x

НИТХ-ын хороод нийтийн тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хороо Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, төлөөлөгч Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж, Э.Одонтуяа нар тус газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нийтийн тээврийн бодлого, шинэчлэл, өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн бодлогын газарт их, дунд багтаамжийн 1286 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт дунджаар 1183 автобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 500 мянга гаруй иргэдэд үйлчилж байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийтийн тээврээр нийт 552.182 хүн зорчжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн буудлаас хамгийн их буюу 7000 гаруй зорчигч суусан бол Офицеруудын ордны урд буудалд хамгийн их буюу 10.000 гаруй зорчигч буусан байна. Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийг хөгжүүлж, нийтийн тээврээр зорчсон төлбөрийг зориулалтын картаас гадна банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг төрөл, хэлбэрээр төлөх боломжийг бүрдүүлэн ажилласнаар 2025 онд 171.9 сая зорчигч тээвэрлэж, 56.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 сая зорчигч илүү тээвэрлэж, 23.1 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэх хүртээмжтэй байдал 2022 онд 56 байсан бол 2026 оны 1-р сарын байдлаар 1009 болж 73.7%-иар нэмэгдсэн байна.

Харин парк шинэчлэлийн тухайд 2020-2025 онуудад нийтдээ 1453 тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасаж, нөхөн хангалтаар 1631 тээврийн хэрэгслийг бүртгэж үйлчилгээнд оруулсны 1177 тээврийн хэрэгсэл нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн байна. Тус газрын бүртгэлийн санд цахилгаан хөдөлгүүртэй 107, Евро-4 дизель хөдөлгүүртэй 50, Евро-5 дизель хөдөлгүүртэй 923, газ хөдөлгүүртэй 38 автобус, нийт 1118 автобус буюу бүртгэлтэй автобусны 85.2%-ийг байгаль экологид ээлтэй тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 11 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 11 цаг 9 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 11 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 11 цаг 11 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 13 цаг 42 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 13 цаг 43 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 13 цаг 44 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 46 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 13 цаг 46 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цаг 49 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 15 цаг 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 58 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 16 цаг 2 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 16 цаг 3 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 18 цаг 11 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 18 цаг 12 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 18 цаг 12 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 18 цаг 14 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 18 цаг 15 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 18 цаг 16 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top