x

Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл

Өнгөрөгч долоо хоног бидний хувьд тог тасалдсан хэвээр байгаа ч нийгмээрээ дасан зохицож, гарцгүй, шийдэлгүй шийтгэлийг мэдэрсэн 7 хоног байлаа. 

Дарангуйллын онооноос “Өөрсдийгөө хамгаал”

Хотын удирдлагууд түгжрэл, агаар, орчны бохирдлыг арилгах зорилгоор нийслэлийн иргэн бүрд “Хотула” аппликэйшнээр дамжуулан ногоон оноо өгнө гэж мэдэгдсэн.

Төр, хувийн хэвшлийн “Түншлэл эсвэл Хуйвалдаан”. Уг аппликэйшнийг хөгжүүлэгч “Дижитал инфосек" ХХК-г нээлттэй сонгон шалгаруулаагүй, шууд 1.2 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулжээ. Мөн уг Дижитал инфосек" ХХК-ийн 34 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" худалдан авсан байна. Уг компани нь нь сүүлийн үед IT салбарынхны шүүмжлэлд өртөх болсон “Ай си ти групп” компанийн охин компани ажээ. 

Сонголтгүй албадлага. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 170’000 гаруй иргэн энэ аппликэйшнээр дамжуулан нүүрс худалдан авч байна. Дулаан өвөлжихийн тулд тэдэнд уг аппликэйшныг хэрэглэхээс өөр сонголт байхгүй. Үнэндээ сонголт олгоогүй гэвэл зохино.

Тодруулж хэлбэл, таны хаана алхаж, ямар төрлийн унаанд сууж, хэнтэй хамт явааг чинь “Хотула” аппликэйшнээр дамжуулан хянах боломжтой болжээ. Тэгвэл бидний хувийн мэдээллийг ашиглах эрхийг “Хотула” аппликэйшн, хотын удирдлагуудад хэн олгов?

Зорилгоосоо зөрсөн нь. Энэ аппликэйшний анхны зориулалт нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хагас кокс болон хийн түлш борлуулах нэгдсэн системийн үүрэг гүйцэтгэх ёстой байжээ. Гэвч чиг үүргийг нь иргэдийн алхаа, явсан чиглэлийг хянах болтол өргөжүүлж буйгаа хотын удирдлагууд зарласан.

Хил хязгаар. Харин “Хотула”-гийн албан ёсны сайтад “ХОТУЛА” бол харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдаа, нийслэлийн үйлчилгээ зэрэг хэрэглэгчийн өдөр тутмын чухал хэрэгцээг нэг дор багтаасан дижитал платформ гэж тодорхойлжээ. Үнэхээр юу л болоод байна даа гэдэг үг л тохирох байх. 

Мордохын хазгай - Зөвшөөрөлгүй эхлэл

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд: генетик болон биометрик мэдээллийг улсын бүртгэл, хил хамгаалах байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадна УИХ-ын гишүүдийн ирц бүртгэх, санал хураах эсвэл ажил олгогч ажилтнуудаа танин баталгаажуулах зорилгоор ашиглаж болно гэж тодорхой заасан. Харин “Хотула” платформ нь хүний биометрик мэдээллийг ашиглах эрх зүйн үндэс байхгүй. Эргээд олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй гэдгийг Аюулгүй байдал судлаач, доктор Ж.Жамсрандорж анхааруулж байна.

Хүний эрхийн өндөр эрсдэлтэй

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 болон 23 дахь заалтын дагуу хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахдаа Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж авах эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой. Гэтэл Хотула аппликэйшнийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдээгүй. Иймээс Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа 1-р сарын 19-нд өөрийн бүрэн эрхийн дагуу мэдээлэл шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Хяналтгүй засаглал - Чимээгүй дарангуйлал

Одоогоор хэн ч биднийг энэ аппликэйшнийг хэрэглэ гэж албадаагүй. Гэвч албадлагаар хэрэглэж буй 170’000 хэрэглэгч хэдийн бий болжээ. Нийслэлээс хууль зөрчин байж, иргэдэд ногоон оноо олгох нь ямар зорилготой вэ? Түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэж мэдээлж байгаа ч иргэдийг оноогоор үнэлж, ялгаварлах нь дарангуйллын суурь болдог гэдгийг судлаачид анхааруулж байна.

Хар жагсаалт

Ардчилсан бус тогтолцоотой улс орнуудад “нийгмийн оноо” хэрэглэдэг. Тухайлбал, БНХАУ-ын зарим хотод “Social credit system” нэрээр хэрэгждэг бөгөөд иргэдийн хууль зөрчсөн эсэхээс эхлээд өдөр тутмын зан үйлийг үнэлдэг байна. Ингээд оноо муутай бол тодорхой үйлчилгээ авах, төрийн албан тушаалд томилогдох эрхийг нь хасна. Цаашилбал бүр нийтийн тээврээр үйлчлүүлэх, нийгмийн дэмжлэг авах эрхээ алддаг байна.

Төрөөс гарсан ямар ч шийдвэрийг нь ягштал дагаад амьдарвал сайн оноотой сайн иргэн болно. Харин муу оноотой бол хар жагсаалтад орох аюултай. Товчхондоо хүний эрхийг хуулиар биш “оноо”-гоор шийддэг болох эрсдэлтэй.

Эцэст нь нийслэлийн албан тушаалтнууд хууль зөрчин, хил хязгаарыг давж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийг нь хянахаар “галзуурч“ байхад тэдэнд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй УИХ, Засгийн газар хаана явна вэ?

 Эх сурвалж: Newsletter

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 47 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 24 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 50 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 1 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 7 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 13 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 18 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 22 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 57 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 58 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 3 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 6 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 9 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 14 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top