x

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлж байна

Монгол Улсад нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндэсний таван баг байгуулсан. 2024-2025 онд хийсэн томоохон ажлын үр дүн болон 2026-2028 оны төлөвлөгөөтэй танилцахаар Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин үндэсний багуудын хамтарсан уулзалтыг энэ сарын 3-нд зохион байгуулжээ.

Эдгээр үндэсний таван баг нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал, нярайн амьсгал гачаалын хам шинж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нярайн эрт илрүүлгийг зохион байгуулж, шинэ эмчилгээ, оношилгоо, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулж нотолгоонд суурилсан цогц тусламжийг үзүүлэх тогтолцоог бүрдүүлээд байгааг ЭМЯ мэдээлэв.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон “Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн гажгийн үеийн мэс засал эмчилгээ”-г ЭХЭМҮТ-д нутагшуулахаар ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 16 нярайд тархи хөргөх эмчилгээ, 98 нярайд тархины цахилгаан бичлэг хийж, таталтын голомт оношилсон байна.

Нярайн цогц скринингийн үндэсний баг зургаан төрлийн үндсэн скринингийг улс даяар нэгдсэн стандарт бүхий цогц тогтолцоогоор, нярайн эрүүл мэндийн урт хугацааны хүндрэл, эндэгдлийг бууруулах стратеги бүхий үйл ажиллагаа болгон эхлүүлжээ. Ингэснээр хүүхдэд амьдралын чанар хадгалагдана, насан туршийн хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх, гэр бүлд асаргааны зардал буурах, нийгмийн халамжаас хамаарах байдал, эрүүл мэндийн тогтолцоонд хожуу үеийн үнэтэй эмчилгээ багасах, мэргэшсэн тусламжийн ачаалал буурах ач холбогдолтой.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын нярайн скрининг /Newborn Screening, NBS/-ийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Нярайн скринингийн хүчин чармайлтыг нэгтгэх найм дахь удаагийн уулзалт-семинар” 2026 оны нэгдүгээр сарын 12-16-нд Вьетнам Улсын Ханой хотод болсон.

Семинарт БНХАУ, Филиппин, Энэтхэг, Монгол, Индонез, Бангладеш, Пакистан, Непал, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орон нярайн скринингийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудлаа танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Ханойн тунхаглал-2026”-ын төслийг боловсруулж, эцэслэн батлав. Тунхаглалд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг, тогтвортой санхүүжилт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлийг тусгасан байна.

Энэхүү семинар Ази, Номхон далайн бүс нутагт нярайн скринингийн хөтөлбөрийг өргөжүүлж, удамшил, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнийг эрт илрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамтын зорилгыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top