x

Ерөнхий сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнуудад үүрэг өглөө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэв. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.

Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжиж, иргэдийн хохирол барагдаж байх ёстой, хууль тэгш үйлчилдэг байх ёстой. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг сахин биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг эцэслэн баталгаажуулдаг хууль зүйн салбарын тулгуур баганын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгэмд учруулах хор уршгийг нь бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Монгол түмний хүсэл, итгэл найдвар хуулийн засаглал, нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол оронд Ардын хувьсгал ялж, байнгын ажиллагаатай Засгийн газрыг 1921 онд таван яамтайгаар шинээр байгуулахад Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны харьяанд тусгайлсан нэгж байгуулсан нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс, суурь тавигджээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 1 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 5 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 15 мин Ормузын хавх 30 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 41 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 1 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 58 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 6 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 21 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 33 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 42 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 52 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 6 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 11 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 12 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 17 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 31 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 22 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 28 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 41 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top