x

“Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтад 40 гаруй хүүхэд хамрагдаж байна

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв–116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөлтэй хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг зургаадугаар сарын 16-17-нд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 40 гаруй сурагч оролцож, гамшгийн эрсдэлийг танин мэдэх, түүнд дасан зохицох мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, цаашид үе тэнгийнхэндээ зааж сургах бэлтгэл хангаж байна.

Сургалтын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, гамшигт үзэгдэл улам ихсэж байгаа өнөө үед хүүхдийн эрх, сурч боловсрох боломж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой нөлөөлж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр “2024 онд дэлхий даяар 242 сая хүүхэд уур амьсгалын гамшгийн улмаас хичээл тасалж, боловсрол эзэмших эрхээ бүрэн эдэлж чадаагүй. Харин сүүлийн 6 жилийн хугацаанд 43.1 сая хүүхэд зөвхөн цаг агаарын гамшгаас үүдэн гэр орноо орхин нүүхэд хүрсэн бол манай улсад 2023-2024 оны зуднаар 80 мянга гаруй малчин өрхийн хүүхдүүд хичээл завсардсан тухай судалгаа бий” хэмээн дурдлаа.

Сургалтын хүрээнд сурагчид аюулгүй өрхийг бүрдүүлэх, утаат орчноос гарах арга, гал түймэр унтраах техник, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, өндрөөс хүний амь аврах ажиллагаа зэрэг олон чухал сэдвийн хүрээнд мэдлэг, дадлага эзэмшинэ. Энэ бүхэн нь хүүхдүүд зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй, бусдад ч туслах чадвартай, гамшгаас хамгаалах мэдлэгтэй иргэд болон төлөвшихөд чиглэгдэж байна.

Сургалт нь хүүхдийн эрхийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 14 цаг 17 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 14 цаг 23 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 15 цаг 15 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 15 цаг 25 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 17 цаг 7 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 19 цаг 35 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 19 цаг 45 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 19 цаг 52 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 19 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 20 цаг 7 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top