x

Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү

УИХ-ын дарга бөгөөд МАН –ын дарга Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр хоорондоо тэрсэлдэж эхлэв үү гэж уншигдаж байна. Тэдний хэлсэн ярьсныг нь харахад хэнд ч тэгж ойлгогдохоор харагдана.УИХ-ын дарга Н.Учрал болохоор “чөлөөлье” гээд байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар болохоор “цэгцрэх хөдөлгөөн” гэнэ.

Ерөнхий сайд бол бүгдийг нь цэгцлээд эрэмбэлээд, жирийтэл жагсаах юм бодоод байх шиг байгаа бололтой. Аа харин намын дарга бөгөөд УИХ-ын даргын санаа бол чөлөөлье, чөлөөтэй бай, хэнээс ч асууж зөвшөөрөл юм аваад байх зүйлгүй. Аль юм болгон ард түмнээ чөдөрлөж бүх юмыг нь зөвшөөрлөөр барих вэ гэсэн. Энэ хоёр санаа бол тэнгэр газар шиг, гал ус шиг харш үйл явдлын тухай яриа юм.

Ард түмний хувьд чөлөөлөгдөөд урт амьсгаа авах гэтэл цэгцрээд гээд жирийтэл эгнүүлээд нэг командаар хөдлөх болчхоод учраа олохоо болилоо. Яагаад ийм хоёр огт ондоо юм яриад хоёр тийшээ яваад байгаагийн учрыг ч олохгүй байна. Сүүлийн улс төрийн судалгаануудаар МАН-ын рейтинг маш доогуур гардаг болсон. Нийгэмд энэ намын нэр төр унаж байна гэсэн үг. Тэгвэл Ардчилсан намынх болохоор өсөөд байгаа.

Харин нэг үнэн юм байгаа нь Ерөнхий сайд Г.Занданшатарт бол намын рейтинг өгсөж уруудах нь нэг их хамааралтай биш. Нам биш Засаг нь сайн ажиллаж байх нь давын өмнө хэрэгтэй. Намын нэр хүндийг намын дарга нь хариуцна. Хариуцлага бол намын даргатай л яригдана. Тэгэхээр олон түмний дунд намын рейтинг унаж байгаа нь Н.Учралтай л холбогдоно. Гэхдээ Засаг нь сайн ажиллаж байж намын нэр хүнд өсөх ёстой. Тааруухан ажиллаж байгаа болоод л намын нэр нь унаж байгаа биз ээ.

Намын нэр хүндээ өсгөхийн тулд Засгийн газрыг сайн ажиллуулах хэрэгтэй. Сайн ажиллуулахын тулд намын дарга нь Ерөнхий сайд хийх ёстой юм. Иймээс энэ хоёр даргын дунд битүү өрсөлдөөн өрнөж түүний илрэл нь энэ хахь ондоо юм яриад хоёр тийшээ яваад байгаагаар илрээд байна уу гэсэн таамаг улс төр судлаачдын дунд шивэр авир яригдах боллоо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top