Ховд аймгийн музейд XVIII зууны үед хэрэглэж байсан, 13 үе дамжсан модон товшуур хөгжим хадгалж байна.
Энэ хөгжмийг Ховд аймгийн Дуут сумын харьяат, Урианхай алдарт туульч З.Рэнцэн хэрэглэж байжээ.
Товшуур хөгжмийг харгай модоор хийж, ямааны илгээр бүрэн, морины сүүлний 4-5 ширхэг хялгасыг эрчлэн утсыг нь хийдэг.
Товшуур хөгжимд ямар ч хөг аялгуу оруулж болно. Алтайн урианхай, баяд торгууд, захчин, дөрвөд угсаатан ихэвчлэн товшуур хөгжим хэрэглэдэг.



