x

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг сунгалаа

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацааг 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл сунгалаа.

Уг зохицуулалт нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах CSCA шалгалтын хариуг хүлээж буй иргэдэд материалаа бүрэн бүрдүүлж, хавсаргах боломжийг олгож байгаа юм.

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгоно.

Үүнээс БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.  

Элсэхийг хүсэгч нь Монгол Улсын иргэн байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх; 

-Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх; 

-Энэ жилээс Бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) гэх шалгалтыг заавал өгдөг болж өөрчлөгдөж байгааг анхаарна уу. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар орж үзнэ үү.  

-Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 35 хүртэлх настай байх; 

-Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 40 хүртэлх настай байх; 

-Богино хугацааны сургалт, судалгааны ерөнхий хөтөлбөрт хамрагдагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 45 хүртэлх настай байх; 

-Богино хугацааны сургалт, судалгааны ахисан түвшний хөтөлбөрт хамрагдагч нь элсэх үедээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл дэд профессор болон түүнээс дээш цолтой, 50 хүртэлх настай байх; 

-Суралцах мэргэжлийн хичээл нь хятад хэлээр байх магистр, докторын оюутан нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK-4, богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK-3 түвшинтэй байх; Өмнө нь хятад хэлээр боловсрол эзэмшсэн, Хятадын их дээд сургуулийн диплом авсан бол холбогдох нотолгоог өгөх шаардлагагүй. 

-Хүсэлт гаргагч нь суралцахыг хүссэн Хятадын их дээд сургуулийнхаа талаар нарийвчлан судалж, сургуулиа сонгон, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт) 

-Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа академик мэдлэг, хэлний түвшин болон бусад холбогдох элсэлтийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.  

-Сонгосон сургуульдаа тэнцээгүй хүсэлт гаргагчийг өөр сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй. 

-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч нь Хятадын бүх шатны Засгийн газар болон элсүүлэн авсан сургуулиас олгодог бусад тэтгэлгийг давхар эдлэхгүй. Үүнд (нэг удаагийн шинжтэй шагналт тэтгэлэг хамаарахгүй). Хэрэв илэрсэн тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлгийн эрхийг хүчингүй болгож, авсан тэтгэлгийг буцаан төлүүлэхээс гадна 3 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хориглоно. 

Бүртгэл 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас “Study in China” http://www.campuschina.org–д бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал: 

1. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэлээр бөглөнө); 

2. Гадаад паспортын эхний нүүр хуудас;

3. Боловсролын зэргийн гэрчилгээг Нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлт өгөх ёстой; 

4. Дүнгийн хуулбар

Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэлээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах. 

5. CSCA, HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас 

-БНХАУ-д бакалаврын зэрэгт хүсэлт гаргагч нь CSCA шалгалтыг өгсөн байна. 

-Хятад хэлээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK шалгалтын хүчинтэй оноотой байх. 

-Англи хэлээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч сургуулийн шаардлагын дагуу IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх. 

-CSCA шалгалтын дүнгийн хуудас. Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагч нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө CSCA-д бүртгүүлж, хүчинтэй дүнгийн хуудас авсан байх ёстой. Тухайн шалгалтыг 2026.1.25-нд авахыг анхаарна уу. Хүчинтэй дүнгийн хуудсыг системд байршуулна.

-Урьдчилсан элсэлтийн материал Хятад Улсад суралцахаар хүсэлт гаргагч нь өргөдөл гаргасан сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгнө. Үүнд сургуулийн олон улсын оюутан элсүүлэх хэлтсийн элсэлтийн урьдчилсан батламж, салбар сургууль болон удирдагч багшийн урилга зэрэг орно. 

-Суралцах төлөвлөгөө эсвэл судалгаа хийх төлөвлөгөө Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас доошгүй, судалгааны хөтөлбөрт хамрагдагчид 500-аас доошгүй, магистр болон докторын оюутнууд 800-аас доошгүй үгтэй  суралцах төлөвлөгөөг хятад эсвэл англи хэлээр бичнэ. 

-Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэлээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ. 

-Ур чадварын бүтээл

Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл/бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (бичлэг, зураг, хар зураг гэх мэт) байршуулж болно, эсвэл өргөдөл гаргаж буй сургуулийн шаардлагын дагуу өөр аргаар өгч болно. 

-Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх. 

-Хятадад 6 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлт гаргагч нь: 

"Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх. ]Жич: Эх хувиа өөрт хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэлээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан шаардлагын дагуу үзлэгт хамрагдах ёстой. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. 

-Цагдаагийн тодорхойлолт

Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 14 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 15 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 16 цаг 27 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 16 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 17 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 17 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 17 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 18 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 18 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 18 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 19 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 19 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 19 цаг 51 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 20 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 20 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 20 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top