны итгэл автоматаар  очсон байлаа. Харин тэр итгэл хүн болгонд  ирдэггүй. Кейт тэр итгэлийг зөвөөр ашигласан юм. Стилийн  туршилтыг зоригтой хийдэг тэрбээр  уламжлалын хүрээнд биеэ авч  явах чадвартайн дээр үргэлж олны хүлээлтийг алдалгүй дэгжин харагдаж чаддаг. Дианагийн  хандлагыг хөгжүүлсэн Миддлтон албаны  хувцсыг  ардчиллын элементээр чимэглэдэг. Тэр заримдаа масс-маркетаас сонголт хийнэ. Ер нь бол  Британийн хаант засгийн төрхийг олон нийтэд сайнаар харуулж байгаа.  Хэт сүржин биш,  хурц тод өнгө зэргийн хослолыг  герцогийн ахайтан чадварлаг ашигладаг.

 

МЕГАН МАРКЛ

Өнгөрсөн оны  сэтгэгдлээр Меган Маркл моодны шүтээний нэг  гэдгээрээ Кейт Миддлтоныг даван гарлаа. Наад зах нь The Year in Fashion чансаа Гаррийн сүйт бүсгүйг Уильямын эхнэрээс  нэг шатаар дээгүүр жагсаасан  байлаа.  Меганы  үнэлгээ нь   тогтвортой биш. Жишээлбэл, “Зарц эмэгтэйн яриа” зохиолын уран бүтээлч Маргарет Этвуд түүнийг дэгжинд тооцдоггүй.

Нөгөө хэсэг нь америк жүжигчин эмэгтэйг  ганган дэгжин, шинэ үеийн язгууртан гарч ирлээ гэж биширч байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй л дээ. Меган Кембрижийн  ахайтнаас ах,  огт өөр төрлийн хүн юм.  Тэрбээр интернэтийн идэвхтай хэрэглэгч, олонтой зай барьж сураагүй учраас илүү нээлттэй мэт  харагддаг. Хэрэв Кембрижийн герцогийн ахайтанг мейнстрим гэвэл “Форс-мажор” киноны  од  индепендент болж таарна. Тэрбээр, ихээхэн “элэгдэлтэй” гэхээр Misha Nonoo, Finlay and Co., Aquazurra брэндийн хувцсыг масс маркетийн River Island, Dorothy Perkins, Topshop эсвэл  Barbour,  Burberry брэндтэй  зохицуулан хувцаслаж харагддаг. Тэр нь олонд ихээхэн таалагддаг бололтой. Гэхдээ төлбөрийн чадвартай хэсэгт нь Кейт илүүтэй таалагддаг. Үүний тод жишээ нь өнгөрсөн онд ахайтны өмсөн зугаалсан Roland Mouret-аас Dolce & Gabbana хүртэлх брэндийн хувцас нэрийн барааны дэлгүүрүүдээс минутын дотор алга болж байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top