x

Ерөнхий сайд дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд нэрэмжит шагналаа гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ.

2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөд баяр хүргэлээ. 

Шавийн маань амжилтад Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их. Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш Ц.Ерөө уулзалтын үеэр хэлж байлаа. 

Тоглолтын шахуу хуваарьтай ажилладаг. Цагаан сараар аав, ээждээ золголгүй зургаан жил боллоо. Энэ жил Монголдоо цагаан сараа тэмдэглэнэ гэж Э.Амартүвшин хэллээ. Лондонд “Травиата” дуурийн дараалсан зургаан тоглолт хийгээд эх орондоо өчигдөр ирсэн. Дуурийн театртаа “Травиата” дуулна гэлээ.

Дуурийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудын театртын удирдлага, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Дуурийн урлагийн том дуучдыг эх орондоо урьж дуулуулах, монгол үзэгчдэдээ танилцуулах зорилго тээж яваагаа уран бүтээлч сонирхууллаа.  

Соёл урлаг, спорт бол гадаад харилцааны зөөлөн хүчний чухал бодлого юм. Энэ бодлогод чухал хувь нэмрээ оруулж буй дэлхийн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайд Г.Занданшатар дахин баяр хүргээд, өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлэхийн ерөөл тавилаа. 

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм. 

Энхбатын Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд  гаргасан амжилт: 

·       2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ)  1-р байр

·      2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург)  2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2012 – Placido Domingo “Operalia”олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад)  1-р байр

·      2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр

·      Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал

·      2015 – BBC Cardiff Singer of the World  Үзэгчдийн нэрэмжит шагнал

·      2016 – Seoul International Competition 3-р байр

·      2018 онд ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал

·      2020 болон 2023 онд Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритоншагналыг хоёр удаа хүртсэн.

·      2024 онд дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн.Энэхүү шагналаар дэлхийн алдартай 
дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон. 

·      2025 онд Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top