x

“Тэнгэр шүргэсэн барилга дээрх үдийн хоол” гэрэл зургийн түүх

Энэхүү алдарт гэрэл зургийг 1932 онд Нью-Йорк хотод Рокфеллер төвийн нэг хэсэг болох RCA Building (1986 оноос GE Building хэмээн нэрлэгдсэн) барилгыг барьж байх үеэр авсан юм. 69 давхрын, 200 гаруй метрийн өндөрт хөндлөнгийн төмөр нуруун дээр суусан 11 барилгын ажилчин зурагт мөнхөрсөн байдаг.

Зураг нь тодорхой хэмжээнд тавилттай байсан ч дүрслэгдсэн хүмүүс нь бодит барилгын ажилчид байжээ. Тус гэрэл зураг анх 1932 оны аравдугаар сарын 2-нд New York Herald Tribune сонины ням гарагийн хавсралтад нийтлэгдсэн байна.

Удаан хугацаанд уг бүтээлийг 1931 онд Эмпайр Стэйт Билдингийн барилгын явцыг баримтжуулж байсан гэрэл зурагчин Льюис Хайн-ы бүтээл хэмээн үзэж ирсэн ч зургийн зохиогчийн эрхийг эзэмшиж байсан Беттманны архив олон сарын судалгаа хийсний үр дүнд 2003 оны аравдугаар сард уг гэрэл зургийг Чарльз Клайд Эббетс-ийн бүтээл гэж зарласан юм. Гэвч арван жилийн дараа хангалттай нотолгоо байхгүй гэсэн үндэслэлээр зургийн зохиогчийг дахин “тодорхойгүй” гэсэн статуст шилжүүлжээ.

Уг гэрэл зураг хожим уран бүтээлийн өөр хэлбэрт мөнхөрсөн түүхтэй. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш нэг сарын дараа Итали гаралтай Америкийн барималч Сержо Фурнари энэхүү зургаас сэдэвлэн амьд хэмжээтэй баримал бүтээж, түүнийг “Lunchtime on a Skyscraper — A Tribute to America’s Heroes” хэмээн нэрлэсэн байна. Баримлыг Дэлхийн худалдааны төвийн нурангийг цэвэрлэж байсан аврагч, ажилчдад урам зориг өгөх зорилгоор ачааны машин дээр байрлуулж, бараг л явуулын музей хэлбэрээр олон газраар үзүүлж байжээ.

Харин 2007 оны нэгдүгээр сард баримлын баруун захын нэг ажилчны дүрийг хулгайлсан хэрэг гарч, хагас жилийн дараа уг баримлыг нэгэн сүмийн арын хашаанаас олж сэргээн засварласны дараа дахин анхны байранд нь байрлуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 23 цаг 59 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top