x

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой "Дулааны тавдугаар цахилгаан станц" (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллалаа.

Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр "ДЦС-5"-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө.

"ДЦС-5" нь 300МВт цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 2х150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэхээр тооцоолжээ. 2028 оны тавдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таваншар, XXI хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хороолол зэрэг бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.

"ДЦС-5 " төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая ам.доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлийн, 20 хувийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Төслийн хүрээнд 2x150 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын системээс бүрдэх ба гадна станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжууд багтжээ.

Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт үргэлжилж, 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус станц нь усны хэрэглээг бууруулсан, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийг суурилуулснаар агаар мандалд ялгарах дэгдэмхий үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төслийн багийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. Станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийг стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.198)
    Занданшатар минь хүмүүсийн хийж байгаа ажилд битгий саад болоорой!!!
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top