x

КОЙКА төгсөгчдөд зориулсан ‘Мэдлэг ба бодлого’ форум Улаанбаатарт боллоо

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас Глобал сургалтын хөтөлбөрийн төгсөгчдөд зориулсан ‘Мэдлэг ба бодлого’ форум өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Форумын гол зорилго нь КОЙКА-гийн сургалтын төгсөгчдийг дахин холбож, Солонгос Улсын хөгжлийн бодлого, туршлагыг Монголын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулах боломжийг хэлэлцэхэд чиглэжээ.

КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан форумын үеэр “Мэдлэгийг хуваалцах нь тогтвортой өөрчлөлт бий болгохын үндэс. Төгсөгчид маань сурсан мэдлэгээ өөрийн салбарт түгээн дэлгэрүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний зорилго” хэмээн онцлов.

Харин Солонгосын Ардчилал сангийн Монгол дахь төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ “КОЙКА 1995 онд Монголд төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш 3300 гаруй төрийн болон ТББ-ын төлөөллийг сургалт, тэтгэлэгт хамруулсан. Энэ бол хүний нөөцийн хөгжилд оруулсан үнэт хөрөнгө оруулалт юм” гэв.

КОЙКА нь БНСУ-ын Гадаад харилцааны яамны харьяа байгууллага бөгөөд дэлхийн 45 оронд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дижитал засаглал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлдэг. Монгол Улсад тус байгууллага “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд дижитал засаглал, хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: KOICA Монгол дахь төлөөлөгчийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 8 цаг 18 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 8 цаг 18 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 8 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 8 цаг 27 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 8 цаг 29 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 8 цаг 30 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 30 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 8 цаг 35 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна 12 цаг 11 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв 12 цаг 13 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ 12 цаг 16 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 17 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана 12 цаг 19 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 20 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 20 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 14 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно 14 цаг 39 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ 14 цаг 44 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 14 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо 14 цаг 54 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шин... Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриа... Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дул...
Top