x

"Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа?

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч бямба гаригт Дулааны 4-р цахилгаан станцад ажилласныхаа дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаа өгч, энэ хооронд станцад үүссэн асуудлыг бүрэн шийдэхгүй бол хариуцлага тооцно гэсэн билээ. Харин Б.Чойжилсүрэн сайд "100 хоногт шийдэж чадахгүй, огцруулна гэвэл огцорно доо" гэдэг хариутай л сууж байгаа. Анх томилогдсон цагаасаа хойш л "Цахилгааны тасалдлыг яах вэ? Аргална даа", "Утаа яагаад буурахгүй байна? Салхи гарахгүй байна шт" хэмээн аргацаасаар ирсэн Эрчим хүчний сайдад үнэхээр "арга нь барагдах" өдөр нь ирсэн бололтой. 

Харин танхимын тэргүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар өмнөөс нь аргалчих гэж явсаар байгаад арганд нь өөрөө унаад ойчиж магадгүй болов. Өчигдөр болсон АН-ын 4:11 уулзалтын үеэр АН-ын генсек Д.Амарбаясгалан "Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулахгүй юм бол Засгийн газрыг өөрийг нь оцруулах ацкийг орон даяар зохион байгуулна" гэж мэдэгдлээ.

Угаасаа АН-ын хувьд оны өмнөөс Засгийн газрыг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Хаврын чуулган эхэллээ л бол өргөн барих асуудал цаг хугацааных. Атал муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг болж 4-р станцад болсон осол, үүнээс үүдсэн эрчим хүчний доголдлын улмаас танхимынх нь хоёр сайдад хариуцлага тооцуулах асуудал үүсээд ирлээ. Улс төрийн сөрөг хүчин үүнийг ашиглахгүй бол өөр юу хийнэ гэж. 

Тэгээд ч Д.Амарбаясгалан даргын хэлсэнд буруу ташаа гэхээр зүйл нэг ч алга. Дөрвөн жил, гурван Засгийн газар дараалаад Эрчим хүчний сайдаар ажилласан хүнд 30 хоногийн хугацаа өгч, ажил урагшлуулна гэдэг бол нүдээр харах байтугай чихээр сонссон ч хүн итгэхээргүй зүйл. Өнгөрсөн дөрвөн жилд Эрчим хүчний сайдаар ажилласан энэ хүн салбартаа ямар ч шинэчлэл, өөрчлөлтийг авчирсангүй. Салбарын сайн "манаач" л хийж ирсэн байна. Тэгээд манасаар байгаад 400 тэрбумын авилга хулгай гарчихсан, түүнд нь өөрийнх нь томилсон хүн холбогдоод байгаа гэхээр Б.Чойжилсүрэн сайдын хувьд асуудал нэгэнт хүндэрсэн байна аа л гэсэн үг. 

"Хоёр жилийн дараа Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болохгүй бол би өөрөө явна" гэж ам гарсан Т.Доржханд нь нүүрээ харуулахаа болилоо. Хамтарсан Засгийн газрыг хадгалж үлдье гэж байгаа бол ХҮН-д Т.Доржхандаас өөр сайд хийчих хүн байдаггүй юм уу? Ямар үнэ цэнэтэй гэхээрээ Засгийн газрынхаа "амиар" дэнчин тавьж хамгаалах вэ?

Ажил хийхгүй ээ, чадахгүй ээ гэж байгаа хүнийг "чад аа" гээд чихдээд явах чинь дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр, урдах замдаа нүх ухсанаас өөрцгүй зүйл. Түүнийхээ оронд чаддаг хүнд нь ажлыг нь өгөөд тавьсан зорилгуудаа ажил хэрэг болгохгүй бол ам чинь аягүй хурдан, ажил хэрэг болох нь маш удаан байна аа, Ерөнхий сайд аа. Оны өмнө танилцуулсан ТӨК-иудын хувьчлал, хувьцаалах ажил яг хаахна явна? Тэрнээс чинь ядаж энэ эрчим хүчний салбарын амьдрах эсэх хамаарах гээд байгаа юм биш үү?

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top