x

Монгол, Оросын хамтын ажиллагаа стратегийн шинж чанартай

Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн форумд оролцсон Ерөнхий сайд Г.Занданшатараар ахлуулсан Монголын өндөр түвшний төлөөлөгчид ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Форумын үеэр хөндөгдсөн өөр нэг сэдэв нь Монгол, Орос хамтран Японы милитаристуудын эсрэг тэмцсэн түүхийг хадгалан үлдэхийн чухлыг онцолсон явдал юм.

Энэ сарын 3-6-ны хооронд зохиогдсон Владивостокийн форумын үеэр Монголын төлөөлөгчид хэд хэдэн арга хэмжээнд оролцсон. 5-ны өдөр болсон форумын гол арга хэмжээ болох нэгдсэн хуралдаанд Монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд энэхүү хуралдааныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин даргалсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар ложистикийн асуудлыг, тухайлбал, ачаа тээвэрлэлт, жуулчдын урсгал, Монгол-Оросын хилээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг сайжруулах зэрэг асуудалд онцлон дурдлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук нар уулзаж, Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагаа, Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр дараах хэд хэдэн тоо баримт дурдагдсан, тухайлбал, 2024 онд хоёр улсын худалдааны эргэлт 17,8%-иар нэмэгдэж 2,6 тэрбум ам.долларт хүрсэн, 2025 оны эхний хагас жилийн байдлаар худалдааны эргэлт 2024 оны мөн үетэй харьцуулахад 4,2%-иар нэмэгдээд байна.

Монгол, Оросын харилцаа нь эрх тэгш байдалд суурилсан, олон улсын хэм хэмжээнд нийцсэн, урт хугацаанд чиглэсэн, харилцан ашигтай стратегийн харилцаа гэдгийг хоёр тал уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ. 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр Минск хотноо зурагдсан Евразийн Эдийн засгийн холбоотой Монгол Улсын байгуулах Худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэдгийг тэмдэглэлээ. Энэхүү хэлэлцээрийг одоогийн байдлаар Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн улсууд болон Монгол Улс батламжлах шатандаа явж байна.

Орос, Монгол, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Евразийн хойд бүс нутагт тээврийн уялдаа холбоог бэхжүүлэх асуудал мөн анхаарлын төвд байлаа.

Хоёр улсын хооронд техникийн зохицуулалтуудыг идэвхжүүлэх болон мал эмнэлэг, эрүүл ахуйн хорио цээрийн албаны хамтын ажиллагааг сайжруулах нь тэргүүлэх асуудлын нэг байгааг мөн тэмдэглэлээ.

 

Ерөнхий сайд Г.Занданшатарын Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовтой хийсэн уулзалт үр бүтээлтэй болж өнгөрлөө. Энэхүү уулзалт форумын үеэр дэлгэгдсэн “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн үеэр болсон юм. Уулзалтын гол сэдвийн нэг нь Алтанбулаг хилийн боомтыг сайжруулан нээсний дараах хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа байлаа.

“Монгол Улстай нягт хамтын ажиллагааг бид хөгжүүлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү харилцаа бол стратегийн шинж чанартай гэдгийг нэг бус удаа онцлон тэмдэглэсэн. Буриадууд бидний хувьд монголчууд бол түүх, соёлын нэг угшилтай ард түмэн, үүнийгээ ч бид бүгд сэтгэл зүрхэндээ халуунаар тээж явдаг” хэмээн Буриад улсын тэргүүн Алексей Цыденов хэллээ.

“Бид ойрын хөрш. Хэдийгээр бид хилийн хоёр талд байгаа ч биднийг нэг тэнгэр, нэг түүх, нэг гол нэгтгэдэг. Түүхээ хадгалан харилцаа, хамтын ажиллагаагаа харилцан ойлголцол, эв найрамдлаар хөгжүүлэх маш чухал юм” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.

Г.Бадам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 8 цаг 19 мин Пакс Глобалика (Pax Globalica) 8 цаг 31 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 8 цаг 54 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 9 цаг 30 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 9 цаг 34 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 9 цаг 47 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 9 цаг 56 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 10 цаг 38 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 41 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 10 цаг 47 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 10 цаг 52 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 10 цаг 58 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 11 цаг 2 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 11 цаг 14 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 12 цаг 19 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 12 цаг 27 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 12 цаг 52 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 13 цаг 33 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ
Top