x

Монгол, Их Британи кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох хамтарсан судалгаа эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Их Британийн Засгийн газар хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэ сарын 27–31-ний хооронд зохион байгуулж байгаа талаар тус яам мэдээллээ.

Энэхүү судалгаа нь Засгийн газрын тогтоолоор баталсан кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилтийг хангах, кибер эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргах зорилготой. Судалгааг Монголын дотоодын баг Их Британийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна.

Британийн Засгийн газар судалгааны аргачлал, асуулга болон эрсдэлийн үнэлгээний загварыг боловсруулсан бөгөөд үүний дагуу дотоодын мэргэжилтнүүд мэдээлэл цуглуулж, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах юм.

Судалгааны үр дүнгээр Засгийн газар болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах боломж бүрдэх юм. Мөн кибер эрсдэлийг таних, хариу арга хэмжээ авах мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж ЦХИХХЯ онцолжээ.

Өнөөдөр төр болон хувийн хэвшлийн онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна.

Энэхүү судалгаанд төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 14 цаг 40 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 15 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 16 цаг 27 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 16 цаг 44 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 17 цаг 25 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 17 цаг 41 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 17 цаг 48 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 58 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 18 цаг 20 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 18 цаг 26 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 30 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 18 цаг 34 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 55 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 19 цаг 10 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 19 цаг 31 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 19 цаг 52 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 58 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 20 цаг 4 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 20 цаг 11 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 20 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top