x

“Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Ховд аймгийн Үенчийн отряд болон Увс аймгийн Боршоо боомтод 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургуулийг тус тус нээж, хүүхдүүд гэртэйгээ ойр чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдэв.

Энэхүү санаачилгыг ХААН банк дэмжиж, дөрвөн байршилд бага сургууль барих гурван хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр эхний хоёр нь ийнхүү үүд хаалгаа нээж байна.

Нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Эдгээр жишиг сургууль нь монгол хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмших суурийг тавьж байна. Цаашид энэ санаачилгыг улс орон даяар өргөжүүлэхэд төр засгийн манлайлал, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, тогтвортой түншлэл нэн чухал” хэмээн онцлов.

“Монгол Улсын ирээдүй болсон бяцхан иргэдэд боловсролыг ойртуулах үнэ цэнтэй төсөлд хамтран ажиллаж буйдаа баяртай байна. “Багийн бага сургууль” санаачилга бол харилцагч, бизнес эрхлэгч, нийгэм улс оронтойгоо хамтдаа өсөж урагшлах эрхэм зорилготой ХААН банкны үнэт зүйлстэй нийцэж байгаа утга төгөлдөр, алсын хараатай төсөл юм” гэж ХААН банкны гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.

Шинэ сургуулийн барилга нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн шийдлүүдийг багтаасан бүтээн байгуулалт юм. Агааржуулалт, халаалт, дулаалгын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн ус, ариун цэврийн байгууламж бүхий сургууль-цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр төлөвлөн барьсан байна.

Түүнчлэн сургалтын орчны үндэсний болон олон улсын шаардлага, стандартад нийцсэн хүүхдийн хөгжил, амжилттай суралцахуйг дэмжих нөхцлийг бүрдүүлжээ. Мөн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Энд ажиллах багш нарыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холимог бүлгийн сургалтын онол арга зүй болон цахим сургалтын арга барилаар чадавхжуулжээ.

Ашиглалтад орж буй хоёр барилгын зураг болон барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэжээ. Ойрын хугацаанд Төв болон Сэлэнгэ аймгийн гурван багт бага сургуулийг ашиглалтад оруулах аж.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 14 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 15 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 16 цаг 26 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 16 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 17 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 17 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 17 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 18 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 18 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 18 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 19 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 19 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 19 цаг 50 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 20 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 20 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 20 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top