x

АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо...

Монголд нам хэрэгтэй юу. Энэнд ард нийт: Хэрэггүй гэдэг. Гэвчиг: Соёлт, иргэншилт, тусгаар тогтносон улсын хувьд намгүй байж болдоггүй. Нам нь: Улс орны хөгжлийг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн чөлөөт бүтэцтэй байгууллага гэж тодорхойлогддог.

Уул нь: Монгол Улс 90 оноос олон намын тогтолцоонд шилжсэн. Энэ нь улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөхийг хэлнэ. Ач холбогдлыг нь: Олонхын дэмжлэг авсан нам засаглалыг хэрэгжүүлдэг. Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх баригч намыг хянаж ажилладаг. Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаг. Засаглалын тэнцвэр хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг. Олон ургальч үзлийг дэмждэг. Хүний эрхийг хангадаг. Гэх мэтээр авч үздэг.

Өөрөөр: Алив нам нийгэмд үүргээ гүйцэтгэх хамгийн сайн хувилбар нь энэхүү олон намын тогтолцоо гэж 92 Үндсэн хуулийн зохиолчид үзсэн.

Гэсэн нь: Ачир дээрээ Монгол Улс хоёр намын тогтолцоотой. Албан ёсоор хуульчлаагүй ч ийм тогтолцоонд намууд ч, ард нийт ч дасал болсон. Засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай АН, МАН гэдэг хоёр нам давамгайлдаг. Сонгуульд нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин болдог. Яг л АНУ, Их Британи мэт. 92 оноос хойших сонгуулиудад АН хоёрхон удаа, МАН бусдад нь засгийн эрхийг барьсан. Зарим нам нь хамтрах, эвсэх байдлаар засгийн эрхийг барихад оролцож байсан тохиолдол бол байгаа. Гэхдээ л: АН, МАН хоёр дээр гол анхаарал байдаг.

Гэвчиг: Сүүлийн хэдэн жилд Монголд намуудын үнэлэмж байнга уруудаж байна. Энэ нь: Намуудын үйл ажиллагааны ил тод байдал, санхүүжилтийн нээлттэй байдал, институцийн чадавх, Үндсэн дүрмийн хэрэгжилт зэрэг олон үзүүлэлт унаж байгаатай холбоотой. Энэ талаар ард нийтэд маш эвгүй ойлголт бий болчихсон. Тэрийг буулгавал: Монголын намууд гэж үзэл баримтлал нь бүрхэгдсэн. Аль нь баруун, аль нь зүүн гэдгийг ойлгохын аргагүй болсон. Нам дагасан улстөрчид ч үзэл баримтлал нь эргэлзээтэй. Тэр гишүүн яагаад тэрхүү намыг сонгож элссэн бэ гэдэг нь өөрөө асуудал. Ямар ч л байсан үзэл баримтлалыг нь дагаагүй гэдгээ өдгөө олон нэртэй зартай улстөрчид үйл ажиллагаагаараа нотлон харуулсаар байгаа. Эцэстээ хоёр том нам ч мафи шинжтэй зохион байгуулалтад орсон. Мафи гэхээр ойлгомжтой, гол төлөв эдийн засаг, санхүүгийн сонирхлоороо нэгдсэн бүлэглэл үүсгэсэн. Ийнхүү үздэг.

Нэн ялангуяа сүүлийн 8 сард намуудын үнэлэмжид онцгой өөрчлөлтүүд оржээ.

Намууд ч уламжлал ёсоор судалгаа үнэлгээ хийлгэдэг хэвээр боловч тэрнийхээ дүнг хараад дотор нь муухайраад суудаг болж.

Тийм нэг судалгаа байна. 24 оны сонгуулийн өмнөх болоод 25 оны нэгдүгээр сараас 26 оны нэгдүгээр сарыг хүртэлхийг дүгнэжээ. Энд нэг юмыг анхаарч ойлгох хэрэгтэй. Намууд бүгд нэмэх /+/ биш хасах /-/ үзүүлэлттэй болсон. Хасах нь багасаж байвал нэр нь сайжирч байна гэж үзнэ. Хоёр намын нэр ийнхүү уруудахд болоход хоёулаа доторх асуудал нь нөлөөлсөн.

24 оны гуравдугаар сард МАН -8 хувь, АН -10 хувь, ХҮН нам -17 хувь, Үндэсний Эвсэл -20 хувь.

Энэ тухайд: 24 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн гэсэн үг. Сонгуулийн дүн энэ чигийн дагуу гарсан. Сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар ч тэгж бүрдсэн.

25 оны 1 сард: АН -14 хувь, МАН -24 хувь, Үндэсний Эвсэл -25 хувь, ХҮН нам -27 хувь, ИЗНН мөн адил -27 хувь.

Энэ тухайд: 24 оны УИХ-ын сонгуулиас 9 сарын дараа гэхэд хамтарсан Засгийн газрын толгой МАН-ын үнэлгээ дүгнэлт АН-ынхаа ард орсон байна. Энэнд: МАН-ын жагсаалтын гишүүдийн 24 оны 11 сард гаргасан 25 оны төсвийг буцаах, задлах санаачилгад АН-ын гишүүд нэгдсэн. Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ дэмжсэнээр Засгийн газрын боловсруулсан 25 оны улсын төсөв задарсан. Энийг дагалдаад өөр бусад улс төр явсан. Дүнд нь МАН унаж, АН дээшилсэн.

25 оны 4 дүгээр сард: МАН -21 хувь, АН -30 хувь, Үндэсний Эвсэл -35 хувь, ХҮН -39 хувь, ИЗНН -41 хувь болж өөрчлөгдсөн.

Энэ тухайд: МАН-ын ярьсан төслүүд хөдөлгөөнд орж эхэлсэн. Одоогоор үр дүн үзүүлээгүй ч олон улс дахь, дотоод дахь гэрээ хэлэлцээрүүд явж байсан. Өөрөөр: Хамтарсан Засгийн газрын ажил ахицтай байна гэсэн ойлголт ард нийт, Засгийн газарт хамтарсан намуудын гишүүдэд сууж эхэлсэн.

25 оны 5 дугаар сард: МАН, АН хоёр адилхан -23 хувь, Үндэсний Эвсэл өмнөхийн адил 35 хувь, ХҮН ИЗНН-ууд -41 хувь.

Энэ тухайд: МАН-ын бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газрыг огцруулахаар болсон. Өөрөөр: МАН санаачилж, АН дэмжсэнээр хамтарсан Засгийн газар унасан. Тэрний дараа улс төрийн тогтворгүй байдал эхэлж, тэрнээс улбаатай зөрчил МАН дотор үргэлжлэх нь тодорхой болсон. Хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнийн орыг хэн залгах вэ гэдэг яригдсан. Гадагшаа ард нийтийн дунд МАН-ын олон гишүүний нэр ус Ерөнхий сайд, МАН-ын даргаар зарлагдсан.

25 оны 7 дугаар сард: АН -19 хувь, МАН -23 хувь, ИЗНН -38 хувь, Үндэсний Эвсэл, ХҮН намууд -43 хувь.

Энэ тухайд: МАН-ын зөрчил төрийн зовлон болсон. Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг болгосон ч МАН-ын даргын албыг өгөөгүй. Тиймийн учраас: МАН-ын бүлэглэл, фракцууд намын даргад хүмүүсээ сойж эхэлсэн. Энэ хооронд төр улам хямарсан. Эдийн засаг унасан. Монгол Улсын нэр хүнд гадна талдаа ч унаж, төсөл хөтөлбөрүүд дээр гадаад орчноос хандалтгүй болсон.

25 оны 9 дүгээр сард: АН -13 хувь, МАН -19 хувь, бусад 3 нь -19 хувь.

Энэ тухайд: МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр өрсөлдөхөөр болж, тэр нь цэвэр өрсөлдөөн бус бие биенийхээ муу муухайг дэлгэж, яваандаа төр, хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулснаар Монгол Улсад урьд хожид байгаагүй зовлон авчирсан. Тэдний тэр зөрчил муудалцааны горыг Монгол Улс 10-аар тогтохгүй жил амсаж ч магадгүй. Өөрөөр: Наахнуураа МАН-ын дарга болох гэж муудалцсан хоёр даргын мэт боловч цаагуураа асар өргөн хүрээг хамарсан бүлэглэл мөргөлдөж, тэрэнд нь оролцсон төрийн болон хууль хяналтын байгууллагууд нэр нүүрээ нэгмөр алдсан.

26 оны 1 дүгээр сард: АН -17 хувь, МАН, ИЗНН-ууд -26 хувь, Үндэсний Эвсэл -28 хувь, ХҮН нам -38 хувь.

Энэ тухайд: 25 оны 12 дугаар сар гэхэд ард нийтээрээ эдийн засаг хямарсныг бодитойгоор мэдэрсэн. Ерөнхий сайд нь: Тоо худал хэлдэггүй гэх авч худал хэлсээр байгааг компаниудын данс, ард нийтийн карма хоёр тодорхой хэлж ойлгуулсан байв. Төрийн данс ч хоосорсон. Цалин цагтаа буухаа больсон. Цалин нэмэх мэдэгдэл нь төрийн цалингийн санд бодитой доргилт өгч, хоосон поошиг шиг болсон нь нэгэнтээ мэдэгдсэн. Засгийн газар ч ямар нэг төсөл хөтөлбөр, хөгжлийн бодлого бус улс төрийн шинжтэй мэдэгдлийг зогсоо зайгүй хийсээр, ард нийтийн мөнхийн хүсэл болсон: Авлигыг нураана гэдэг үгнээс өөрийг хэлэхээ больсон.

Намуудын өнөөгийн үнэлэмж энэ. Аль нь сайн бэ гэж биш, аль нь арай дээр муу вэ гэж асуухаар болсон байна.

Шулуухандаа: Өнөөдөр АН-аас өөр найдах нам алга. АН ч хичээж байна. Бас л зовлон үзсэн нам даа. Эрх баригчдын гарт орж 17 оноос хойш дотроо муудалцаж, тэр нь намдаа гай хүртэл болсон. 23 он хүртэл тогтсон даргагүй явж ирсэн. 23 оны эхээр Л.Гантөмөр АН-ын дарга болсноос хойш эмхэрч эхэлсэн. 25 оны 9 дүгээр сард О.Цогтгэрэл АН-ын дарга болж, оны дараа Үндсэн дүрмээ шүүхээр батлууллаа. Хоёрдугаар сарын 1-нээс шинэчлэлийн ажлаа эхлүүллээ. АН-ынхныг хараад байхнээ: Тэд нарт намаа шинэчлэх, сонгуульд амжилттай орох хүсэл эрмэлзэл их байна. Тэд АН цэгцрэх тухай ярьж, тэрийгээ хийгээд эхлэв.

Харин МАН-ын байдал ороо бусгаадуу. МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр тус тусдаа төрийн бодлого ярьж явна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэх. Олон жишээгээр тэгж байна. Уул нь Монгол Улс нэг, тэрэн дундаа Засгийн газар нэг баймаар. Гэвчиг: Хэн нь хууль тогтоож, хэн нь гүйцэтгэх засаглал вэ гэдэг ч мэдэгдэхийг болив. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өөрийг яриад явж байгааг ялгаж салгаад ойлгоход бэрх болж байна. Тэрний хажуугаар МАН-д орон нутгаа булаалдаж, эздээ шинэчлэх их аян өрнөөд эхэлж. Ойрмогхон Хан-Уул дүүргийг зогсоо чөлөөгүй нүдэж байна. Ж.Алдаржавхлангийн гараас тэр дүүргийг салгаж өөр толгойтой болгож байгаа сонстоно.

Дараагаар нь нийслэлийн хэдэн дүүрэг, мөнхүү хэдэн аймаг ээлжээ хүлээж буй. Зарим нэг аймагт ч тэрхүү үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Толгой болж байсан улстөрчдийг нь барьж байгаад аймгийг нь эзлээд байгаа гэх юм уу даа, нэг тиймэрхүү л арга хэмжээ эхэлсэн дэг. Базах нь ээ: АН ерөнхийдөө л цэгцрэх тийш хандав. Гэтэл нь МАН доторх зөрчил муудалцаан нь улам дэлгэрч байна. Уул нь МАН өнөөдөр засгийн эрхийг барьж буй авч нийгмийн өмнө хүлээсэн: Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, улстөрчдийг бэлтгэж, чадваржуулж, нэр дэвшүүлэх, бодлогын хэрэгжилтээ тайлагнах, хариуцлага хүлээх, намын дотоод ардчиллыг хангах, ард нийтийн оролцоог хангах үүргүүдээ гүйцэтгэх боломжгүй болов. Улмаар цаашлаад: МАН задрах зам руугаа л орлоо…

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top