x

Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам энэ оны зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт ёслол төгөлдөр зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд уг наадмыг нийслэл хотын иргэдийн баяр болгон анх удаа зохион байгуулж буй нь онцлох ач холбогдолтой юм. Наадмын гол зорилго нь Монголын соёл, шашны зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.

Наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол яах аргагүй цамын бүжиг. Бурханы шашны “бага таван ухааны” бүжиглэлийн ухаанд хамаарах энэхүү үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцоно. Тэд Очирваань бурхан, Цагаан өвгөн, дөрвөн дагшин уулын эзэд зэрэг дүрүүдэд хувирч, уран нарийн хийцтэй баг, өмсгөл, гоёл чимэглэлтэйгээр тайзнаа гарч, зүгээр нэг бүжиглэдэг бус, сэтгэл оюуныг бясалгалтайгаар илэрхийлдэг. Цам нь ад зэтгэрийг номхотгож, ариуслын илэрхийлэл болж, монголчуудын шүтэн бишрэх сэтгэлтэй хослон, хүчирхэг эрчимийг бэлгэддэг урлагийн өвөрмөц хэлбэр билээ.

Наадмын хөтөлбөрт зөвхөн цам харайх биш, уламжлалт даншигийн бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, сээр цохих, шагайн болон сурын харваа, монгол хувцасны үзүүлбэр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Улаанбаатар театрын “Монгол туургатан” тоглолт, есөн дүүргийн авьяастнуудын тоглолт зэрэг олон төрлийн соёл, спортын үйл ажиллагаа оржээ.

Мөн лам хуврагуудын ном хаялцах, мэтгэлцэх уралдаан, балин тосон урлалын тэмцээн, Очирвааний тахилга, Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, шашны сүлд дуулал, сор залах, соёмбот туг залах зэрэг гүн гүнзгий утга агуулгатай шашин соёлын үйл явдлууд өрнөх юм. Энэ бүхэн Монголын бурхан шашны ёс жаяг, уламжлалыг XXI зууны нөхцөлд олон нийтэд дахин сэргээн түгээж буй онцгой үйл хэрэг юм.

Наадмын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэх Богдхан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх хайрханы тахилгын ёслолоор наадмын албан ёсны эхлэл тавигдана. Энэ үеэр нийслэлийн сүм хийдүүдийн цан хэнгэргээ хангинаж, ном хурж, нийтийн сайн сайхны төлөө буянтай үйлс өрнөнө.

Даншиг наадмын түүхийг сөхвөл, анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх үеэс улбаатай. Үүнээс хойш Монгол түмний оюун санааны үнэт өв болсон шашин, соёлын томоохон наадам болон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 13 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 13 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 18 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 19 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 19 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 19 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 19 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 19 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 19 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top