x

“Уул, усны диваажин” дэлгэмэл уран зураг Увс нутгийн 100 жилийн ойд зориулагдлаа

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд “Уул, усны диваажин” нэртэй монгол уран зургийг бүтээж, нутгийн зон олондоо зориулан бэлэг барьжээ. Энэхүү бүтээл нь Дархан дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар хэрэгжиж, аймгийн Зураач, Урчуудын эвлэлийн хамт олон бүтэн гурван сарын турш гар нийлүүлэн туурвисан байна.

Уран зурагт Увс нутгийн онцлог болох шүтээн хайрхан уулс, тунгалаг нуур гол мөрөн, тал хөндийн байгаль, ан амьтан, аж амьдрал гээд нутгийн бүх өнгө төрхийг багтаан дүрсэлжээ. Зургийн хэмжээ 5 метрийн урттай, 1.5 метрийн өндөртэй бөгөөд ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Нямаагийн Хишигбаатар, ахлах зураачаар Соронзонболдын Мөнгөнзул, зураачаар Буяннэмэхийн Нэмэхням, Төмөрхуягийн Булгандэлгэр, Нордогийн Энхзаяа нар ажилласан байна.

Бүтээл төрөх агшныг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зураач Ө.Рагчаасүрэн нүдээрээ харж, сэтгэл хөдөлсөн сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд зурагт Увс нутгийн алдартнуудыг ч танигдахаар тод дүрсэлсэн байгааг онцолж, бүтээлч хамт олонд гүн талархал илэрхийлсэн байна.

Уран зургийг аймгийн баяр наадмын нээлтийн үеэр нутгийн удирдлагад гардуулан бэлэглэсэн бөгөөд Цахиур.мн сайт уг агшныг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Түүнчлэн уг бүтээлийг аймгийн ойн номд оруулж хэвлэх, багасгасан хувилбарыг ил захидал, марк, бэлэг дурсгалын зүйл болгон түгээх ажлыг төлөвлөж буйг ерөнхий зураач Н.Хишигбаатар онцлон мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 13 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 13 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 18 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 19 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 19 цаг 19 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 19 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 19 цаг 36 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 19 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top