x

Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ

Санхүү, технологийн чиглэлээр мэдээлэл хүргэдэг РБК портал 2025 онд фото зураг авалт, тоглоом, зохиомол оюун ухаанд суурилсан хэрэглээнд хамгийн тохиромжтой шилдэг смартфонуудын жагсаалтыг танилцууллаа. Энэхүү чансаанд хиймэл оюун ухааны боломж, гүйцэтгэл, камерын хүчин чадлыг гол шалгуур болгосон төхөөрөмжүүд багтжээ.

Samsung Galaxy S25 Ultra

Samsung-ийн тэргүүн загвар Galaxy S25 Ultra нь Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснуудын жишиг загвар хэмээн үнэлэгдлээ. Тус төхөөрөмж нь Snapdragon 8 Elite чипээр тоноглогдсон бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн функцтэй. Эдгээр боломж нь өдөр тутмын ажил, контент засварлалт, бүтээмжийг илүү хялбар, хурдан болгох давуу талтай аж.

iPhone 17 Pro Max

Apple компанийн шинэ үеийн iPhone 17 Pro Max загвар нь шинэчлэгдсэн дизайн болон автоматжуулалтын өндөр түвшнээр онцлог болжээ. Тус утас нь 8 дахин их оптикийн зумтай шинэ камертай болж, зураг, видео бичлэгийн чанарыг шинэ түвшинд гаргасан байна.

Google Pixel 10 Pro XL

Google Pixel 10 Pro XL нь камерын чанараараа хамгийн өндөр үнэлгээ авчээ. Өөрийн хөгжүүлсэн Tensor G5 чип нь хиймэл оюун ухаанд суурилсан өндөр ачаалалтай өгөгдлийг боловсруулахад зориулагдсан. Мөн Camera Coach хэмээх функц нь хэрэглэгчид зураг авах зөвлөгөө өгдөг “хиймэл оюун ухаан-дасгалжуулагч” болж чаддагаараа онцлог юм.

OnePlus 15

OnePlus 15 нь гүйцэтгэл, зай хураагуур, үнэ цэнийн хувьд хамгийн тэнцвэртэй загваруудын нэгээр нэрлэгдэв. Уг төхөөрөмж нь Snapdragon 8 Gen 5 Elite процессортой бөгөөд 7300 мА.цагийн багтаамжтай батерей нь хоёр хүртэл хоног тасралтгүй ашиглах боломжийг олгож байна.

Xiaomi 15 Ultra

Фото зураг авалтын чиглэлээр энэ жил Xiaomi 15 Ultra манлайлав. Тус утас нь 200 мегапикселийн перископ дурантай оптикийн системээр тоноглогдсон бөгөөд 28 дахин ойртуулж зураг авахад чанар алдахгүй гүйцэтгэх боломжтой. Ялангуяа шөнийн зураг авалтад өндөр гүйцэтгэл үзүүлдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 4 мин Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо 11 цаг 6 мин Хиймэл оюуны хөрөнгө оруулалт технологийн компаниудын хувьцааг унагав 11 цаг 11 мин Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 13 мин Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 11 цаг 19 мин УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 11 цаг 20 мин Ерөнхий сайд дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд нэрэмжит шагналаа гардууллаа 11 цаг 21 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнуудад үүрэг өглөө 12 цаг 35 мин Монгол, ОХУ, ОХУ-ын Буриадын хоккейчид Эрдэнэтийн мөсөн талбай, “Байгал” нуур дээр аваргаа шалгаруулна 12 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой уулзлаа 12 цаг 46 мин Эрчим хүчний хараат байдлыг бууруулах, ногоон шилжилтийн асуудлыг хэлэлцлээ 12 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 12 цаг 59 мин Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлж байна 14 цаг 20 мин Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд үүрэг, чиглэл өглөө 14 цаг 28 мин НИТХ-ын хороод нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 29 мин Сэлбэ голын загасыг хорогдох эрсдэлээс сэргийлж, Туул голд шилжүүллээ 14 цаг 30 мин АНУ, Орос цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцов 17 цаг 6 мин Өсвөрийн таван сумоч “Хакүхо кап” тэмцээнд оролцоно 17 цаг 9 мин Өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа 17 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 17 цаг 23 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол ба түрэг хэлний холбоо Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашигл... Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуула... Хятадаас Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан ...
Top