x

Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо

“Багануурын станцаар өчнөөн гүтгүүллээ” гэх гомдлоор Ц.Даваасүрэн туньж, сайд Б.Чойжилсүрэн гэрэл унтраагүй юм шиг, халаалт хөрөөгүй юм шиг нийтийн бухимдлыг “дайралт” гэж гэмгүй царайлав. Нас нь хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг салгаж хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авдаг. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд чадамж өндөр шинэ технологиор супер эх үүсвэр барихыг 1964 оноос гацаажээ. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг.

Багануурын станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар доголдохгүй. Нас хэтэрсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй. Аюул ойртсоор. Багануур нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Багануур ДЦС яагаад замхрав гэх бухимдал уугисаар дэлбэрэхдээ тулаад буй. Эрчим хүчний сайд уг төслийн гол тоглогч учир түүнээс хариуцлага нэхдэг. Нэхлийг “гүтгэлэг” гэх бардам эсэргүүцлээр станц ашиглалтад орсон үед л омогдмоор. Уг станцыг “сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон сайд нь Ц.Даваасүрэн. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, нууц ноён нь Ц.Даваасүрэн сайд. 

Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи-тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдээсэн. Ингэснээр орос олигархийн эрчим хүч манай руу урсана. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Амин чухал төслийг гацаахаар дэгдээсэн цуурхлыг УИХ хайхраагүй. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулсан. Сураг алдарсан энэ төслийн талаар саявтар Ц.Даваасүрэн мэдэгдэл хийв: 

“Багануурын станцыг намайг сайд болоод очиход гэрээ байгуулагдчихсан байсан. Улаанбаатарт баригдах тавдугаар станцын төслийг зогсоогоод энэ гэрээг байгуулсан байсан. Тэр үед "баахан Хятад ажилчид орж ирэх гэж байна" гэсэн зүйлийг Аюулгүй байдлын зөвлөл дээр яриад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн байдаг. Уучлалт гуйх ёстой бол тэр үеийн ерөнхийлөгч нь л уучлалт гуйх ёстой байх. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. Үндэсний аюулгүй байдлаас ирсэн бичиг Эрчим хүчний яаман дээр байгаа...

Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жин Пинь НҮБ-д ажиллахдаа гадаад орнуудын нүүрсний төсөлд санхүүжилт хийхгүй гэдэг амлалт авсан юм билээ. Түүнээс хойш энэ төсөл дээр асуудлууд үүсэж эхэлсэн. Түүнээс биш эрчим хүчний яамны зүгээс энэ төслийг зогсоох талаар шийдвэр гаргасан зүйл огт байхгүй. Би Багануурын станцаар өчнөөн гүтгүүллээ. Хэрвээ багануурын станцыг гацаасан ямар нэг шийдвэрийг гаргасан байгаа бол албан ёсоор Н.Ганбат гишүүнд гаргаж өгье. Хэрвээ би тийм шийдвэр гаргасан байх юм бол улс төрийн хариуцага хүлээхэд бэлэн. Хүнийг гүтгээд байж ерөөсөө болохгүй. Хятадын тал нүүрсний санхүүжилтээ зогсоосноос болж л үүссэн асуудал. Би Ши Жин Пинь биш шүү дээ" гэлээ. (Хууль зөрчсөн, хулгай хийснээ цаасан дээр баримтаар үлдээдэг мангуу байдаггүй юм Даваасүрээн. Ц.Д)

Нас нь олон жилээр хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Багануур ДЦС эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв!

Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн...

Үжирсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг цэглэж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга орос саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдаж байв. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! (Багануур станцын нийт өртөг 1,2 тэрбум доллар). III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэв. В.Путин Халх голын ойгоор дуулиантай зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгав.

Тулган дорх нүүрсний орд. Хөвсгөл Завханы хязгаарт хэдэн залуу тулган дорх нүүрсний ордоо түшиглэн станц барьж, (бэл нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) эрчим хүчний эх үүсвэртэй болж, сумынхаа жижиг бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэж. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааж эх оронч рейтенгээ өсгөснөөр сайдын сэнтийд залрав.

20 жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Ц.Даваасүрэн гишүүний сонгогчид өдгөө ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Энэ юу ч биш. Ц.Даваасүрэн тойргоо хорлоод зогссонгүй сайд болоод улсаа тоггүй болгох цэвдэг зан гаргав. Түүнийг сонгохгүй бол тэр-10 хувь байтугай эх орноо самрах этгээд гэдгээ өөрөө илчлэв. (Дахин сонгогдоогүйгээс 12 сарын гишүүний цалин өгөхгүй бол тэр төрийн нууц задлахаа чуулган дээр мэдэгдлээ). Төрийн нууцаа задруулахгүйн тулд түүнийг УИХ-даа сонгоод байхаас яалтай.

Ц.Доржготов, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 18 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top