x

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Чехийн Менделийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, А.Ундраа нар Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа явдалд талархлаа илэрхийлээд, эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай манай орны байгаль, ялангуяа ойн санд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эмзэг тусаж байгаа тул УИХ болон Байнгын хороо энэ асуудалд онцгойлон анхаарч ажилладаг гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг дурдаад, энэ хүрээнд Менделийн их сургууль болон “Кабинет” төслийн судалгааны баг ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх, тус их сургуульд ойн чиглэлээр монгол залуусыг сургаж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэв. Цаашдын хамтын ажиллагаанд Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка Байнгын хорооны дарга, гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад 2014 оноос хойш ой, модны салбарт хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулав.

Мөн тэрбээр Менделийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа ойн судалгааны багийн “Кабинет” төслийн хүрээнд Монголд ирж, Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллан ойн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтыг явуулахаар болсноо дуулгав. Түүнчлэн ойн салбарын эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, ойн менежменттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 15 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 16 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цаг 26 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 17 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 18 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 18 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 18 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 19 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 19 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 19 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 19 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 20 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 20 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 20 цаг 51 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 20 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 21 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 21 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top