x

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлажээ. Холливудын нэр хүндтэй тус студийг програм хангамжийн салбараас төрөн гарсан тэрбумтан болох Эллисоны гэр бүл саяхан худалдаж авсан юм. 

“Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас “Paramount”-ын удирдах албан тушаалыг хашиж эхэлжээ. Ингэснээр “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээж байсан боловч өдгөө хүндхэн нөхцөл байдалд ороод буй студийг сэргээх томоохон ажлыг тэрбээр ахалж байна.

“Call of Duty” цуврал тоглоом нь 500 сая хувь борлогдсоноор дэлхийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Өдгөө уг тоглоомыг 100 сая гаруй хүн сар тутамд тоглодог байна.

Д.Эллисон хэлэхдээ “Call of Duty” тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн гэжээ. “Call of Duty” цуврал тоглоомыг “Activision-Blizzard” компанид бүтээдэг бөгөөд 2023 онд “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллароор худалдаж авсан нь видео тоглоомын салбарын хамгийн том худалдан авалт болж байлаа.

“Call of Duty” 2003 онд анх гарснаас хойш нийтдээ 30 гаруй цуврал тоглоом гарч, хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард “Call of Duty: Black Ops 6” гарсан юм. “Activision”-тэй байгуулсан гэрээний дагуу “Paramount” нь “Call of Duty”-гээс сэдэвлэсэн тулаант уран сайхны киног бүтээх болно гэж тус студийн мэдэгдэлд дурджээ. Гэрээний үнийн дүн, киноны төлөвлөгөөний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 13 цаг 32 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 цаг 40 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 13 цаг 49 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 18 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 19 цаг 15 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 19 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 19 цаг 28 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 19 цаг 37 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 19 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top