x

Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлана

Монгол Улс гангийн үйлдвэртэй болох зорилгоор олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсныг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэв.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-д тусгаснаар 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ган үйлдвэрлэх цогцолбор барихаар төлөвлөөд байгаа. Төслийг хэрэгжүүлснээр жилд нэг сая тонн ган бүтээгдэхүүн, тодруулбал, арматур 500 мянган тн, ган бэлдэц 400 мянган тн, ган бөмбөлөг 100 мянган тн үйлдвэрлэнэ. Мөн жилд 850 мянган тн коксжих нүүрс боловсруулж, 600 мянган тн металлургийн коксоос гадна 60 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангахаар тооцжээ.

Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, ган боловсруулах дагалдах үйлдвэрийг хөгжүүлэх боломжтойг ажлын хэсгийн гишүүд тус цогцолборыг барих бэлтгэл хангах хурлын үеэр дурдав. Хурлаар гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг баталсныг АҮЭБЯ мэдээлсэн юм. Ган үйлдвэрлэх цогцолбор барих төсвийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2025 оны захирамжаар байгуулсан билээ.

Ган үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг танилцуулахдаа, “Монгол Улс өнгөрсөн онд нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон. 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөв байгаа тул жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барих тооцоо хийсэн. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангаж, арматур, ган бөмбөлөг, ган бэлдэц зэрэг бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах нөхцөл бүрдэнэ” гэв.

Сайд Г.Дамдинням “Зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурласан бус, экспортод чиглэсэн бодлогоор гангийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүргэх боломжтой бол БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хонодог нь бидэнд давуу тал юм. Сайн чанарын ган үйлдвэрлэвэл борлуулалтын эрсдэл бага учир авто машин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай ган зэрэг чиглэлд экспортлох боломжтой”-г тодотгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.216)
    ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо л сэрж дээ!Одоо тэгж улсаа бодсон юм хийх хүн байхгүй ээ далимдуулж мөнгө идэх гэсэн арга!
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top