x

Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүйл үү?

Эрчим хүчний доголдол, цахилгааны хязгаарлалтаас болж иргэдийн бухимдал нэмэгдэх тусам Эрчим хүчний сайдын дуу чангарах болсон нь өнгөрөгч долоо хоногийн ганц "гайхамшиг" байлаа. Салбар хариуцсан сайд нартаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газартай чинь ярина шүү гэсэн АН-ын шахалтын эсрэг Б.Чойжилсүрэн сайд дараах мэдэгдлийг хийжээ.

“Цахилгааны үнийн нэмэгдлээс орж ирсэн 564 тэрбум төгрөгийг нүүүрсний уурхай, төмөр зам, цалингийн өрийг дарахад хэрэглэсэн. Багануур, Шивээ говийн уурхайн нүүрсний үнийг өртөгт нь хүргэж нэмэхэд 107 тэрбум төгрөг зарцуулсан. Төмөр замын тээвэрлэлтийн /нүүрсний/ тарифийг нэмж, алдагдалгүй болгосон. Эрчим хүчний салбарын цалингийн нэмэгдэлд 280 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Атал тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан мөнгө нь 77-хон тэрбум гэнэ.

Салбар хариуцсан сайдын хэлэх гэсэн ганц зүйл нь “Зүй бусаар зарцуулсан нэг ч төгрөг байхгүй. Хулгай хийж, худлаа яриагүй” гэдэг зүйл. Тэр байтугай үнэ нэмлээ ч цахилгаан үйлдвэрлэсэн өртгөө нөхөж чадахгүй байгаа, зөвхөн алдагдлыг л багасгаж байгаа гэв. Цахилгааны үнийг 2,3 дахин нэмчихээд байхад шүү дээ. Тэгвэл яах гэж ажилчдынхаа цалинг нэмсэн хэрэг вэ? Алдагдлаа багасгах арга зам нь өөр хаана байсан бэ?

Манай эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа ганц шалтгаан нь хуучирсан тоног төхөөрөмж бүхий үеэ өнгөрөөсөн цахилгаан станцууд. Станцуудаа сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэхийн оронд тэндээс гарсан алдагдлаа иргэд, ААН-ийн нуруун даар ачаа болгож үүрүүлчихээд “Би хууль зөрчөөгүй” гэж хэрэлдээд сууж байх нь салбарын сайдын хүлээсэн үүрэг мөн үү?

Шинээр цахилгаан станц барих өртөг 700 сая доллар гэж Эрчим хүчний сайд мэдэгдсэн. 2,5 их наяд орчим төгрөг. Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн дүнтэй тэнцэх мөнгө. Энэ мөнгийг Монгол Улс гаргаж чадах уу? гэж эргүүлээд бухаж байна. Гэтэл Дулааны 3-р цахилгаан станцад оросуудын шахсан сэлбэгийн үнэ 655 сая доллар гэх тоо яригдаж байв. Мөнгө байхгүй биш байсан л байна. Харин тэр нь хаашаа урсаж байна вэ? гэдэгт асуудал байна. Ер нь бол эрчим хүчний салбарыг энэ чигээр нь уруудуулаад, оросуудтай нийлж хуучирсан сэлбэг шахаад, дундаас нь мөнгө цохиж суух нь салбар хариуцаж байгаа нөхдийн өмнөө барьдаг ганц бодлого юм биш үү?

Хоёрдугаарт, энэ салбарын 20-30 жилийн алдагдал, өр төлбөрийг яагаад хэрэглэгчдийн нуруун дээр үүрүүлж байгаа юм бэ? Тэр алдагдлыг “үйлдвэрлэсэн”, үнийг чөлөөлөхгүй барьсаар байгаад уруудуулсан, доройтуулсан нөхдөөр өрийг нь төлүүлэхгүй, өмнө хэрэглэсэн цахилгааны үнэ, үүссэн алдагдлыг яагаад өнөөдрийн хэрэглэгчдээр төлүүлж байгаа юм бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 16 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top