x

Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдал, эрх зүйн баталгааг хангах асуудал юм.

Сүүлийн жилүүдэд нийгэмд хор уршиг ихтэй, онц ноцтой, зохион байгуулалттай, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх явцад тухайн хэрэгт холбогдолтой гэрч, хохирогч, мөн уг хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх үүрэг бүхий мөрдөгч, прокурор, шүүгч дарамт шахалт, заналхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, тасралтгүй, үр нөлөөтэй явагдах нөхцөлийг алдагдуулах, улмаар төрийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлийг дагуулж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас гэмт хэргийн талаарх мэдээллийг бодитоор мэдүүлэхээс татгалзах, урьд өгсөн мэдүүлгээсээ буцах, нотлох баримт гаргуулах ажиллагаанд хамтран ажиллахаас зайлсхийх зэрэг сөрөг үр дагавар үүсэж, хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх боломж хязгаарлагдан, нийгмийн шударга ёс алдагдах, иргэдийн төрд итгэх итгэл буурах сөрөг нөхцөл байдал бий болж байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явах нөхцөлийг бүрдүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр тус яаманд зохион байгуулагдлаа. Хуулийн төслийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг хамгаалах хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлэх, хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хамгаалалтын арга хэмжээ авах нөхцөл, хэлбэр, хэрэгжилтийг нарийвчлан зохицуулахыг зорьсныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан онцлог зохицуулалтуудаас дурдвал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хамгаалалтад авагдаж буй 6 субъектийн хүрээг 16 субъект болгон өргөтгөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд, дагнасан чиг үүрэг бүхий бие даасан байгууллага хариуцсан хэрэгжүүлэхээр тусгасан нь чухал шинэчлэл болж байна. Тухайлбал, хуулийн төсөлд хамгаалалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хугацааг тодорхой болгосон байна. Түүнчлэн гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь нууцлалын өндөр зэрэглэлд явагддаг тул уг мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар заажээ.

Энэхүү хууль батлагдсанаар иргэд тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, прокуророос хараат бус байдлаар, бие даасан байгууллагад шууд хандаж хамгаалалт хүсэх боломж бүрдэхийн зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үнэн зөв явагдах, нийгэмд шударга ёс тогтоход бодитой үр нөлөө үзүүлэх юм.

Үүний үр дүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх бодитойгоор хангагдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдэн, улмаар гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө сайжирч, иргэд хууль бус үйлдлийг айдасгүйгээр мэдээлэх, нотлох баримт бүрдүүлэхэд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 4 цаг 32 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 6 цаг 13 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 6 цаг 43 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 7 цаг 2 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 10 цаг 33 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 10 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 45 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 12 цаг 25 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 12 цаг 43 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 12 цаг 48 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 13 цаг 7 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 13 цаг 27 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 13 цаг 32 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 13 цаг 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 13 цаг 43 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 14 цаг 3 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 14 цаг 50 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 15 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top