x

Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана

Боловсролын дэд сайд Д.Гантулга Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг, 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтнуудтай уулзан тулгамдаж буй асуудлууд болон салбарын бодлогын хэрэгжилтийн талаар өчигдөр санал солилцов.

Энэхүү уулзалт салбарын бодлого, шийдвэрийг багш, ажилтнуудын бодит нөхцөл байдалтай уялдуулах, тэдний санал, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Боловсролын яамны мэдээлснээр, уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, багш нарт тулгарч буй хүндрэл, багшийн гарын авлагыг сургалтын үйл ажиллагаанд ашиглахад хэр нийцэж буй талаар ярилцлаа. Дэд сайд Д.Гантулга боловсролын салбарын төсвийн өнөөгийн нөхцөл байдал, багш, ажилтнуудын цалин хөлс, тэтгэмж, урамшууллын асуудлыг 12 сарын хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буйг онцлов.

Мөн тэрбээр 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх бодлогын хүрээнд багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, нэмэгдэл хөлс, урамшууллын зохистой тэнцвэрийг хангах шаардлагатай талаар мэдээлэл өглөө. Багш, ажилтнуудаас боловсролын байгууллагад ажиллаж буй төрийн үйлчилгээний цалинждаг үйлчилгээний ажилтнуудын цалинг орхигдуулахгүй байх, багшийн ажлын ачааллыг бууруулж, суралцагчдад илүү цаг зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх, 35-аас дээш хүүхэдтэй багшид нэмэгдэл хөлс олгох асуудлыг хөндөв.

Түүнчлэн дижитал, цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлэх талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 17 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 24 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 33 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 15 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 45 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 7 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 28 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 34 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 44 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 53 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 58 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 0 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top