x

УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

О.Номинчимэг нарын Улсын Их Хурлын 74 гишүүнээс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдав.

Хуулийн төслийг иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор боловсруулсан талаар төсөл санаачлагчид танилцуулж байсан билээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахалж, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ өдрийн хуралдаанаараа ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Б.Жаргалан, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан нар цахимаар оролцов. Мөн Монгол Улсад худалдаалагдаж байгаа импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллан хуулийн төслийн талаар иргэдэд танилцуулсан бөгөөд олон нийтээс ирүүлсэн саналуудын талаар хэлэлцлээ.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөл, салбарын олон улсын эрдэмтэн судлаач, шинжээч, орон нутгийн хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл сонсохоор тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн 4 цаг 21 мин Ховд аймагт “Тариаланчдын зөвлөгөөн-2026” болно 5 цаг 51 мин Хан-Уул дүүргийн цагдаагийн эмэгтэй алба хаагчидтай уулзаж, нийгмийн асуудлыг нь хэлэлцлээ 5 цаг 52 мин Таван шарын нүхэн гарц орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана 5 цаг 53 мин М.Наранцэнгэл: Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд маневрлах чадвар өндөртэй цахилгаан хуримтлуур станцуудыг барих хэрэгтэй 8 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 10 цаг 1 мин Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна 10 цаг 1 мин "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна 10 цаг 2 мин Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жагсаалтаас хасна 10 цаг 3 мин Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлийг гурван эрхэмд гардууллаа 11 цаг 47 мин Япон улс АСЕАН-ы орнуудад 10 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно 11 цаг 49 мин Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ 11 цаг 52 мин Эрүүл мэндийн салбарын цалингийн тооцооны зөрүүг арилгалаа 11 цаг 57 мин Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж осол гаргах хэрэг нэмэгдэж байна 11 цаг 58 мин Цахилгаан скүүтер, дугуйнаас үүдэлтэй осол гэмтэл 6 дахин өсжээ 11 цаг 59 мин Жижиг, дунд бизнес эрхлэх 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөллөө 12 цаг 10 мин Уралдаанч хүүхдийн зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгэж баталгаажуулна 12 цаг 15 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог уу? 12 цаг 16 мин Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн дараагийн шатыг хэрэгжүүлнэ 14 цаг 23 мин Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Серби мэргэжилтэн томилогдлоо 14 цаг 24 мин
iИх уншсан
Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Толь руу нулимахаа больцгооё...  С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурх... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" бар... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал бо... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн...
Top