x

Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүнд ойлгосон

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэгджээ. Шулуухан хэлэхэд “Баян” Базарын найман жил гацсан концесс л доо. Концессийн гэрээ байгуулсан бол биелүүлэх ёстой байх л даа. Гэхдээ нэг компанид зориулж хуралдах завтай л байгаа юм байна. Уг нь экспортын орлогоо ахиухан хийж төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн бол төмөр замаа илүү дэмжиж ажиллах ёстой баймаар.

Цаана чинь “Монголын төмөр зам” ТӨХК тендер зарлаад ч богинын тээвэрт явах машин олдохгүй байгааг мэдэж байна уу, Сайд нар аа!

Яасан, нөгөө уурхайн аманд төмөр замаа тулгаж бариад полу вагоноор зөөе гэдэг хэмнэлттэй, аятайхан санал гаргаад байсан салбарын сайд нь дуугүй л байв уу?

Ер нь “Баян” Базарын лоббичид оо. Та нар хөгжил дэвшил хэрхэн хурдацтай өөрчлөгдөж буйг хардаг уу? Одоо болтол нүүрс тээврийн машин худалдаад авчихвал ачаа олдож л таарна гээд хөдөлмөр эрхлэх ид залуу насаа машины бүхээгт хувцсаа солих ч боломжгүй хонож өнжөөд амьдраад л байг гэж боддог юм уу?

Зүүднээсээ сэрцгээ. Нүүрсний машины эрин үе чинь “нүүрсний хулгайчууд”-тайгаа хамт дууссан. Урьд нь арав хорин мянган жолооч хил дээр хонон өнжин дугаарладаг байсан бол эдүгээ хоёр мянган жолооч л зогсож байдаг болж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод чиглэлд7000гаруй автомашин байгаа хэрнээ2600гаруй жолооч л ажиллаж байна. Гурван машин дунд нэг жолооч олддог болсон.

Цаашдаа ч урьдынх шигээ машин дотроо хонож өнжөөд, хүй нэгдлийн үеийнхэн шиг хир бөөсөндөө баригдаад, нойр хоолгүй давхихаасаа илүү дугаарлаж мөнгө олдог үе өнгөрсөн. Тээврийн жолооч нар маань ч насаараа ингэж хил дээр том машины манаач хийж амьдарна гэж байхгүй гээд тоож энэ цуваанд зогсохоо больчихоод байна шүү дээ. Мөнгө хэрэгтэй ч гэсэн аз жаргалтайгаар, ирээдүйдээ итгэл төгс амьдрахын тулд өөр, шинэ замыг сонгочихоод байхад төр, засаг нь нүүрс тээврийн автомашины бизнесийн хөрсийг бэлдэж замыг зассаар байдаг нь ямар учиртай юм бэ?

Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл төр, засгаас цаг үеэ мэдэрч шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм. Ичгэвтэр байгаа биз дээ, жолооч нараасаа давж алсыг харж чадахгүй Засгийн газар байна гээд бод доо. Тиймээс бид төмөр замуудаа хурдан холбохгүй бол жолооч үгүй машин, төмөр замгүй вагоноор нүүрсээ тээвэрлэж экспортын орлого төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэврээ олгох болох нь ээ. Монголын Засгийн газар л үүнийг шийдэхгүй бол нүүрс зарах, авах дарга нар хэчнээн худалдаа хийхийг хүслээ, шийдлээ гээд өөрсдөө үүрээд зөөлтэй биш дээ.

Төмөр замын холболтууд бол алсын хараатай, түүхэн ажил. Хятадын тал “гэрээндээ үнэнч ажиллаж сураагүй” дүрэмгүй монголчуудад чадах чинээгээрээ боломж олгож буй. Гэтэл өрсөлдөгч нь байсгээд гавлуулж буй “клип” үзүүлчихээд суллагддаг, хуулийн хариуцлага хүлээдэггүй их гарын дээрэмчин, адал балмад этгээдийн хувийн компани ганцхан өөрийнхөө замын асуудлыг бүхэл бүтэн Засгийн газрыг хуралдуулаад шийдүүлж байна гэдэг арай дэндүү лобби биш гэж үү? Жолооч нараасаа давж сэтгэж амьдармаар байна шүү, сайд нар аа. Дахиад хэлье, машинаар нүүрс зөөж баяжих үлгэр дууссан!

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.247)
    Балай юмуу автозам барьж нүүрсээ тээвэрлэнэ ш дээ ганц годгор ТЗаар жилдээ 35 сая тн тэгээд бусдыг автозамаар л тээнэ улсаа хөгжих гэхээр энэ авгай захиалгаар гацаах гэх юм
    2026 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top