x

Анхны чөтгөрийн дууль

Чөтгөрийн тухай ном учраас юун түрүүн нэг зүйлийг сануулъя. Анхны чөтгөрийн дууль бол “Манай хүн ч зохиочих шиг боллоо” гэж эргэлзүүлэх эсвэл “Энэ харин ч үнэн байх” хэмээн итгүүлэхийг хослуулан бичсэн нийтлэлч Б.Цэнддоогийн шинэ бүтээл. Бүхэлдээ БНМАУ-ын үеийн хөдөөх амьдралыг өгүүлсэн, хоорондоо уялдаатай олон бүлэгтэй, бүлэг бүр нь чамгүй тооны гарчигтэй. 

Монголын төрд хамгийн удаан ажилласан албан тушаалтан бол … Ерөнхий сайд ч биш, намын дарга ч биш, чөтгөр юм санж. Нийтлэлч Б.Цэнддоогийн бага насны “дурсамж”-аас харвал чөтгөр гэдэг нь домгийн амьтан бус, хэнийг ч буруутгах, хэнийг ч айлгах, хэнийг ч дуугүй болгох феномен. Нэр нь солигдож ирсэн ч үүрэг нь огтоос өөрчлөгдөөгүй. Тиймээс Монголд төрийн бодлого дампуурахад хэн ч огцордоггүй, чөтгөр л буруутдаг.

Монголчууд чөтгөрийг хэзээ ч үзээгүй хэрнээ, хүнийг чөтгөр гэж нэрлэхдээ даанч эргэлзэж үзээгүй ард түмэн билээ. Анхны чөтгөрийн дууль буюу “БНМАУ”-д болсон явдал гэдэг чимэг зурагтай ном бол хөдөөгийн түүх биш. Энэ бол Монголын анхны чөтгөрийн дууль.

Зохиолын нэгэн чимэг зурагт модонд уяатай хүнийг тойрсон олон “ёс суртахуун” харагдана. Дээд эзэн хэний буруу зөвийг тогтоо хэмээн айлдана. Лам нар “чөтгөр” гэж хашгирна. Харин костюмтай нэг нөхөр “өмгөөлөгчийн хувиар” үг хэлнэ. Энд сонирхолтой нэг зүйл бий. Хэн ч энэ хүн хэн бэ гэж асуухгүй, юу хийсэн бэ гэж лавлахгүй. Харин хэн гэж нэрлэх вэ гэдгийг л шийднэ.

Монголын төрийн түүх яг эндээс эхэлдэг. Чөтгөр бол хамгийн эвтэйхэн тайлбар. Монголын ХХ зуунд шашин “мөхөхөд” чөтгөр байсан, хувьсгал хийхэд чөтгөр байсан, нийгэм журам байгуулахад чөтгөр байсан, арчдилал гарахад ч чөтгөр байсаар л амуй. Юм бүтэлгүйтвэл “Чөтгөрийн буруу”, ажил нурвал “Дотоодын дайсан”. Юу ч ойлгомжгүй бол “Эсэргүү элемент”. Үг солигддог, логик солигддоггүй.

Чөтгөр бол төрийн хамгийн урт настай албан тушаал. Чөтгөр. Хаант засгийн үед ламын номд оршиж, социализмын үед “ардын дайсан” нэртэй болж, ардчиллын үед “хариуцлагагүй иргэн” болж дахин томилогдсон. Засаг солигдоход чөтгөр солигддоггүй. Зөвхөн нэрийн хуудас нь шинэчлэгддэг. Тиймээс Монголд бодлого дампуурахад хэн ч огцордоггүй чөтгөр л буруутаад үлддэг.

Нэгэн жишээ. Хөдөөгийнхөн байнгын буруутан. Хөдөөгийн хүн Монголын улс төрд хэзээ ч шийдвэр гаргаагүй мөртөө үргэлж буруутгагдаж ирсэн. Сонгуулийн дараа “мэдлэггүй”, шинэчлэл нурвал “хоцрогдсон”, бодлого бүтэлгүйтвэл “ойлгоогүй”. Хотод бодлого гаргаад, хөдөөгөөр төлбөрийг нь төлүүлдэг энэ системд хэзээ ч шийдвэр гаргаагүй хөдөөх иргэн л ял үүрдэг. Чөтгөр гэдэг нэрийн цаана яг энэ хүн л зогсож байдаг. Монголд бодлого алдагдахад хэн ч огцордоггүй. Чөтгөр л буруутай. Чөтгөр дуулж байвал иргэн дуугараагүй байна гэсэн үг.

Хөдөөгийн хүүхэд сонин уншиж эхлэхэд чөтгөрийн дууль тасарна. Нэг л зураг энэ дуульд саад хийнэ. Салхинд ганхах өвсөн дунд сонин уншиж буй хүүхэд. Энэ агшинд чөтгөр хэрэггүй болдог, айдас тайлбар болж чаддаггүй, асуулт хамгийн аюултай зүйл болдог. Иргэн уншиж эхлэхэд чөтгөр ажлаасаа халагддаг.

Зохиолч Б.Цэнддоо номоо эхэндээ номоо Хөдөөгийн истоор” гэж нэрлэж байсан ч энэ бол хөдөөгийн тухай зурагт ном биш. Энэ бол Монголын төр айдсаар тайлбар хийж, чөтгөрөөр бодлогоо орлуулж, иргэдээ үзэгч болгосон ёжтой түүх юм. Анхны чөтгөрийг хэн дуулсныг бид мэдэхгүй. Харин одоо нэг зүйлийг л мэднэ, чөтгөр дуулж байвал иргэн дуугараагүй л гэсэн үг. 

Жич: Энэ ном бол аймшгийн зохиол биш, ёжлол ёгтлолоо хулдсан гашуун үнэн юм.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 44 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 21 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 47 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 11 цаг 58 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 4 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 10 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 15 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 19 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 50 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 54 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 55 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 0 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 3 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 6 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 17 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 11 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top