x

“Чөтгөр” огцрохоор шийджээ: Хатагтай-командорыг хэн орлох вэ?

Yui Mok/Reuters: Их Британийн хатан хаан II Елизавета ба  Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нар Лондоны загварын долоо хоногийн үзүүлбэр дээр. 20.02.2018

Анна Винтур огцрох нь яагаад бүхэл бүтэн аж үйлдвэрийн эмгэнэл болно гэж?

Америкийн Vogue (“Вог”)  сэтгүүлийн Ерөнхий  редактор Анна Винтур огцрохоор шийдсэн тухай  хэвлэл мэдээллээр цацагдлаа. Хэрэв энэ үнэн бол загварын ертөнцийн жинхэнэ сүйрэл болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Харин яагаад?

Америкийн “Вог”-ын 68 настай ерөнхий редактор есдүгээр сарын  дугаараа гаргаад  албанаасаа огцрохоор шийдсэн гэж олон тооны эх сурвалжууд мэдээлсэн. Vogue  сэтгүүлийг гаргадаг Condе Nast  хэвлэлийн газрын төлөөлөгч тэр дөрөвдүгээр сарын 3-нд Page Six порталд ярилцлага өгөхдөө цуу яриаг үгүйсгэсэн байна. “Бид тэр цуу яриаг эрс үгүйсгэж байна” хэмээн тэр хэлжээ. Гэхдээ хэвлэлийн газар нэг л итгэлгүй байх шиг. Винтурын цаашдын төлөвлөгөөний талаар спикер юу ч хэлээгүй байлаа.

Дотоод эх сурвалжийн мэдээгээр, одоо Винтурыг  тус сэтгүүлийн британи хувилбарын  ерөнхий редактор Эдвард Эннинфул орлож болох юм. Гэтэл тэр туршлага багатай, 2017 оны арваннэгдүгээр сараас л  одоогийн албан тушаалд очсон. Бас  энэ тохиолдолд Conde Nast хэвлэлийн газрын удирдлагын зөвлөлд хэн суух вэ гэдэг тодорхойгүй. Нью-Йоркийн дээдсийн амьдрал, дэлхийн загварын ертөнцөд Анна Винтур бүхнийг  төлөөлж буй.Түүнгүйгээр загварын ертөнц юу болохыг төсөөлөхөд бэрх.

Энэ онд Анна Винтур дэлхийн хамгийн эртний “Гялбаа” сэтгүүлийн Ерөнхий редактораар ажилласныхаа 30 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ тушаалд XX зууны эхээр 37 жил ажилласан Эдна Вульман Чейсын дээд амжилтыг эвдэхэд түүнд дахиад найман жил хэрэгтэй. Тэр шинэ холбоо, шинэ ажлын саналгүй хоцрохгүй нь ойлгомжтой. Британийн загварын зөвлөл  түүнд өндөр тушаал, муугүй цалин  санал болгох магадлал өндөр.  Гэхдээ Винтурын онцгой ололт амжилтыг зөвхөн энэ цуу  яриаг батлах үүднээс биш, зүгээр л тэмдэглэхэд хангалттай.

Анна  өнгөрсөн оны тавдугаар сард  эрхэм дээдэс II Елизаветагаас “хатагтай” цол, тодруулбал “Британийн эзэнт улсын хатагтай командор” хэргэмийг гардан авсан юм. Винтур тэр хэргэмийг сэтгүүл зүй ба загварын хөгжлийн төлөө авсан билээ. Британийн хатан хаан “Намар-өвөл 2018” улирлын Лондоны загварын долоо хоногийн  нэгэн үзүүлбэр дээр Винтуртай нийлэн сууж харагдсан байлаа. Загварын аж үйлдвэртэй холбоогүй хүмүүс энэ эмэгтэйн этгээд ааш араншингийн талаар 2006 онд Лоран Вайсбергерийн романаар  бүтээсэн “Prada өмссөн чөтгөр” киноноос мэддэг болсон.

Кинонд Мерил Стрипын бүтээсэн дүрийн  далд баатар нь Анна байв.  “Гялбаа” сэтгүүлийн хязгааргүй стилийн, дарангуйлагч маягийн Ерөнхий редакторын  тухай киноны нээлтэд жинхэнэ “чөтгөр” өөрөө очиж, тоглоом шоглоомын ховорхон мэдрэмжээ харуулсан байлаа.

Хавтасны түүхүүд

Тэрбээр жинхэнээр сайн тренд бүтээж чаддаг. “Загварын библийн” 1989 оны хавтаснаа түүний санаачлагаар өнгөт арьстан супермодель Наоми Кэмпбелл гарч ирсэн билээ. Зүгээр нэг сар тутмын хавтсанд биш  есдүгээр сарын  дугаарын хавтсанд тэр зураг тавигдсан байв. Есдүгээр сарын Vogue жилийн хамгийн гол дугаар болж, улирлын нээлтийг эхлүүлдэг. 2009 онд сэтгүүлийн түүхэнд хамгийн зузаан дугаар хэрхэн бүтээгдсэн тухай баримтат кино “Есдүгээр сарын дугаар” гэсэн нэртэй байлаа.

Charles Platiau/Reuters: Сэтгүүлийн 90 жилийн ойгоор Парисын Елисейн талбайд тавигдсан байгаа Vogue сэтгүүлийн хавтасны постерүүд. 2009 он

Энэ кино гарсан даруйдаа  загварын тухай шилдэг  кинонуудын жагсаалтад бичэгдсэн ба хамгийн чанартай гялбаа сэтгүүл хэрхэн бүтээгдсэн түүхийг одоо интернэтээс үзэж болно. Conde Nast-ын бүрэлдэхүүний удирдлага  түүний карьерын эхэнд  моделиудын оронд шоу бизнесийн оддын зургийг авахгүй байхыг Анна Винтураас шаардан ятгаж байв. Винтурын санаачлага бүрийн дараа сэтгүүлийн худалдаа  тэнгэрт тултал өсч байсан юм. Өрсөлдөгч нар түүний санаачлага бүрээс тэр даруйд нь аван хэрэглэж иржээ.

Сэтгүүл шоуны ододтой ажилласан нь 2014 оны дөрөвдүгээр сар хүртэл  уншигчдын зүгээс “гомдол” гаргаагүй. Харин Канье Уэст, Ким Кардашьян Уэст хоёрын зурагтай хавтасны дараа “Гэрийн видеогоор алдаршсан реалити шоугийн одыг Анна дэмжлээ” гэсэн маргаан өрнөж байв.

Редакцийн бодлого биш

Vogue  улс төртэй нэг их хутгалдаад байдаггүй. Харин Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсний дараа хатагтай Винтур чимээгүй сууж чадсангүй. Ерөнхий редактор ардчилагч нарын нэр дэвшигчийг бүрэн дэмжиж байсан ба хэрэв түүнийг ялбал Клинтонтой хоёр дахь хавтсаа хийнэ гэж байлаа. Хилларийн зурагтай анхны хавтас нь 1998 оны арванхоёрдугаар сард гарсан байлаа.

Greg Allen/Invision/AP: Vogue сэтгүүлийн Ерөнхий редактор Анна Винтур Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон нар Нью-Йоркт болсон нэгэн арга хэмжээн дээр, 2017 он

Винтур 2014 онд  Гринвич-Виллаж  дахь гэртээ Ерөнхийлөгч асан Барак Обамаг эхнэрийнх нь хамт хүлээн авч, Ардчилсан намын үндэсний хороонд хандив цуглуулж байв. Тэр орой санаа нэгтэй  30 хүн хаалттай үдэшлэгт орохын тулд 33 мянган доллараа хандивласан байлаа.

Kомтюмын хүрээлэнгийн бүжигт наадам MET

Нью-Йоркийн “Метрополитан”  музейн шинэ жигүүрийг хэнд зориулан нэрлэснийг  тааварлахад амархан. Тэнд тавдугаар сарын эхний даваа гарагт MET Gala Ball явагддаг. Ерээд онуудад  энэ баярыг зохион байгуулах ажлыг эхлүүлснээс хойш 2016 он хүртэл Анна уг хүрээлэнд 175 мянган ам.доллар  цуглуулж чаджээ. Эхлээд энэ арга хэмжээг буяны хандив байхаар эхлүүлсэн ч Анна Винтур түүнийг хамгийн өндөр ангиллын арга хэмжээ болгож чаджээ.

Evan Agostini/Invision/AP: Би Шаффер ба түүний эх Анна Винтур Met Gala  арга хэмжээ дээр, 2014 он

МЕТ ямар нэгэн талаасаа “Оскарын” шагналын ёслолыг санагдуулдаг. Түүнд орж  буй хүмүүс Аннад таалагдахын тулд маш дэгжин хавцасласан байх ёстой. Алдар нэр нь тодроогүй хэдэн зуун хүмүүс түүнд орохын тулд ямар ч үнэ төлөхөөс татгалзахгүй. Энэ бүгдээс Vogue зүгээр нэг загварын сэтгүүл биш, Анна Винтур ердийн  нэг Ерөнхий редактор биш нь илхэн харагдана.

Дизайнерүүд яагаад үслэг эдлэлээс татгалзаж, экологийн  материалыг сонгох болов?

Экологи нь  кроссовка  шаахай эсвэл  уутан цүнх шиг загварын том тренд болж байна. Бүр илүүтэй том болж байгаа гээч.

CHANEL кейп ба ботфорд, H&M CONSCIOUS даашинз. Фото: АРСЕНИЙ ЖАБИЕВ. VOGUE, 2018 оны дөрөвдүгээр сар

Техникийн дэвшлийн үеэр дизайнерууд  гарал үүслийнхээ эх сурвалж руу тэмүүлэх болов. Үзүүлбэрүүд  цэцэрлэг, хөдөө гадаа хийгдэх болж, даашинз хувцаснууд нь цэцэг жимсээр чимэглэгдэх болж байна. Нөгөө талаасаа загварын аж үйлдвэр нь  хүрээлэн буй орчныг бохирдуулалтаар нефтийн дараа хоёрт ордог.  НҮБ-ын  тааламжгүй дүгнэлтээр 2030 он гэхэд  дэлхийн хүн амын 40 хувь  ундааны усны дутагдалд орсон байх юм.  Эрчимтэй хөгжиж байгаа fast fashion үүний гол буруутнуудын нэг юм. Гэхдээ нэг таатай мэдээ нь  шинэ зууныхны 64 хувь нь экологийн брендыг  сонгох гэнэ.

Үүний дагуу томоохон брэндүүд  өөрсдийн бодлогоо өөрчилж байна. BCBG Max Azria  ангор ноолуурнаас татгалзаж магадгүй. Michael Kors, J. Mendel ба  Ralph Lauren үслэг эдлэлээс татгалзлаа, Gucci нэхмэл үйлдвэрлэх шинэ арга хайж, старт апуудад хөрөнгө оруулах гэнэ. Эмма Уотсон @the_press_tour  инстаграмдаа  улаан хивсний ёслолд өмсдөг экологи хавцасаа ярьж байна.  Dior үзүүлбэртээ  органик торго ашиглаж, полиэстерийг боловсруулсан  материалаар Louis Vuitton даашинзаа хийж байна. Харин Руни Мара найз бүсгүй Сара Шлоатын хамт веган хувцасны шугам  бүтээж эхэлжээ. Бүсгүйчүүд ямар нэгэн амьд амьтантай холбоотой  үслэг, арьс шир,  торго ашиглахаас татгалзаж байна.

Эмма Уотсон пластик савыг дахин боловсруулсан материалаас  хийгдсэн  Calvin Klein даашинзтай Met Gala дээр, 2016

Материал Bionic-ыг  далайн эргийн орчмоос цуглуулсан  пластик савыг дахин боловсруулан  бэлтгэдэг. Шведийн  аварга компани  гурав дахь жилдээ тэднээс капсулын гэх хязгаарлагдмал  тоо, төрлийн Conscious Exclusive цуглуулга бүтээж байна. Conscious Exclusive  цуглуулга нь суурь бүтээгдэхүүн биш, улаан хивсний ёслолд өмсөх  оройн гоёлууд байна. Одоохондоо дизайнерүүд дахин боловсруулагдах материалууд  загварлаг дэгжин, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй гэдгийг үзүүлэхээр хичээж байна. Энэ жилд  швед маркийн долоо дахь  цуглуулгад  загасны тор зэргийн нейлон хягдлын дахин боловсруулалтын  Econyl материалыг ашиглаж үзүүлэх юм.

Shrimps весна-лето 2018, R13, Michael Kors осень-зима 2018

Хэдхэн жилийн өмнө загварын  аж үйлдвэр дахин боловсруулагдсан материалд бэлэн биш байв. Харин одоо  ийм материалуудыг үйлдвэрлэлдээ оруулж эхлэн хүчээ авч байна. 

Торгон хатгамалтай материалын деталь, 1890

Global Change Award  уралдааны хүрээнд  мэргэжилтнүүд жил бүр  дэлхийн экологийн байдалд сайнаар нөлөөлөх  төслүүдийг танилцуулдаг. Хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээс брэндүүд, материалын нийлүүлэлтийг сонирхогч байгууллагуудад нийлүүлж эхлээд байгаа. Өмнө нь Gucci, H&M  энэ талаар  туршилт маягаар  ажиллаж байсан бол одоо загварын аж үйлдвэр бүхэлдээ энэ сэдвийг сонгох тал руу явж байна.

Улирал бүрд тренд нь  солигдож байгаа ертөнц  ухамсартай үйлдвэрлэлд шилжиж буй нь үлгэр мэт санагдаж болно. Гэхдээ экологийн моод гараагаа эхэлжээ.

 Stella McCartney брэндийн рекламын кампани, 2017

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Meta болон YouTube-ийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсан гэж үзлээ 1 мин БОУАӨ-ийн сайд шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, COP17 хурлын бэлтгэлийг хэлэлцлээ 1 цаг 5 мин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабт айлчилж байна 1 цаг 15 мин Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно 1 цаг 17 мин Нарны идэвхжил 2026-2027 онд оргил үедээ хүрнэ 1 цаг 22 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин тээврийн төслийн гүйцэтгэл 64 хувьтай байна 1 цаг 23 мин Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажил дуусжээ 1 цаг 26 мин Ираны эрх баригчид хөлбөмбөгчин Сердар Азмуны хөрөнгийг хураахаар төлөвлөж байна 4 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 11 мин Люксембургийн төлөөлөгчид "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа 4 цаг 13 мин Өнөөдөр зарим нутгаар хур тунадас орно 4 цаг 16 мин “Монгол хүн-Баялгийн эзэн" Зөвлөлдөх санал асуулга эхэллээ 4 цаг 53 мин Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 16 цаг 50 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 19 цаг 5 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 19 цаг 5 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 19 цаг 6 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 19 цаг 6 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 19 цаг 7 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 19 цаг 8 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 19 цаг 9 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ...
Top