x

Дэвид Бекхэм, Гэри Олдмен, Рожер Долтри нар хүлэг баатар цолоор шагнагдлаа

Английн хөлбөмбөгийн домогт тоглогч Дэвид Бекхэм, нэрт жүжигчин Гэри Олдмен, “The Who” рок хамтлагийн гоцлол дуучин Рожер Долтри нар Их Британийн төрөөс олгодог хүлэг баатар (рыцарь) цол хэргэм хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг нийгэм, соёл, урлаг, спортын салбарт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог бөгөөд энэ удаад гурван алдартны олон жилийн хөдөлмөр, буяны үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ.

Дэвид Бекхэм, өдгөө 50 настай, хөлбөмбөгийн талбайн домог, дэлхийн спортын бэлгэ тэмдэг болоод зогсохгүй хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцогч юм. Английн шигшээ багт 115 удаа тоглож, Англи, Испани, АНУ, Францын дээд лигүүдэд аваргын цом хүртэж байв. 2003 онд Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулсан тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр 2005 оноос ажиллаж, сүүлийн жилүүдэд Хааны сангийн элчин сайдаар ч томилогдоод байна.

Рожер Долтри, 81 настай, Британийн рок урлагийн амьд домог хэмээн нэрлэгддэг. 1964 онд байгуулагдсан “The Who” хамтлагийн анхны гоцлол дуучин тэрбээр 2000 оноос хойш өсвөр насны хүүхдүүдийн хорт хавдартай тэмцэх буяны байгууллагад идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Түүний олон арван жилийн турш үргэлжилсэн буяны үйлсийг үнэлэн энэхүү хэргэмийг олгожээ. Тус хамтлаг 1990 онд Рок-н Роллын алдрын танхимд багтсан түүхтэй.

Харин Гэри Олдмен, 67 настай, дэлхийн кино урлагт нэр хүндтэй байр суурь эзэлдэг жүжигчин бөгөөд “Харри Поттер” цувралд Сириус Блэкийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон. Түүний жүжигчний авьяасыг “Darkest Hour” кинонд бүтээсэн Уинстон Черчиллийн дүрээр нь баталгаажуулсан бөгөөд уг дүрээрээ 2018 онд “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ. Энэ удаад урлагийн салбар дахь амжилтаа хүний нийгмийн соёлд оруулсан үнэт хувь нэмэр болгон үнэлүүлжээ.

Их Британийн хатан хааны ордноос олгодог хүлэг баатар цол нь тухайн хүний амьдралын ололт амжилт, олон нийтийн сайн сайхны төлөө хийсэн зүтгэлийг улс үндэстнээрээ үнэлж буй өндөр хүндэтгэл юм.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 13 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 цаг 38 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 13 цаг 47 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 18 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 19 цаг 13 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 19 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 19 цаг 26 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 19 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 19 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top