x

Н.Наранбаатар: Би энэ хаврыг джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр хөглөмөөр байна

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наабаа буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр хаврын уянгалаг өдрүүдийн нэгэнд эгшиг аялгуу шигтгэн, дуунд дуртай олноо цэнгүүлэхээр зэхэж байна. Тэрбээр, “Хавар бол дуу, дуу бол хавар...” гэж ярилцлагынхаа өмнө онцолсон. Хаврын сайхныг дуунд шингээж, түүгээрээ дамжин хүний сэтгэлд хүрч, өөрөө мөн хөглөгдөх дуртай Наабаагийн уран бүтээлийг сонсох дуртай хүн маш олон билээ. Тэгвэл түүний дуун хаварт уншигч таныг урин залахдаа таатай байна.

-Удахгүй тоглогдох уран бүтээлийнхээ тайлан тоглолтын талаар эхлээд ярих уу?

-За баярлалаа. 2012 онд би, “Strangers In The Night” нэртэйгээр анхны тоглолтоо толилуулж байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрч байна. Энэ хооронд жижиг хэмжээний нэлээд хэдэн тоглолт хийсэн байна. Энэ удаагийн тоглолтын хувьд бол хаврын сайхан налгар өдрүүдээр хүний сэтгэл гэгэлзсэн гайхалтай улиралд зориулсан тоглолт юм. Өмнөх тоглолтоо маань мөн дөрөвдүгээр сарын 13-нд зохион байгуулж байлаа.  Харин энэ тоглолтоо нэг өдрийн хойно буюу хагас сайн өдөр дөрөвдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар товлоод ажиллаж байна. Онцлогийн тухайд гэвэл дэлхийд алдартай джаз дуунуудаас дуулна. Мөн Монголынхоо сайхан сайхан дуунуудыг свинг буюу хөнгөн хэмнэлд оруулж дуулах юм. Хүмүүст эргээд сонсоход таалагдах болов уу, гэж бодож байна. Өөрийнхөө шинэ уран бүтээл уянгын дуунуудаас дуулахаар мөн бэлдсэн. Энэ маань асар том ач холбогдол өгөөд, ямар нэгэн баярт үйл явдалд зориулаад л бэлдэж байгаа концерт биш. Дээр хэлсэнчлэн хаврын гоё үдшийг үзэгч олонд бэлэглэх зорилготой концерт юм. “Come Fly with Me” нэртэй тоглолтын дуу болгоноор дамжиж, улс улсын хотуудаар “нислэг” хийнэ гэсэн үг л дээ. Жишээлбэл Бразил, Америк... зэрэг улс орны дуугаар тухайн газар орон руу “нисээд”, эргээд бидний сайн мэдэх “Улаанбаатарын үдэш” дуугаар Улаанбаатар хотдоо газардах жишээтэй. Ер нь бол би энэ хаврыг джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр хөглөмөөр байна.

-Тоглолтод ороцох уран бүтээлчдийн талаар тодруулбал?

-“Баян Монгол” чуулга, дээр нь утсан хөгжим нийлсэн бүрэлдэхүүн бол дэлхийд нэлээд өндөр үнэ цэнтэй. Биг бэнд утсан хөгжимтэй хамт сууна гэдэг хөгжмийн нийлэмжийн хувьд хамгийн төгс гоё нийлэмж байж чаддаг. Нэгдүгээрт ийм сайхан бүрэлдэхүүнтэй тоглох гэж байгаадаа таатай байна. Би аз жаргалыг тайзан дээрээс мэдэрдэг. Амьдралын хамгийн гайхамшигтай зүйлүүдийг мөн тэндээс олж хардаг. Мөн миний багш Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Дашдондог гэж хүн бий. Багш бид хоёр хамтарч дуу дуулна. Дуучин Наран эгч оролцоно. Төрөл бүрийн жанрт хувирч чаддаг маш авьяастай дуучин хүн. Джаз, блюз, рок, уянгын гээд төрөл бүрийн дууг гайхамшигтайгаар амилуулж дуулдаг гэдгээр нь хүмүүс мэднэ. Мөн Филармоний дуучин Хулан болон залуу дуучин Ариунжаргал нар оролцоно. Ариунжаргалыг Ариу нэрээр дуулдгийг мэдэх байх. Ардын жүжигчин Төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн бага охин шүү дээ.

-Өмнө нь хэд хэдэн удаа уран бүтээлийн цэнгүүнээ хүргэж байж. Тухайлбал дуучин Хулантай хамтраад, “Би чамд хайртай” уран бүтээлийн тоглолтоо Валентиний баяраар толилуулсан. Харин залуус маань джаз хөгжмийг өнөөдөр хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ер нь сүүлийн жилүүдэд джаз хөгжим үнэхээр хурдацтай хөгжиж байна. Энэ хөгжмийн цаад дотоод үнэ цэн, агуулга мэдрэмжийг үнэнчээр хүлээж авч ойлгодог болсон байна. Энэ бол үнэхээр маш гэгээлэг бөгөөд эрхэм зүйл юм. Джаз хөгжим, джаз блюз хөгжим гэдгээс рок, поп, страд хөгжмийн урлаг үүсэлтэй гэж хэлж болохоор. Джаз хөгжим амьдралыг өгүүлдэг, тухайлбал уналт, босолт жаргал, зовлонг өгүүлдэг гэж би ойлгодог. Ер нь бол хүний дотоод мөн чанар, дотоод мэдрэмжийг ил гаргаж байдаг хөгжим. Тийм учраас залууст их ойр байдаг байх. Залуус маань ч маш идэвхтэй сонсож, надтай нэгдэж байна.

-Наранбаатарын хувьд яагаад джаз урсгал руу сэтгэл татагдаж, хөл тавих болсон юм бол?

-Хүний хувь тавилан байдаг байх. Дээр нь миний хувьд энэ урсгал чиглэлийг багаасаа сонирхсон. Мөн дунд нь ороод  дуулаад явж байхдаа илүү их таашаал авдаг учраас энэ урсгал чиглэл рүү татагдаж орсон байх. Ер нь намайг энд тэнд дуулах болоход, джаз дуучин гэж зарладаг л даа. Би үнэндээ тэгж цоллуулах дуртай биш. Би бол дуучин. Поп ч дуулна, хааяа рок ч дуулна. Бүр сонгодог ч дуу дуулна. Миний багш хэлж байсан, “Улсын Филармонид ажилладаг дуучин бол төрөл бүрээр дуулдаг байх ёстой” гэж. Намайг хүмүүс яаж харна, тэр талаараа л харагдана. Түүнээс биш би өөрийгөө тийм дуучин, ийм дуучин гэж тодорхойлох нь илүүц байх.  

-Улсын Филармони гэдэг хөгжмийн урлагийн төрөл бүрийн чуулбар гэдгээрээ гайхалтай. Өөрийн чинь хувьд байгууллагынхаа талаар ямар бодол тээж явдаг бол?

-Улсын Филармони гэдэг чинь улс болгонд ганц байдаг хамгийн том хөгжмийн хүрээлэн. Үүн дотор симфони оркестр байна, Морин хуурын чуулга, Баян Монгол биг бэнд байна... Монголд бол бүр их онцлогтой. 150 гаруй уран бүтээлчтэй энэ их байгуулга намайг тосон авч байсан тэр үед би маш их баярлаж байсан.  Ер нь бол хойноо симфони оркестр, амьд хөгжимтэй дуулна гэдгийг өөрөөр төсөөлье гэвэл миний ард маш том хөдөлгүүр асчихсан би жолоодож явж байгаатай адилтгаж болох юм. 2012 оноос би энд ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: ZINDAA.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top